“Гэтлэл 7–11: Их Эзэний хүчийг танин мэдэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 7–11: Их Эзэний хүчийг танин мэдэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
41-р хичээл: Гэтлэл 7–13
Гэтлэл 7–11
Их Эзэний хүчийг танин мэдэх
Бид амьдралдаа Их Эзэний хүчийг танин мэдэхэд хэцүү байж болно. Их Эзэн Фараоны өмнө хүч чадлаа харуулахын тулд Мосе, Аарон хоёрыг сонгосон. Фараон Их Эзэний хүчийг няцаав. Түүний энэ үйлдэл Египетэд тохиолдсон гамшгаар дамжуулан Их Эзэний хүчийг улам их харуулахад хүргэв. Энэ хичээл нь хэрхэн Их Эзэний хүчийг танин мэдэж, Түүнд итгэхийг ойлгоход нь суралцагчдад туслах зорилготой.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өнөөдрийн хичээлээс дараагийн хичээл хүртэл Их Эзэний хүчийг батлах баталгааг олоход урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний эргэн тойронд буй Бурханы хүч
Дараах асуултуудыг тавьж эсвэл тэдгээр асуултыг бүлгээр ярилцахыг суралцагчдаас хүссэнээр хичээлээ эхлүүлж болно.
-
Өнөөдөр семинарын хичээлдээ ирэх замдаа та нарын харсан, анзаарсан, ажигласан зүйлс юу вэ?
-
1–5 гэсэн оноог (1 нь огт үгүй, 5 нь маш их) ашиглан та нар өнөөдөр хүрээлэн буй орчноо анзаарсан байдлаа хэрхэн үнэлэх вэ?
-
Биднийг илүү их эсвэл арай бага ажиглахад хүргэдэг ямар ямар шалтгаан байж болох вэ?
Үүнтэй адилаар бид Их Эзэний бидний төлөө юу хийсэн эсвэл юу хийж буйг хэр анхааралтай ажиглаж байгаагаа тунгаан бодож болно гэдгийг тайлбарла. Дараах асуултуудыг тавь.
-
Хэн нэгэн энгийн өдөр Бурханы хүчний тухай ямар нотлох баримтыг анзаарч болох вэ?
Суралцагч нэг бүрд заахад Ариун Сүнсийг урих нэг арга зам нь суралцагчдад сайн мэдээний тодорхой зарчмуудыг ашиглан өөрсдийгөө хэрхэн мэдэрч байгаагаа биечлэн үнэлэх боломжийг олгох явдал юм. Та дараахыг харуулж тэдэнд гүйцэтгэхэд нь тусалж болно.
Дараах нь та нарыг хэр сайн тодорхойлж байгааг 1–5 (1 нь хамгийн бага, 5 нь хамгийн их) гэсэн оноогоор үнэлнэ үү.
-
Миний амьдрал дахь Бурханы хүчийг эсвэл нөлөөг танин мэдэх чадвартаа би итгэлтэй байна.
Өнөөдөр суралцах явцдаа та өөрийн амьдрал дахь Бурханы хүч, нөлөөг танин мэдэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд Ариун Сүнсийг урь.
Их Эзэнд итгэх
Гэтлэл 6–7-д Их Эзэн израилчуудыг боолчлолоос гаргана гэж Мосед амласан. Тэрээр Өөрийн хүчийг Фараонд болон египетчүүдэд үзүүлж, тэд израилчуудыг чөлөөлөхөөс өөр сонголтгүй болно гэдгийг тунхаглажээ.
Гэтлэл 6:7; 7:5-ыг уншаад, Их Эзэн израилчууд, египетчүүдийн аль алиныг юуг мэдээсэй гэж хүсэж байсныг олж мэд. Суралцагчид олж мэдсэнээ онцлон тэмдэглэхийг хүсэж болох юм.
-
Израилчууд болон египетчүүд Их Эзэний хүчний тунхаглалаас юуг мэдэх байсан бэ?
-
Бид эдгээр тунхгаас Их Эзэний талаар юу мэдэж авч болох вэ?
Их Эзэн Өөрт нь итгэх, амьдралдаа Өөрийнх нь хүчийг танин мэдэх боломжийг бидэнд олгодог гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал.
Гай гамшиг
Дараах үйл ажиллагаа нь Египетийн гай гамшгуудын заримыг нь таньж мэдэх боломжийг суралцагчдад олгоно. Мөн Бурханы хүч илрэхэд үзүүлсэн өөр өөр хариу үйлдлийг харахад нь тусална. Энэ хэсэгт их цаг зарцуулбал хичээлийн үлдсэн хэсгийг орж амжихгүй болох тул цагаа анхаараарай.
Дараах хүснэгт болон асуултуудыг харуул.
Гэтлэл 7–11-д Их Эзэн цуврал гамшгуудаар Өөрийн хүчийг илэрхийлсэн. Дараах хүснэгтийг ажиглаад, хоёр эсвэл гурван гамшгийг судлахаар сонгож, доор байрлах асуултуудад нь хариулт ол.
