2024
Христийн баясалд автсан нь
2024 оны 5-р сар


11:35

Христийн баясалд автсан нь

Тэнгэрлэг Эцэг маань та нарын нулимс дуслуулсан гуйлтыг сонсож, үргэлж төгс мэргэн ухаанаар хариулдаг гэдгийг би гэрчилж байна.

Ахлагч Кийрон оо, бид танд хайртай. Таны британи аялгыг 10 минут түр ашиглаж болох уу?

Хүсэн хүлээсэн гайхамшиг

Шинэ Гэрээнээс бид Есүс рүү хашхиран, Түүнээс гайхамшиг хүссэн Бартимай гэгч хараагүй хүний тухай мэдэж авдаг. “Есүс түүнд, Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж[ээ].”

Бетсайдад өөр нэг хүн эдгэрэхийг их хүсэж байлаа. Энэ тохиолдолд гайхамшиг тэр даруй тохиогоогүй юм. Харин Есүс түүнийг “засрахын” өмнө хоёр удаа адисалжээ.

Гурав дахь жишээн дээр, төлөөлөгч Паул зовж шаналж байхдааЭзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан” боловч түүний чин сэтгэлийн хүсэл биелээгүйг бид мэднэ.

Гурван өөр хүн, гурван ер бусын туршлага гарч байна.

Тэгэхээр яагаад зарим нь хүссэн гайхамшгаа тэр дор нь авч байхад, зарим нь Их Эзэнийг хүлээж, тэвчээртэйгээр хүлээдэг юм бэ гэсэн асуулт гарч байна. Бид яагаад гэдгийг нь мэддэггүй ч хэн “[бидэнд] хайртайг” мөн хэн “[бидний] сайн сайхан болон аз жаргалын төлөө бүх зүйлийг … хий[дгийг]” мэддэг нь талархууштай.

Тэнгэрлэг зорилго

Эхлэлээс төгсгөлийг хардаг Бурхан “саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно” мөн тэдгээр нь “чиний өсөлт хөгжлийн тул” адислагдсан байхаар болгодог.

Сорилт бэрхшээлийнхээ утга учрыг олоход туслахаар ахлагч Орсон Ф.Витни ийнхүү заасан. “Бидний туулсан зовлон шаналал, бэрхшээл бүр үр дүнгүй өнгөрдөг зүйл биш юм. Энэ нь бидэнд боловсрол олгодог. … [Тэвчээртэй] даван туулдаг зовлон бүр бидний зан аашийг төлөвшүүлж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн, бодгалийг тэлж, биднийг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй … болгодог. Бид энэ дэлхийд ирж, уй гашуу, зовлон шаналал, бэрхшээл, хүнд хэцүүг даван туулснаар [Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ] илүү адилхан болох мэдлэгийг олж авдаг.”

Зовлон бэрхшээл дунд нь “Христийн хүч [түүн дээр] оршиж” байгааг ойлгосон төлөөлөгч Паул: “Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг” гэж даруухнаар хэлжээ.

Амьдралын сорилтууд биднийг нотолдог. Аврагч хүртэл “зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцаж,” “зовлонгоор төгс болсон.”

Мөн нэг өдөр Тэр “Болгоогтун, Би чамайг цэвэршүүлсэн, би чамайг зовлон зүдгүүрийн зууханд сонгосон бөлгөө” хэмээн тунхаглах болно.

Бурханы тэнгэрлэг зорилгод итгэж найдах нь туйлдсан бодгалийг найдвараар тэтгэн, зовж шаналсан үеүдэд шийдвэр төгс байхад өдөөдөг.

Тэнгэрлэг харах өнцөг

Олон жилийн өмнө, Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Биднийг аливаа зүйлийг мөнхийн талаас нь харах үед бидний ачаа мэдэгдэхүйц хөнгөрөх болно” хэмээх үнэ цэнтэй ойлголтоо хуваалцсан юм.

