Семинар
Төгс эзэмших сургаалын дадлага 3: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын дадлага 3: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын дадлага 3: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

44-р хичээл: Гэтлэл 7–13

Төгс эзэмших сургаалын давтлага 3

Түлхүүр үг хэллэгийг цээжлэх, Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

Young man (seminary student) in gray sweater, holding and reading scriptures at desk in seminary class. (horiz)

Төгс эзэмших сургаал нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд тулгуурлан амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгийн түлхүүр үг хэллэгийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын нэг эсвэл хоёр хэсгийг сонгож, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдыг урь. Мөн тэд хүсвэл судрын бүх хэсгийг цээжилж болно. Түлхүүр үг хэллэг эсвэл хэсгүүдийг цээжлэх нь тэдний амьдралд хэрхэн тусалж болох талаар тунгаан бодоход тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг давтах: Цээжлэх

Энэ хичээлийн эхний хэсэгт судар цээжлэхийг шинэ найзтай болохтой харьцуулах болно. Суралцагчдыг энэ харьцуулалтад бэлтгэх нэг үйл ажиллагааны талаар бод. Жишээлбэл: Танай ангийн суралцагчид олуулаа бөгөөд бие биеэ сайн таньж мэддэггүй бол та ангиас аль болох олон хүнийг нэрлэхэд суралцагчдыг урьж болно. Тэд ганцаараа эсвэл жижиг бүлгээр үүнийг гүйцэтгэж болно. Хэнийг сайн таньж мэддэг болсноо тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Энэ ангийн хүмүүстэй танилцах нь сайн хэрэг болох зарим шалтгаан юу вэ?

  • Найз нөхөдтэй байхын зарим давуу тал юу вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг унш.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004.  Passed away 22 September 2015.

“Судруудыг цээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг цээжилнэ гэдэг нь шинэ нөхөрлөл бий болгож байгаатай адил билээ.” (“Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)

  • Цээжилсэн судрын үг хэллэг эсвэл хэсэг нь ямар байдлаар найз шиг байж чадна гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг хуваалцах үед та тэдний хариултыг самбарт бичиж болох юм. Ахлагч Скоттын дараах мэдэгдлээс илүү ихийг уншиж, нэмэлт хариулт олж мэдэхэд суралцагчдыг урь. Та судрын үгс нь Их Эзэнээс ирсэн эсвэл Их Эзэнээр бурханлагаар нөлөөлөгдсөн гэдгийг мөн онцолж болох юм. Судрууд олон талаараа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг удирдан чиглүүлэгч найзууд шиг байлгадаг.

Ахлагч Скотт үргэлжлүүлэн ийн хэлэв.

Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайтгарал болон сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм. (Ричард Ж.Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)

  • Хэзээ цээжилсэн судар эсвэл үг хэллэг нь эдгээр арга замын аль нэгээр та нарт найз шиг чинь байсан бэ?

  • Судрын түлхүүр үг хэллэгийг эсвэл хэсгүүдийг цээжлэхэд тань тусалж болох та нарын хийдэг эсвэл хийж болох зарим зүйл юу вэ?

Хариултуудад үг хэллэг эсвэл судрын хэсгийг давтах, тэдгээрийг бичиж авах эсвэл 15-р хичээл: “Төгс эзэмших сургаалын давтлага 1” хичээл дээр хийсэн флашкарт юм уу цаасыг ашиглах зэрэг багтаж болох юм.

Суралцагч нэг бүрд өнөөг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судруудын хэсгүүдийг харуулах юм уу эсвэл тарааж өг. Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-аас харж болно.

Дараах үйл ажиллагаанд хэдэн минут зарцуулахад суралцагчдыг урь.

Төгс эзэмших сургаалын хэд хэдэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж “… шинэ нөхөрлөлийг бий болгох” тухай ахлагч Скоттын зөвлөгөөг дага. Та нар мөн судрын хэсгийг бүхэлд нь цээжилж болно.

Цээжилсэн судрын үг хэллэгүүдээс эсвэл хэсгүүдээсээ нэгийг сонгоод, дараах асуултад хариул.

  • Энэ судрын үг хэллэг эсвэл хэсэг та нарын хувьд ямар байдлаар найз шиг байж болох вэ? (Энэ нь хэрхэн хэрэгцээтэй үед тусалж, тайтгаруулж, сүнслэг нөлөөг өгч эсвэл өөрчлөлт хэрэгтэй үед эх сурвалж болох вэ?)

Олон суралцагчийг хуваалцахад урь. Мөн та санал бодлоо хуваалцах талаар бодож үзээрэй. Судруудыг үргэлжлүүлэн цээжлэхэд суралцагчдыг урамшуулан дэмжих арга замыг олж мэд.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэг нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг холбогдох нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахад чиглэсэн. Үргэлжлүүлэхээсээ өмнө эдгээр зарчмыг давтахад суралцагчдыг урих нь тустай байж болох юм. Сүнслэг мэдлэг олж авах эдгээр зарчмыг амархан санаж, хэрэгжүүлэх суралцагчдын чадвар олон дахин давтаж, дадлага хийснээр улам нэмэгдэх болно. Санал болгож буй давтах үйл ажиллагааг “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” гарчигтай хавсралтын хэсгээс харж болно. Зарчмуудын тайлбарыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) хэсгийн 5–12-р догол мөрүүдээс харж болно.

Суралцагчдынхаа хэрэгцээг тунгаан бодож, дараах жишээнүүдийн аль нэгийг сонгох эсвэл суралцагчдынхаа хэрэгцээг илүү сайн хангахын тулд нэг жишээг тохируулан өөрчлөх юм уу зохиоход Их Эзэний тусламжийг эрэлхийл. Эсвэл хоёр юм уу гурван жишээг чанга уншаад, анхаарлаа төвлөрүүлэхэд хамгийн хэрэгтэй гэж үзсэн нэг жишээг сонгоход ангийнхныг урь.

