Семинар
Гэтлэл 14: “Бүү ай”


“Гэтлэл 14: Бүү ай,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Гэтлэл 14: Бүү ай,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

45-р хичээл: Гэтлэл 14–18

Гэтлэл 14

“Бүү ай”

The Old Testament prophet Moses standing with his arm extended toward the Red Sea. Moses is commanding the Red Sea to part to allow the Israelites to escape the Pharoah of Egypt.

Улаан тэнгис, Фараоны армийн хооронд гарах гарцгүй зогсож байсан израилчуудын адил бидэнд ч гэсэн заримдаа итгэл найдвараа алдах үе тохиож магад. Гэсэн хэдий ч Мосегийн тэдэнд өгсөн “Бүү ай! Бат зогсож, Их Эзэний чөлөөлөхийг харцгаа” (Гэтлэл 14:13) гэсэн зөвлөгөө өнөөгийн бидэнд ч хамаатай хэвээр байна. Энэ хичээл хүч чадал, авралыг авахын тулд Их Эзэнд итгэх хүслийг мэдрэхэд нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Гэтлэл 14:13–14-ийг судлаад, эдгээр шүлэг амьдралынх нь аль хүрээнд тусалж болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сорилт бэрхшээл дунд

Тэдэнд цөхөрсөн эсвэл гарах гарцгүй болсон мэт мэдрэмж төрүүлэх амьдралд нь тохиолдож болох сорилт бэрхшээлийг эргэцүүлэн бодоход нь суралцагчдад тусал. Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Милтон Камарго ахын дараах мэдэгдлийг хуваалцах нь тэдэнд ийн туслах нэг арга зам юм. Та түүний аавын зөвлөгөөг самбарын голд бичиж болно.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Милтон Камарго ах аавынхаа хэлсэн зөвлөгөөг хуваалцав.

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Аав минь надад “аливаа асуудал дээр шийдлийг нь харж чадахгүй болтлоо битгий их төвлөр” гэж хэлдэг байсан. (“Есүс Христэд төвлөр,” Лиахона, 2023 оны 5-р сар, 64)

Камарго ахын аав юу зааж байсан гэж бодож байгаагаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Дараа нь самбар дээрх мэдэгдлийг тойруулан тэдний хувьд шийдлийг нь олж харж чадахгүй байж болох аливаа асуудал, бэрхшээл, сорилтуудыг бичихэд урь.

Суралцагчид дараах асуултуудын хамгийн эхний асуултад чанга хариулж болно. Хоёр дахь асуултын хувьд тэднийг хариултаа дотроо тунгаан бодоход урих нь зүйтэй.

Тулгарсан асуудлаасаа гарах ямар ч шийдэл байхгүй юм байна гэж бодогдож байсан үеэ тунгаан бод.

  • Ийм нөхцөл байдалд орсон хүн юу хийж болох вэ?

  • Ийм нөхцөлд та нар ихэвчлэн юу хийдэг вэ?

Та нар өнөөдөр Гэтлэл 14-ийг судлах явцдаа зовлон бэрхшээл, сорилттой тулгарахдаа эсвэл нүүр тулахад бэлтгэхдээ Их Эзэнд итгэх хүслээ нэмэгдүүлэхэд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Израилчуудын хүнд нөхцөл

Гэтлэл 14 дэх израилчуудын нөхцөл байдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд хожмын үеийн гэгээнтнүүдийн хэрэглэдэг Хаан Жэймсийн Библийн хувилбар дээрх Библийн газрын зургийн 2-р газрын зургийг үзүүл эсвэл уг зургийг олоход нь тусал. Та дараах догол мөрийг хуваалцахдаа газрын зураг дээрээс Пи-Хахиротыг (#3) олоход суралцагчдыг урь.