Холли Портэр, Трэй Портэр хоёр

Саяхан миний эхнэр Жилл бид хоёр 12 настай хүү Трэй нь аймшигт галд өртөн өөд болсон Холли, Рик Портэр хоёрын итгэлээр дүүрэн амьдрал дахь энэхүү үнэний гэрч болцгоов. Хайртай хүүгээ аврахын тулд баатарлагаар тэмцэхдээ гар, хөлөө аймшигтай түлсэн байсан ч Холли тойргийнхоо ариун ёслолын цуглаан дээр гэрчлэхдээ, тэднийг зовж шаналах үед гэр бүлийнх нь дээр Их Эзэний асгасан агуу амар амгалан, баяр баясгаланг гайхамшигтай, ер бусын, гайхалтай зэрэг үгсийг ашиглаж байсан юм.

Хавсарсан эдгээгч гар.

Энэ халуун сэтгэлт эхэд дараах бодол орж ирэх үед тэсвэрлэшгүй мэт уй гашуу нь агуу амар амгалангаар тэр даруй солигджээ. “Минийх бус харин Аврагчийн гар аврах чадалтай. Би хийж чадаагүй зүйлийг минь надад сануулах шархандаа анхаарал хандуулахын оронд Аврагчийнхаа хадаасны шархыг марталгүй санана.”

Холлигийн гэрчлэл бидний бошиглогчийн дараах амлалтын биелэл болсон юм. “Та нар селестиел ухаанаар бодох үедээ сорилт бэрхшээл, эсэргүүцлийг өөр өнцгөөс харах болно.”

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Зовлон бэрхшээлийг даван туулж, түүгээр дамжуулан өсөж хөгжих сорилт нь Бурханыг мөнх бус байдлын өмнөх дэлхийд гэтэлгэлийн төлөвлөгөөг танилцуулах үед бидэнд өгөгдсөн гэдэгт би итгэдэг. Тэнгэрлэг Эцэг маань биднийг дэмжинэ гэсэн мэдлэгтэйгээр бид тэдгээр сорилттой нүүр тулах ёстой. Гэхдээ бидэнд Түүн рүү хандах нь нэн чухал. Бурхангүйгээр зовлон бэрхшээлийн бараан цаг мөчүүд гунигтай, цөхөрмөөр, бүр гашуун байх нь бий” хэмээн хэлжээ.

Тэнгэрлэг зарчим

Сэтгэл дундуур байхын харанхуйгаас зайлсхийн, амьдралын сорилт бэрхшээл тохиолдсон үед ч амар амгалан, найдвар, баяр баясгаланг туслах гурван тэнгэрлэг зарчмыг би урилга болгон хуваалцъя.

Нэгт: Есүс Христийг нэгт тавьснаар хүчирхэг итгэл ирдэг. Тэрээр: “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” хэмээн тунхагласан. Ерөнхийлөгч Нэлсон:

“[Бидний] мөнх амьдрал [Христэд] болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээс [маань] хамааралтай.

Сүүлд авсан гэмтлийн хүчтэй өвдөлтийг мэдэрч байхдаа би Есүс Христэд болон Түүний Цагаатгалын цаглашгүй бэлэгт илүү гүн гүнзгий талархах болсон. Бодоод үз дээ! Аврагч ’бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг’ тэвчсэн ба ингэснээр Тэр биднийг хэрэгтэй үед тайтгаруулж, эдгээж, [мөн] аврах боломжтой болсон билээ.

Миний бэртэл ‘Израилын Ариун Нэгэний сүр жавхлангийн’ талаар намайг ахин дахин эргэцүүлэн бодоход хүргэлээ. Эдгэрэх явцдаа Их Эзэн тэнгэрлэг хүчээ амар тайван, андуурахын аргагүй арга замаар үзүүлсэн” хэмээн заасан.

Аврагч маань: “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” гэж урамшуулсан.