  • “Бусад өсвөр насны хүүхэд утсаараа өөрсдийн болон бусдын нүцгэн, эрээ цээргүй эсвэл зохисгүй зургуудыг хуваалцах талаар ярьж байхыг би сонссон. Тэд үүнийг сүртэй зүйл гэж бодохгүй байгаа нь харагдсан. Энэ нь бусадтай харилцах харилцааны байдаг л нэг хэсэг эсвэл тэд зүгээр л тоглоом шоглоом хийж байгаа байх.”

  • “Бэлгийн харьцаатай холбоотой зүйлсийг харж, сонсох нь энгийн зүйл юм шиг санагддаг. Хошигнол, кинон дээрх үзэгдэл, онлайн видео гэх мэт зүйлүүд дээр бэлгийн харьцааны талаар дурддаг. Сүмийн удирдагчдын зөв зохистой гэж бодож байгаа зүйл нь өөр олон хүний хэвийн гэж хэлж буй зүйлсээс ялгаатай юм. Одоо цаг үе өөр болсон бөгөөд энэ сэдэв өмнөх шигээ тийм ч том асуудал биш болсон гэж би бодож байна.”

  • “Би өмнө нь ариун явдлын хуулийн тухай хичээлүүдийг үзэж байсан ч миний амьдардаг газарт олон өсвөр насныхан бэлгийн харьцааны хувьд идэвхтэй эсвэл ядаж л гэрлэх хүртлээ хүлээх төлөвлөгөөгүй юм шиг харагддаг. Сүмийн удирдагчид яагаад биднийг бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун бай гэж хэлдгийг би ойлгосон гэж бодож байна, мөн энэ нь маш олон сайн талтай ч заримдаа би энэ нь үнэхээр хүлээхээр үнэ цэнтэй зүйл мөн үү гэж гайхдаг.”

    Жишээн дээр ярьж байгаа хүнийг өөрсөдтэйгөө хамт байгаагаар төсөөлөхөд суралцагчдыг урь. Мөн энэ хүн нь чин сэтгэлтэй хүн гэдгийг тайлбарла. Бид бүх хүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилаар хайрлаж, хүндэтгэлтэй хандахыг хичээх ёстой гэдгийг суралцагчдад сануул.

  • Та нар энэ жишээнд ариун явдлын хуулийн талаарх ямар таамаглалыг анзаарсан бэ?

    Ангийнхан энэ хүнд туслахаар бэлтгэх гэж байгааг тайлбарла. Суралцагчдыг дараах асуултын талаар ярилцах зуур буруу хариулт байхгүй гэдгийг хэлж тайвшруулаарай.

  • Хэрэв та нар энэ хүнд туслахыг оролдож байсан бол хамгийн түрүүнд аль сүнслэг мэдлэг олж авах зарчимд анхаарлаа хандуулах байсан бэ? Яагаад?

Энэ хүнд туслахын тулд тэрхүү сүнслэг мэдлэг олж авах зарчмыг ашиглах арга замыг бэлтгэ. Үүнд:

  • Та нарын энэ хүнд тавьж болох асуулт

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг багтаасан судрууд эсвэл тусалж болох Сүмийн удирдагчдын мэдэгдлүүд

  • Та нарын хувийн бодол, мэдрэмж эсвэл гэрчлэл

Хэрэгтэй бол суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг үзүүл. Эсвэл суралцагчид сүнслэг мэдлэг олж авах нэг зарчмыг ашиглах нэг арга замыг бие даан бэлтгэж болно. Дараа нь тэд нэмэлт нэг зарчмыг ашиглах арга замыг бэлтгэхдээ дараах асуултуудыг ашиглаж болно.

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх тухай Бурханы мэдрэмжийг ойлгох нь энэ жишээн дээрх хүнд хэрхэн тус болж чадах вэ? (Эхлэл 39:9; 1 Коринт 6:18–19; Иаков 2:28-ыг үзнэ үү).

  • Энэ хүний хандлага тэднийг ямар сонголтод хүргэж болзошгүй гэж та нар бодож байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахаар эрэлхийлэх

Итгэлээр үйлдэх

  • Ийм нөхцөлд Аврагч Есүс Христэд итгэн үйлдэх нь ямар байх байсан гэж та нар бодож байна вэ?

  • Хэрэв та нар ийм нөхцөл байдалд орсон бол өөрсдийн амьдралд Аврагчийн тусламж, хүчийг урин авчрахын тулд юу хийж болох вэ?

Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднээс хуваалцахыг хүс. “Хуваалцсан зүйл дээр өөр нэмж юм хэлмээр байгаа хүн байна уу?” “Бидний туслахаар оролдож буй хүн хуваалцсан зүйлд ямар хариу үйлдэл гаргана гэж та нар бодож байна вэ?” “Бид энэ хүнд Их Эзэний хайрыг илүү ихээр мэдрүүлж, Түүний тусламжийг эрэлхийлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?” болон “Сүнслэг мэдлэг олж авах өөр зарчим хэрхэн тусалж болох вэ?” гэх мэт нэмж тодруулах асуултуудыг тавь.

Энэ туршлагаас сурч мэдсэн, дурсан санахыг хүсэж байгаа зүйлээ судлах тэмдэглэлдээ бич. Үүнд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах үйл явц нь та нарт байгаа асуулт эсвэл санаа зовоосон зүйлд хэрхэн тусалж чадах талаар багтаж болно.