Семинар
Тойм: Гэтлэл 7–13


“Тойм: Гэтлэл 7–13,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тойм: Гэтлэл 7–13,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Гэтлэл 7–11

Гэтлэл 7–13

Тойм

Их Эзэн Фараоны өмнө Өөрийн хүчийг олон удаагийн гамшгийн үеэр харуулсан. Израилчуудыг чөлөөлөх сүүлчийн гамшиг бол Египетийн бүх ууган хүүхдийн үхэл байв. Гэсэн хэдий ч Их Эзэн дуулгавартайгаар Өөрт нь итгэдэг хүмүүст гамшгийг “алгасах” заавар өгсөн (Гэтлэл 12:13-ыг үзнэ үү). Их Эзэн Израилын хүүхдүүдэд тэднийг Египетээс чөлөөлсөн гэдгийг санахад нь туслахын тулд Алгасал баярыг зохион байгуулжээ. Энэ долоо хоногийн хичээлд Төгс эзэмших сургаалын дадлага мөн багтсан.

семинарын шигтгээ зурагЗааж байгаа сургаалынхаа утга учрыг олоход нь суралцагчдад тусал. Аврагчийн сургаалаас өөрсдөд хамаатайг таньж мэдэхэд нь суралцагчдад туслах нь тэдэнд сурсан зүйлээ утга учиртай, хэрэгтэй гэдгийг мэдрэхэд тустай. Хэрхэн ийн үйлдэх жишээг 43-р хичээл: “Гэтлэл 12–13, 2-р хэсэг”-ээс олж болно. Үүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч Өөрийнх нь сургаалаас хүмүүсийг өөрсдөдөө хамааралтай хэсгийг олж авахад тусалсан” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], х. 23 дээрх) гэдгийг үзнэ үү.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Гэтлэл 7–11

Хичээлийн зорилго: Их Эзэний хүчийг хэрхэн таньж мөн Түүнд итгэхийг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өнөөдрийн хичээлээс дараагийн хичээл хүртэл Их Эзэний хүчийг батлах баталгааг олоход урь.

  • Үзүүлэх контент: Гамшгийн талаарх хүснэгт, дагалдах хоёр асуулт

Гэтлэл 12–13, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Аврагч, Түүний Цагаатгалын ач холбогдлыг амьдралдаа мэдрэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн бэлгэдлийн талаар өмнө нь судалж байсан зүйлээ тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэдгээр бэлгэдэл нь Түүний талаар юу гэж зааж байгааг бодоход тэднийг урь. Дараа нь нэг бэлгэдэл сонгож, энэ нь Есүс Христийн талаар юу зааж байгааг хэн нэгэнд тайлбарлахад тэднийг урь.

  • Зураг:: Алгасал баярын зоог

Гэтлэл 12–13, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Ариун ёслолд бэлтгэж, оролцохдоо Аврагчийг санахад суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ариун ёслолын өмнө, үеэр мөн дараа нь Аврагчийг санахад тусалсан ямар нэг зүйлийг хуваалцахад бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь. Үүнд дуртай зураг, судар, дуулал эсвэл эшлэл бэлдэж болно.

  • Үзүүлэх материал: Таны хувьд чухал хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлийг санагдуулах зураг

  • Зураг: Есүс Христийн зураг; Алгасал баярын зоог; Есүс Христ сүүлчийн оройн зоог дээр

  • Видео:The Last Supper” (5:55) цагийн код 0:00-оос 1:18 хүртэл мөн 2:13-аас 3:15 хүртэл

  • Суралцагчдад зориулсан материал: Цаас ба уран зургийн хэрэгсэл

Төгс эзэмших сургаалын дадлага 3

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын нэг эсвэл хоёр хэсгийг сонгож, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдыг урь. Мөн тэд хүсвэл судрын бүх хэсгийг цээжилж болно. Түлхүүр үг хэллэг эсвэл хэсгүүдийг цээжлэх нь тэдний амьдралд хэрхэн тусалж болох талаар тунгаан бодоход тэднийг урь.

  • Үзүүлэх контент: Суралцагчдын одоог хүртэл сурсан төгс эзэмших сургаалын судрын жагсаалт Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-аас олж болно.

  • Суралцагчдад зориулсан материал:Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол; ахлагч Дэвид А.Бэднарын “Бид ариун явдалд итгэдэг” Ерөнхий чуулганд хэлсэн үгийн “Ариун явдлын хуулийг сахиснаар ирэх адислалууд” гарчигтай хэсэг (2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43–44)