“Чад Х.Вэбб ах,” 2024 оны 5-р сарын Лиахона
Чад Х.Вэбб ах
Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
Залуу Чад Вэб Зүүн Ютагийн коллежид (одоогийн Зүүн Юта мужийн Их Сургууль) суралцаж байхдаа сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь илүү гүнзгийрүүлсэн сүнслэг суурь туршлагыг олж авчээ. Тэрхүү туршлага нь итгэлээ хүчирхэгжүүлэх гэсэн хүслээр эхэлж байв.
Вэб ах хичээлээ давтаж, сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглохын зэрэгцээ Мексикийн Вэракрүзэд бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлдэн судраас судлах, залбирах, тунгаан бодохыг нэн тэргүүнд тавьж байв.
Нэгэн хүйтэн шөнө тэр Ютагийн Прайсын гудамжаар алхаж байхдаа сурч байсан бүх зүйлээ боджээ. Хоосон машины зогсоолд ирэх үед тэнгэрлэг удирдамж ирэв.
“Миний бүхий л залбирал, асуултуудын хариулт бүгд ирсэн юм шиг санагдсан. Мөн Христ болон сайн мэдээ хэчнээн үнэн болохыг би гүн гүнзгий мэдэрсэн. Тэдгээр үнэн болон Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг гэсэн мэдрэмж миний оюун бодолд маш тодорхой орж ирсэн юм. Би намайг хайрлах Түүний хайр, удирдамжийг мэдэрсэн. Энэ бол миний гэрчлэлээ гүнзгийрүүлэхээр олж авсан анхны туршлагуудын нэг байлаа” хэмээн тэр ярив.
Чад Х.Вэбб АНУ-ын Айдахо мужийн Рэксбург хотод 1964 оны 12-р сарын 18-нд Ларри Жорж Вэбб, Пэйж Вэбб хоёрын гэр бүлд мэндэлсэн. Тэрээр Зүүн өмнөд Айдаход өссөн бөгөөд 1990 оны 8-р сарын 4-нд Ютагийн Логан ариун сүмд Кристи Анн Бронсонтой гэрлэжээ. Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд АНУ-ын Юта мужийн Лэйтон хотод амьдардаг.
Вэбб ах Бригам Янгийн Их Сургуулийг испани хэлний мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, боловсролын удирдлага ба үндэс чиглэлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр Солт Лэйк Ситид семинарын ангиудад, Виржиниа, Юта мужуудад институтийн ангиудад тус тус зааж; Вашингтон Ди Си хотод институтийн хөтөлбөрийг зохицуулах, семинарын багш нарыг сонгох, сургах ажлыг удирдаж байсан. Тэр 2008 оноос хойш Шашны институт, семинарын зохицуулагчаар үйлчилж байсан юм.
Энэхүү дуудлагад дуудагдахаасаа өмнөхөн тэрээр Лэйтон Юта Валли Вюү гадасны ерөнхийлөгчийн дуудлагаас чөлөөлөгджээ. Тэр өмнө нь бишоп, дээд зөвлөлийн гишүүн, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч зэрэг дуудлагад үйлчилж байсан.