“Ахлагч И.Рэймонд Эгбо,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ахлагч И.Рэймонд Эгбо
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч И.Рэймонд Эгбог Нигери улсад шашны сургуульд явж байхад нь эгч нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд юу заадгийг “ирээд, үз” хэмээн дахин дахин урьдаг байв. Тэр 14 настай байхдаа оройн цагаар семинарт явдаг болжээ.
Семинарын судлах материалыг уншиж байхдаа ахлагч Эгбо Сургаал ба Гэрээ 135 дээр мөн Иосеф Смитийн амь насыг бүрэлгэсэн талаарх хэсэг дээр ирэв.
Ахлагч Эгбо Сүмд нэгдээд удаагүй байхдаа: “Ямар нэгэн зүйл надад хүчтэй нөлөөлж, би Иосеф Смитийг Бурханы бошиглогч байсан гэдгийг мэдэж авсан. Тэр үнэний төлөө амиа алдсан” хэмээн ярьж байв. Тэрээр: “Би тэр өдөр үүнийг уншихдаа юу мэдэрснээ яг одоо ч мэдэрч байна” гэж хэлэв.
Хожим нь түүнийг их сургуулийн оюутан байхад эгч нь номлолд үйлчлэхэд урамшуулжээ. Аав нь ахлагч Эгбог сургуулиа орхисонд дургүйцэж байсан ч тэр аав руугаа юу хийж, юу зааж байгаагаа тайлбарласан захидлыг байнга бичдэг байв.
Ахлагч Эгбогийн номлол дуусах дөхөж байхад түүний номлолын ерөнхийлөгч аавынх нь баптисм хүртэх гэж байгаа тухайгаа бичсэн захидлыг уншиж өгөв. Аав нь захидалдаа: “Түүнийг хүлээж байх болно гэдгийг минь хэлээрэй” гэж бичжээ.
Ахлагч Идио Рэймонд Эгбо 1974 оны 6-р сарын 25-нд Нигери улсын Ривэрс мужийн Порт Харкорт хотод Удо Идио Эгбо, Вэроника Укамака Эгбо хоёрын гэр бүлд мэндэлсэн. Тэр 1994 онд Комфорт Икип Эсэтэй гэр бүл нь тэдний салбарт нүүж очиход танилцжээ. Тэд 2003 оны 5-р сарын 15-нд Нигерийн Калабар хотод гэрлэж, гурван хүүхэдтэй болсон.
Ахлагч Эгбо боловсрол, шашны төлөвлөгөө, бизнесийн удирдлагын чиглэлээр гурван их сургууль төгссөн. Тэрээр 2002 оноос хойш Шашны семинар, институтэд орон хариуцсан захирал, бүсийн удирдагч зэрэг олон албан тушаалд ажилласан.
Энэхүү дуудлагад дуудагдах үедээ тэрээр Африкийн баруун бүсэд Бүсийн далаар үйлчилж байв. Тэр Нигерийн Калабар номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх болон дээд зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан. Тэрээр Нигерийн Лагос номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн.