“Ахлагч Сандино Роман,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ахлагч Сандино Роман
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Сандино Роман Есүс Христийн сайн мэдээг хүүхэд байхдаа анх сонссон. Ням гараг бүр ээжийнх нь найз түүнийг эгчтэй нь хамт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 15 гишүүнтэй Мексик дэх нэгэн жижигхэн сүмийн байранд авчирдаг байжээ.
Таван настай хүү өдөр бүр гэр бүлээ сайн мэдээнд хөрвөгдөхийн төлөө залбирдаг байв. Хоёр жилийн дараа аав, ээж хоёр нь баптисм хүртэж, түүнээс хойш нэг жилийн дараа аав нь түүнд баптисм хүртээжээ. Ахлагч Роман: “Энэхүү шалтгааны улмаас би Их Эзэн хүүхдүүдийн залбирлыг сонсдог гэдгийг мэднэ” гэж хэлэв.
Сайн мэдээг хүлээн авч, Сүмд үйлчилсэн нь түүний гэр бүлийг өөрчлөгдөхөд нөлөөлжээ. Ахлагч Роман: “Сайн мэдээ хүмүүсийн амьдралд ямар эцсийн үр дүнг авчирдгийг би харсан. Энэ нь аз жаргал, итгэл найдвар авчирдгийг би мэднэ” хэмээн хэлэв.
Сандино Роман 1973 оны 8-р сарын 7-нд Мексикийн Гэррэро дахь Игуала хотод Лидиа Коррал, Промэтэо хоёрын гэр бүлд мэндэлжээ. Роман Сүмийн эзэмшдэг Benemérito de las Américas ахлах сургуулийн гар бөмбөгийн багт тоглодог байхдаа Гуадалүпэ Вияанүэва Рохастай танилцсан юм. Тэд 1998 оны 12-р сарын 19-нд Мексикийн Мехико Сити ариун сүмд лацдан холбогдсон. Тэд дөрвөн хүүхэдтэй.
Ахлагч Роман 2000 онд ITESM (Технологи, дээд боловсролын Монтэррэй институт)-ээс компьютерын системийн чиглэлээр шинжлэх ухааны бакалаврын зэрэг мөн 2006 онд Бригам Янгийн Их Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус авчээ. Тэр Johnson & Johnson-д маркетингийн менежерээр, Сүмд Мексикийн бүсийн Дэмжлэгийн үйлчилгээний оффист менежерээр ажиллаж байсан.
Энэ дуудлагад дуудагдах үедээ тэрээр эхнэрийнхээ хамт Эквадорын Кито Хойд номлолын удирдагчаар үйлчилж байсан юм. Түүнчлэн ахлагч Роман Бүсийн дал, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байсан.
Тэр амьдралынхаа гол зорилгыг хаана ч үйлчилж байсан Их Эзэний итгэлийг олж авах явдал хэмээсэн. “Тэр энэ ажлыг надаар хийлгэхдээ итгэж болно гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна” гэж тэр хэлэв.