Зарим шүлэгт Их Эзэн Фараоны зүрх сэтгэлийг хатууруулсан гэж хэлдэг. Иосеф Смитийн Орчуулгад Фараон зүрх сэтгэлээ хатууруулсан тухай чухал тодруулгыг өгдөг (Иосеф Смитийн Орчуулга, Гэтлэл 7:3, 13; 9:12; 10:1, 20, 27; 11:10 зэргийн зүүлт тайлбарыг үзнэ үү).
|
Гай гамшиг |
Судлах шүлэг |
|---|---|
Гай гамшиг 1. Ус цус болон хувирав | Судлах шүлэг Гэтлэл 7:19–25 |
Гай гамшиг 2. Мэлхийнүүд газар дээр гарч ирэв | Судлах шүлэг Гэтлэл 8:5–15 (Тайлбар: “Амар амгалан” гэдэг нь амрах, тайвшрах гэсэн утгатай) |
Гай гамшиг 3. Дэлэнч | Судлах шүлэг Гэтлэл 8:16–19 |
Гай гамшиг 4. Ялаа | Судлах шүлэг Гэтлэл 8:20–25, 29–32 |
Гай гамшиг 5. Мал үхэв | Судлах шүлэг Гэтлэл 9:1–7 |
Гай гамшиг 6. Хатги | Судлах шүлэг Гэтлэл 9:8–12 |
Гай гамшиг 7. Аянга мөндөр ба их шуурга | Судлах шүлэг Гэтлэл 9:22–29, 33–35 |
Гай гамшиг 8. Царцаа | Судлах шүлэг Гэтлэл 10:12–20 |
Гай гамшиг 9. Харанхуй | Судлах шүлэг Гэтлэл 10:21–27 |
-
Их Эзэний хүч ямар арга замаар илэрсэн бэ?
-
Хүмүүс яагаад Их Эзэнд болон Түүний хүчинд итгэсэн эсвэл итгээгүй гэж та нар бодож байна вэ?
Хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлсээ хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хуваалцахад суралцагчдыг урь.
Дараахаас заримыг нь тодруулах нь тустай байж магадгүй юм. Фараоны илбэчид хууран мэхлэлт эсвэл дайсны хүчээр эхний хоёр гамшгийн зарим хэсгийг давтаж чадсан гэдгийг суралцагчид анзаарсан байх. Гэсэн хэдий ч тэд гамшгийг бүрэн давтаж эсвэл зогсоож чадаагүй юм. Түүнчлэн мэдээж израилчууд зарим гамшигт өртсөн ч дөрөв, тав, долоо дахь гамшгаас хамгаалагдсан.
Шаардлагатай бол та Гэтлэл 8:10, 22; 10:2 дахь хүмүүс Их Эзэн гэдгийг нь мэдэх болно хэмээнг Түүний гэрчилсэн үг хэллэгийг нэмэлтээр онцлон тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулж болно.
-
Их Эзэн яагаад египетчүүд, израилчуудыг Өөрийг нь мэдээсэй хүссэн гэж та нар бодож байна вэ?
-
Хүмүүс заримдаа Бурханд болон Түүний хүч чадалд итгэж, дараа нь эргэлздэг шалтгаан юу вэ?
Бидний амьдрал дахь Их Эзэний хүч
Их Эзэний хүч өнөө цаг үед маш олон арга замаар илэрч байгаа гэдгийг суралцагчидтай хуваалцах нь тустай байж болно. Дараах нь тэд тэрхүү хүчийг хэрхэн харсан эсвэл мэдэрч туулснаа бодож үзэхэд нь суралцагчдад тусалж болох юм.
Та нарт Тэнгэрлэг Эцэгтэй харилцсан ямар нэгэн туршлага өөрт нь байдаг эсвэл Түүний хүчийг мэдэрсэн гэдэгтээ итгэлгүй байдаг найз бий гэж төсөөлөөд үз. Үргэлжлүүлэн судлах явцдаа тэр хүнд юу гэж хэлэхээ бод.
Ангийнхантайгаа хуваалцахаас нь өмнө дараах асуултыг тунгаан бодож, бодлоо бичих цагийг суралцагчдад гаргаж өгөх нь үр дүнтэй байж болох юм.
-
Та нарын Их Эзэний хүчинд итгэх болсон ямар арга зам байна вэ? Эсвэл та нарт итгэхэд чинь тусалсан зүйлс юу вэ?
-
Судрууд болон Сүмийн түүх дээр Их Эзэний хүчийг хүмүүст харуулсан ямар ямар жишээ байдаг вэ?
Суралцагчид залбирлаас эсвэл санваарын адислалаас тайтгарал, амар амгалан, өршөөл уучлал, Ариун Сүнсний хувийн удирдамж зэргийг мэдрэх гэх мэт жишээнүүдийг хуваалцаж болно.
Их Эзэний хүчийг мэдрэх нь ихэвчлэн итгэлтэй хандлага эсвэл үйлдлээс үүдэлтэй гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Тэнгэрлэг Эцэгтэй харилцаатай байхад урихын тулд бид юу хийж болох талаар дараах зүйлийг заасан.
Хүн Бурхантай харилцдаггүй болохоор л Түүний байдаг эсэхэд эргэлздэг гэдгийг ойлго. Тиймээс Түүнтэй харилцаатай байх нөхцөл байдалд өөрийгөө байлга. Өөрийгөө даруусга. Өөрийнхөө амьдралд, эргэн тойронд байгаа Бурханы удирдамжийг олж харах хараатай байхаар залбир. Тэрээр чамайг мэддэг эсэхийг мөн Тэрээр үнэхээр байдаг эсэхийг өөрт чинь хэлэхийг Түүнээс гуй. Чиний тухай юу мэдэрдгийг нь Түүнээс асуу. Тэгээд сонс. (“Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)
-
Хүн амьдралдаа Бурханы гар, хүчийг харж эхлэхийн тулд юу хийж болох вэ?
Та өмнөх жишээн дээр ямар хариу өгөхөө дүрд тоглож үзүүлэхэд суралцагчдыг урьж болно. Их Эзэнтэй холбоотой ямар нэгэн туршлага байдаг эсвэл Түүний хүчийг мэдэрсэн гэдэгтээ итгэлгүй байгаа найздаа зөвлөгөө өгөхийг тэднээс хүс.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон бид амьдралдаа Тэдний хүчийг танин мэдэхийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.