Хоёрт: Мөнхийн мөн чанараа харах үед гэрэлт найдвар ирдэг. “Эцэгийн маань гайхамшигт амласан адислалуудын талаарх бидний төсөөлөл … өдөр тутмын амьдралын маань анхаарлын төвд байх” үед ирдэг хүчний талаар Линда Рийвс эгч: “Яагаад бид ийм их сорилттой тулгардаг учир шалтгааныг би мэдэхгүй ч авах шагнал нь агуу… хийгээд үүрдийн, төсөөлөхийн аргагүй гайхалтай учраас бид нигүүлсэнгүй хайрт Эцэгтээ энэ бүхний төлөө ийм өчүүхэн зүйлс шаардагдсан гэж үү хэмээн дуу алдах байх гэж би хувьдаа боддог” хэмээн гэрчилсэн. … Хэрэв энэ амьдралдаа туулах зовлон зүдгүүр маань эцсийн эцэст … Бурханы хаант улсад мөнх амьдрал … хүртэх эрхийг олгох тэр зүйл нь юм бол энд бидний юу үзэж туулсан нь тийм чухал байна гэж үү?

Ерөнхийлөгч Нэлсон ийн хуваалцсан. “Иосеф Смит Либерти шоронд байхдаа тайтгарал хүсэн гуйхад түүнд өгсөн Их Эзэний хариултыг бодож үз. Бошиглогчид үзүүлж буй хүнлэг бус хандлага туршлага болох ба түүний сайн сайхны төлөө байх болно гэдгийг Их Эзэн түүнд заасан. ‘Хэрэв чи үүнийг дажгүй давбал’ ‘Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно’ хэмээн Их Эзэн амласан. Их Эзэн уг өдрийн тэвчихийн аргагүй хүнд хэцүү зовлон дээр анхаарлаа хандуулахын оронд селестиел ухаанаар мөнхийн шагналыг төсөөлөн бодохыг Иосефт зааж байв.”

Иосеф харах өнцгөө ингэж өөрчилсөн нь өөрт нь илүү их ариусах боломжийг олгосон талаар найздаа бичсэн захидалдаа: “Таван сарын турш шоронгийн ханан дунд хашигдан байсны эцэст энэ үйл явдлын дараа миний зүрх сэтгэл үргэлж урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр зөөлөрсөн мэт надад санагдаж байна. Надад тэдгээр шударга бус явдал тохиолдоогүй бол одоо төрж байгаа мэдрэмжийг би мэдрэхгүй байх байсан” хэмээжээ.

Гуравт: Баяр баясал дээр төвлөрснөөр агуу хүч ирдэг. Хамгийн шийдвэрлэх мөч, өвдөж зовсон үедээ Аврагч маань няцалгүйгээр гашуун аяганаас хүртсэн. Тэр үүнийг хэрхэн гүйцэтгэсэн бэ? Христ “өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө загалмайг тэвчсэн” ба Түүний таалал “Эцэгийн таалалд багтах” болохыг бид сурдаг.

Христ Гетсеманид

“Багтах” гэсэн хэллэг надад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Энэ хэллэг испани хэлэнд “автах”, герман хэлэнд “идэх”, хятад хэлэнд “залгих” гэж орчуулагддагийг мэдээд надад ихэд сонирхолтой санагдаж билээ. Тиймээс амьдрал хамгийн зовлонтой, хэцүү үед би “Христийн баясалд авта[ж] [эзэмдүүлж, шимтэж, умбаж] байснаас бусдаар, өөр зовлонгуудыг үзэх[гүй]” гэсэн Их Эзэний амлалтыг санадаг.

Энэ баяр баясал нь та нарын гашуун аяга авагдаагүй үед ч “мөнх бус ойлголтыг” үгүйсгэдэг болохыг би та нарын олонхоос олж хардаг. Гэрээгээ сахиж, Бурханы гэрч болж зогсож байгаад чинь баярлалаа. “Үл үзэгдэх гуниг зовлон өр зүрхэнд [чинь] оршин бай[хад ч]” бид бүгдийг адислахаар тусалдагт чинь баярлалаа. Учир нь та бусдад Христийн тайвшралыг авчрах үедээ та үүнийг өөртөө олж авдаг гэж Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон заасан.