Израилын хөвгүүд Египетийг орхин явах үед Их Эзэн тэднийг Пи-хахирот руу удирдан явахыг Мосед тушаав (Гэтлэл 14:2). Израилчуудыг явуулсны дараа төд удалгүй Фараон тэднийг “цөлд мухардсан” (Гэтлэл 14:3) байгааг нь ойлгоод, улмаар зүрхээ хатууруулан тэдний араас хөөв.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд израилчуудын нөхцөл байдлын талаар ийн тайлбарлажээ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Израилын хүүхдүүд аймшигтай хүнд байдалд орсон байлаа. … Тэдний араас сүйх тэрэгнүүд хөөж, эргэн тойронд нь элсэн манхан, яг урд нь маш их ус байсан. … Энэ нөхцөл байдал нь шууд утгаараа үхэл амьдралын асуудал байсан. (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 9)

Энэ түүхийг зураглан төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд Улаан тэнгисийн дараах зургийг үзүүлж болно. Яг энэ мөчид израилчуудын дунд байна гэж төсөөлөн бодоход тэднийг урь.

The Red Sea south of Eilat in Jordan.
  • Ийм нөхцөл байдалд та нар юу хийх байсан бэ?

Ийм нөхцөлд байдалд Израилчуудын хийсэн зүйлийг, Мосе юу хийсэнтэй харьцуулж, жишихэд суралцагчдыг урь. Судар дээрх хүмүүс, сургаал, үйл явдлуудын ижил төстэй болон ялгаатай талуудыг олж харах нь судар судлах чухал чадвар болно. Ингэж харьцуулах нь тэдний өөрөөр харахгүй байж магадгүй чухал сайн мэдээний үнэнүүдийг олж тодорхойлоход суралцагчдад тусална. Та харьцуулах, жиших чадварыг товчхон тайлбарлаж өгч болох юм. Суралцагчдыг дараах судлах үйл ажиллагаанд энэ чадвараар дадлага хийхэд урь.

Судлах тэмдэглэлдээ хоёр баганатай жижиг хүснэгт зур. Нэг баганыг нь Израилчууд харин нөгөөг нь Мосе гэж гарчигла.

Гэтлэл 14:10–14-ийг уншаад, израилчууд болон Мосе юу юу гэж хэлснийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ зохих баганад хураангуйлан бич.

  • Энэ нөхцөл байдалд израилчууд юунд анхаарлаа төвлөрүүлсэн бэ? Мосе юунд анхаарлаа төвлөрүүлсэн бэ?

  • Тэдний хэлсэн зүйлсийг харьцуулаад та нар юу анзаарсан бэ?

  • Та нар энэ түүхээс зовлон бэрхшээлээ даван туулахад туслах юуг сурч мэдсэн бэ?

    Суралцагчдын хуваалцаж болох бусад үнэний дундаас дараахыг олж харахад тэдэнд тусал. Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь сорилт, бэрхшээлийн үед бидний найдварыг нэмэгдүүлж чадна.

  • Хэрэв бид зөвхөн зовлон бэрхшээл, сорилт дээрээ төвлөрвөл ямар асуудалтай тулгарна гэж та нар бодож байна вэ?

Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх

Хичээлийн эхэнд гарсан Камарго ахын мэдэгдлийн үлдсэн хэсгийг хуваалц.

Камарго ах Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхийн хүчний талаар дараах зүйлийг хуваалцсан.

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Аав минь надад “аливаа асуудал дээр шийдлийг нь харж чадахгүй болтлоо битгий их төвлөр” гэж хэлдэг байсан.

Их Эзэн Есүс Христ бол бидний хамгийн хэцүү асуудлын шийдэл гэдгийг би гэрчилж байна. (“Есүс Христэд төвлөр,” Лиахона, 2023 оны 5-р сар, 64)

  • Хашаа ч харсан зовлон бэрхшээл дунд байгаа эсвэл гарах гарцгүй болсон мэт санагдах үед Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь яагаад бидэнд тустай гэж та нар бодож байна вэ?

    Камарго ахын заасан зүйлийг харуулахын тулд эхлээд самбарт бичсэн зовлон бэрхшээлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урь. Тэдэнд эдгээр бэрхшээлд анхаарлаа төвлөрүүлэхэд 30 секунд өг. Дараа нь тэднээс мэдэрсэн зүйлээ тунгаан бодохыг хүс.

    Дараа нь Есүс Христийн зургийг ангийн урд талд байрлуул. 30 секундийн турш дан ганц Түүний хүч, хайрын тухай бодол дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урь. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бичихэд суралцагчдыг урь.

  • Өөрт тулгарч буй бэрхшээлүүдээсээ илүү Есүс Христ болоод Түүний хүч дээр анхаарлаа төвлөрүүлэх үед та нар ямар ялгааг анзаарч болох вэ?

