2024
Шинэ ариун сүмүүд барих ажил үргэлжилсээр
2024 оны 5-р сар


“Ариун сүмүүд барих ажил үргэлжилсээр,” Лиахона, 2024 оны 10-р сар.

Сүмийн мэдээ

Шинэ ариун сүмүүд барих ажил үргэлжилсээр

2024 оны 4-р сарын Ерөнхий чуулганы ням гаргийн үдээс хойших хуралдаан дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон шинээр баригдах 15 ариун сүмийг зарлав. Хаана ариун сүмүүд шинээр баригдах болсныг 122-р хуудсан дахь түүний захиаснаас харна уу.

Өнгөрсөн 2023 оны 10-р сарын Ерөнхий чуулганаас хойш онцгойлон адисалсан, дахин онцгойлон адисалсан ариун сүмүүдийг дурдвал:

  • Тэксасын Макаллэн (АНУ) ариун сүмийг 2023 оны 10-р сарын 8-нд онцгойлон адисалсан.

  • Калифорниагийн Фэдэр Ривэр (АНУ) ариун сүмийг 2023 оны 10-р сарын 8-нд онцгойлон адислав.

  • Тайландын Бангкок ариун сүмийг 2023 оны 10-р сарын 22-нд онцгойлон адисалсан.

  • Японы Окинава ариун сүмийг 2023 оны 11-р сарын 12-нд онцгойлон адисалсан.

  • Ютагийн Сэйнт Жорж (АНУ) ариун сүмийг 2023 оны 12-р сарын 10-нд дахин онцгойлон адислав.

  • Перугийн Лима Лос Оливос ариун сүмийг 2024 оны 1-р сарын 1-нд онцгойлон адисалсан.

  • Ютагийн Орэм (АНУ) ариун сүмийг 2024 оны 1-р сарын 21-нд онцгойлон адисалсан.

  • Ютагийн Рэд Клиффс (АНУ) ариун сүмийг 2024 оны 3-р сарын 24-нд онцгойлон адислав.

Ютагийн Мантай (АНУ) ариун сүмийг 4-р сарын 21-нд дахин онцгойлон адисална. Филиппиний Урданэта ариун сүмийг 4-р сарын 28-нд онцгойлон адисална.

Газрыг нь хөндсөн ариун сүмүүд: Калифорниагийн Модэсто (АНУ) ариун сүм, Тэксасын Форт Ворт (АНУ) ариун сүм, Тайванийн Каошиун ариун сүм, Тэннэссигийн Ноксвилл (АНУ) ариун сүм, Мексикийн Сан Лүйс Потоси ариун сүм