Тэнгэрлэг амлалт

Одоо Холли Портэрийн гэр бүлд Их Эзэн тусалсан тухай гайхамшгийг бид сонссон тэр ариун ёслолын цуглаанд эргэж очъё. Тэрхүү гайхалтай гэр бүлийг болон эрхэм найзуудыг нь тайтгаруулах үгсээ тунгаан индэр дээр зогсох зуур надад “Аврагчийн үгсийг ашигла” гэх бодол төрөв. Тиймээс би өнөөдрийн захиасаа тухайн Хүндэтгэлийн өдрийнхтэй адилаар “шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч” Түүний үгсээр дуусгая.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

“Та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед би түүнчлэн хөнгөлнө. … мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын би үүнийг хийх болно.”

“Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.”

Миний гэрчлэл

Аврагч маань амьд, “Түүний амлалтууд үнэн” гэдгийг баясал хүндэтгэлтэйгээр би гэрчилж байна! Ялангуяа бэрхшээлийг туулж яваа эсвэл “ямар нэгэн байдал зовж зүдэрсэн” хүмүүст хандаж, Тэнгэрлэг Эцэг маань та нарын нулимс дуслуулсан гуйлтыг сонсож, үргэлж төгс мэргэн ухаанаар хариулдаг гэдгийг би гэрчилж байна. Тэр манай гэр бүлд хэрэгтэй үед маань тусалсны адил “ үүрэг чинь хөнгөн байж” бүр “Христийн баясалд автаж болохын тулд” Бурхан та бүхэнд туслах болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Mарк 10:52; тодотгол нэмсэн.

  2. Марк 8:25

  3. 2 Коринт 12:8; тодотгол нэмсэн.

  4. Дуулал 130:5-ыг үзнэ үү.

  5. 1 Нифай 11:17

  6. Хиламан 12:2 мөн 2 Нифай 26:24-ийг үзнэ үү.

  7. Абрахам 2:8-ыг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 121:7

  9. 2 Нифай 2:2

  10. Orson F. Whitney, in Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 16.

  11. 2 Коринт 12:9-10

  12. Абрахам 3:25-26-г үзнэ үү.

  13. Еврей 5:8; 2:10

  14. 1 Нифай 20:10; тодотгол нэмсэн.

  15. 2 Нифай 4:19–35-ыг үзнэ үү.

  16. Ахлагч Рассэлл М.Нэлсонтой хийсэн хувийн ярилцлага, 2011 оны 4-р сар.

  17. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона 2023 оны 11-р сар, 118.

  18. Д.Тодд Кристоффэрсон, “Зовлон зүдгүүрийн цэвэршүүлэгч гал,” Лиахона, 2022 оны 3-р сар, 7.

  19. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101-ийг үзнэ үү.

  20. Сургаал ба Гэрээ 6:36

  21. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” 118.

  22. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” 117. Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд: “Та нар саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгаран, нулимуулж, хөөгдөж туугдан, муугаараа хэлүүлж байхдаа дэлхий дээр амьдарч байсан хамгийн цэвэр ариун, төгс төгөлдөр нэгний амьдралаар амьдарч буй хэрэг юм. Амьд Бурханы Амьд Хүү та нарын бүх зовлон бэрхшээл, гуниг харууслыг мэддэг учраас та нарт толгойгоо дээш өргөн, талархах шалтгаан бий” (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 15).

  23. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” 117; мөн Алма 7:11–12-ыг үзнэ үү.

  24. Иохан 16:33

  25. 2 Нифай 31:20; Ифер 12:4; Моронай 7:48-ыг үзнэ үү.

  26. (Линда С.Рийвс, “Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137)

  27. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” 118.

  28. Joseph Smith, letter to Presendia Huntington Buell, Mar. 15, 1839, josephsmithpapers.org.

  29. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84-ийг үзнэ үү.

  30. Марк 14:35–41-ийг үзнэ үү.

  31. Еврей 12:2

  32. Мозая 15:7

  33. Алма 31:38; мөн Дуулал 30:5; Иохан 15:10–11; 1 Тесалоник 1:6; Иосеф Смитийн орчуулга, Иаков (Библи) 1:2 (Иаков (Библи) 1:2, зүүлт тайлбар a); 2 Нифай 2:25; 9:18; Алма 26:6–7, 11, 27, 37; 28:8; 33:23; 36:20–21; Сургаал ба Гэрээ 109:76; Мосе 5:10–11-г үзнэ үү.

