“Гэтлэл 14–18: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 14–18: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 14–18
Гэтлэл 14–18
Тойм
Израилын хүүхдүүд Египетээс гарсныхаа дараа Улаан тэнгис, Фараоны арми хоёрын хооронд гарах газаргүй урхинд орсон байв. Их Эзэн гайхамшгаар далай тэнгисийг яаран, хуурай газраар явах замыг нээн тэднийг аварсан юм. Их Эзэн цөлд байхад нь израилчуудад зааж, тэднийг нөмөр нөөлөгтөө авч, тулааных нь үеэр хүчирхэгжүүлэн, манна буюу талх гээд гайхамшигт арга замаар ус, хоол хүнсээр хангаж байсан.
Суралцах үүрэг хариуцлагаа өөрсдөө үүрдэг болоход нь суралцагчдад тусал. Суралцагчид суралцах үйл явцад сонгох эрхээ ашиглан идэвхтэй оролцсоноор Ариун Сүнсний хөрвүүлэгч нөлөөг мэдрэх магадлал нь ихэснэ. Аврагч хэрхэн ийн үйлдсэнийг илүү сайн мэдэхийг хүсвэл “Аврагч бусдад сурах үүргээ хүлээхэд нь тусалсан”-ыг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 24–25). Суралцах үүрэг хүлээхэд нь суралцагчдад туслахын жишээг 46-р хичээл: “Гэтлэл 15, 17”-оос олж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Гэтлэл 14
Хичээлийн зорилго: Хүч чадал, авралыг авахын тулд Их Эзэнд итгэж найдах хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гэтлэл 14:13–14-ийг судлаад, эдгээр шүлэг амьдралынх нь аль хүрээнд тусалж болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урь.
-
Зураг: Библийн газрын зураг, д. 2, “Израилчууд Египетээс гарсан нь ба Канаан нутагт орсон нь”; Улаан тэнгис; Есүс Христ
-
Үзүүлэх контент: Хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцах асуултууд
-
Видео: “The Passover” (2:55) (хүүхэлдэйн кино) цагийн код 1:28-аас 2:32 хүртэл; “Finding Christ During Difficult Times” (4:35); “Feeling the Lord’s Love and Goodness in Trials” (4:18)
Гэтлэл 15, 17
Хичээлийн зорилго: Бурханаас ирсэн үнэнүүдийг судрын түүхүүдээс тодорхойлон, тэдгээрийг өөрсдийн амьдралтай холбох дадлага хийхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ улирлын турш Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувдаас судалсан түүхүүдээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. “Энэ түүх надад заадаг учраас би -ний түүхэд дуртай” гэсэн өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнээ хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.
-
Зураг: Абрахам тахилын ширээн дээрх Исаакийн хамт; Египетийн Иосеф; Мосе Улаан тэнгисийг хуваав
-
Тараах материал: “Гэтлэл 15, 17-оос сайн мэдээний үнэнүүдийг тодорхойлох”
Гэтлэл 16
Хичээлийн зорилго: Их Эзэнд өдөр бүр итгэж найдахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өнөөдрөөс эхлэн дараагийн хичээл хүртэл Их Эзэний хүч чадал амьдралд нь байгаа гэсэн нотолгоог олж мэдэхэд суралцагчдыг урь. Ганцаараа эсвэл гэр бүлээрээ залбирахдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжид цаг гарган талархахад тэднийг урамшуулан дэмж.
-
Үзүүлэх зүйл: Талх
-
Тараах материал: “Тэнгэрээс буусан талх”
-
Видео: “Өдөр бүрийн талх: Туршлага” (2:51)