    Доорх асуултуудыг харуулаад, суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хуваарил. Самбар дээрх бэрхшээлүүдээс хоёр юм уу гурвыг сонгож аваад, эдгээр асуултыг хэлэлцэхэд тэднийг урь.

  • Та нарын сонгосон асуудал, бэрхшээл эсвэл сорилтод Есүс Христ ямар арга замаар шийдэл болж болох вэ?

  • Тухайн тодорхой асуудал, бэрхшээл эсвэл сорилтуудын үед хүн хэрхэн Есүс Христэд итгэлээр үйлдэж болох вэ?

Сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ хуваалцахад бэлэн суралцагчдыг урь.

Их Эзэний аугаа хүч

Суралцагчдаар дараах шүлгүүдийг нэг нэгээр нь эсвэл хоёр хоёроор нь уншуул. Суралцагчид уншсан зүйлээ судлах тэмдэглэлдээ зурж болно.

Хэрэв суралцагчдад ашиг тустай бол та 19–22-р шүлгүүдийг товчхон жүжиглэн тоглоход цөөн суралцагчийг урьж болно. Жишээ нь: Та суралцагчдад алхаж явах боломжийг олгох зөөж эсвэл салгах боломжтой жижиг саадыг үүсгэж болно.

Өөр нэг сонголт бол “The Passover” анимэйшн дүрслэл бүхий видеог цагийн код 1:28-аас 2:32 хүртэл үзүүлэх явдал юм. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

2:54

Гэтлэл 14:15–31-ийг уншаад, Их Эзэн израилчуудын төлөө хэрхэн тулалдаж, чөлөөлснийг олж мэд.

  • Энэ түүхийн юу нь танд сүнслэгээр нөлөөлсөн бэ?

  • Их Эзэнд итгэхийг хүсэхэд чинь туслах юуг та нар олж мэдсэн бэ?

Хувь хүний хүч чадал ба аврал

Дараах асуулт нь эхэндээ суралцагчдад хариулахад хэцүү байж болно. Бусдын туршлагыг сонсох нь өөрсдөө бодоход тэдэнд тусална. Асуултад хариулахад туслах өөрийн болон өөрийн таньдаг хэн нэгний туршлагыг хуваалцаж болох юм. Эсвэл сорилтуудынхаа үед Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхийн ач холбогдлыг дүрслэн харуулсан дараах шиг видеог үзүүл.

Finding Christ During Difficult Times” (4:35)

Feeling the Lord’s Love and Goodness in Trials” (4:18)

Тус хоёр видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.

4:35
4:17
  • Бэрхшээл эсвэл сорилтын үед Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь та нарт эсвэл та нарын таньдаг хэн нэгэнд хэрхэн тусалж байсан бэ?

Заримдаа бид бэрхшээлээсээ бидний бодож байсан шиг арга замаар чөлөөлөгдөхгүй байж магадгүй гэдгийг харахад нь суралцагчдад тусал. Гэсэн хэдий ч Есүс Христ дээр анхаарлаа төвлөрүүлэх нь юутай тулгарахаас маань үл хамааран найдвар, хүч чадлыг олоход бидэнд тусалж чадна.

Есүс Христийн талаар болон сорилт бэрхшээлтэй үед Түүнд анхаарлаа төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцаж дуусга. Та мөн өөрийнхөө гэрчлэлийн хамт доорх мэдэгдлийг хуваалцаж болно.

Аврагч бидэнд тусалж чадна гэдгийг Камарго ах гэрчилсэн.

Milton Camargo, first counselor in the Sunday School general presidency called in 2019 takes an official portrait i August 2022..

Их Эзэн Есүс Христ өнөөдөр амьд. Тэр бидний амьдралд дэргэд маань өдөр бүр идэвхтэй оршин байх боломжтой. Тэр бол бидний асуудлын шийдэл юм. Гэхдээ бид Түүнийг харахын тулд нүдээ нээж, хараагаа дээшлүүлэх ёстой. Тэрээр: “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” [Сургаал ба Гэрээ 6:36] хэмээн хэлсэн билээ. (“Есүс Христэд төвлөр,” Лиахона, 2023 оны 5-р сар, 67)