  34. Аврагч “бүх оюун ухаанаас дээгүүрх” [Филиппой 4:7] амар тайвнаас гадна эгэл хүмүүний логик сэтгэлгээ, ойлголтоос илүү хүчтэй, гүн гүнзгий, өргөн хүрээтэй баяр баясгаланг мөн адил өгдөг. Жишээлбэл: Хүүхэд тань эдгэршгүй өвчнөөр өвдөх, та ажлын байраа алдах, хань ижил тань хууран мэхэлсэн зэрэг нөхцөл байдалд танд баяр баясгаланг мэдрэх боломжгүй мэт санагдаж болох юм. Харин энэ үед л яг Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг баяр баясгалан хэрэгтэй болдог. Түүний баяр баясгалан хувиршгүй бөгөөд бидний‘зовлон зүдгүүрүүд … хэсэг хугацаанд байх болно,’ [Сургаал ба Гэрээ 121:7] бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно” (Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын ерөнхий чуулган).

  35. Moзая 24:14; Алма 33:23-ыг үзнэ үү. Өнгөрсөн жил Жилл бид хоёр Паула гэх хорт хавдартайгаа эрэлхгээр тэмцэж буй залуухан гватемал эмэгтэйтэй уулзсан юм. Ямар байгааг нь асуухад түүний өгсөн хариулт миний зүрх сэтгэл, оюун санаанаас гардаггүй. Тэр даруухан охин шивнэх төдий “Энэ хавдрыг миний дүүд биш надад өгсөнд нь би Их Эзэнд талархаж байна” гэж хэлсэн юм. Тэр үед эрүүл мэнд нь сайнгүй байсан ч тэр, дүү Сариа, Аав хоёртойгоо тохинуулал хийхээр хүнд бэрхшээлийг туулж буй нэгэн настай бэлэвсэн эгчийнд очсон юм.

  36. “Эзэн Таныг дагая,” Дуулал, д. 121.

  37. Камилл Н.Жонсон, “Есүс Христ бол тайтгарал,” Лиахона, 2023 оны 5-р сар, 81; мөн Лук 23:34, 43; Иохан 19:26–27-г үзнэ үү. Ахлагч Нийл А.Максвэлл, “өөрсдөө зовлон бэрхшээлийн загалмай дээр хүлэгдээгүй үедээ, бусдыг хүндэтгэж, өрөвдөн энэрч, тэдэнд сүнслэг тэжээл өгөх хэрэгтэй” хэмээн уриалсан гайхалтай бодлыг хуваалцсан (“Endure It Well,” Ensign, 1990 оны 5-р сар, 34).

  38. Алма 7:12-ыг үзнэ үү.

  39. Даллин Х.Өүкс, “Есүс Христийн сургаал,” Лиахона, 2023 оны 5-р сар, 102-105-ыг үзнэ үү.

  40. Иаков 2:8, Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81

  41. Матай 11:28; Матай 28:20, “Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.”

  42. Мозая 24:14

  43. Иохан 14:18

  44. “Би Бурханы хүүхэд,” Хүүхдийн дууны ном, 2; мөн Сургаал ба Гэрээ 98:3-ыг үзнэ үү.

  45. 3 Нифай 17:6, 7; мөн Исаиа 36:3, 9-ийг үзнэ үү.

  46. Гэтлэл 2:24; 3:7; Мозая 24:12-ыг үзнэ үү.

  47. 2 Нифай 2:24; Мозая 4:9; Исаиа 55:9-ийг үзнэ үү. Ахлагч Жэффри Р.Холландын зааснаар “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ” (Жэффри Р.Холланд, “An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38).

  48. Алма 33:23

  49. Алма 31:38; мөн Дуулал 30:5; Иохан 15:10–11; 1 Тесалоник 1:6; Иосеф Смитийн орчуулга, Иаков (Библи) 1:2 (Иаков (Библи) 1:2, зүүлт тайлбар a); 2 Нифай 2:25; 9:18; Алма 26:6–7, 11, 27, 37; 28:8; 33:23; 36:20–21; Сургаал ба Гэрээ 109:76; Мосе 5:10–11-г үзнэ үү.