Нүдээ олсон хариулт
Хичээлээ интернэтээс эсвэл хиймэл оюун ухаанаас хуулбарлах нь залилж байгаа хэрэг үү?
Богино хариулт бол тийм.
Технологи нь чамайг хурууны үзүүрээ хөдөлгөхөд л мэдээлэл өгдөг. Энэ нь судалгаа шинжилгээ, суралцах агуу хэрэгсэл юм. Хичээлээ интернэтээс эсвэл хиймэл оюун ухаанаас хуулбарлах талаар асуулт нь юу хялбар вэ гэсэн асуулт биш юм. Энэ нь боловсролын чинь зорилго юу вэ гэдэгт илүү их хамаатай.
“Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг. … Боловсрол … бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох мөнхийн зорилгын тань нэг хэсэг юм” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 31). Боловсролын энэхүү хэлбэр нь өөрийн оюун ухаан, өөрийн мэдлэгээ хөгжүүлэх тухай юм. Энэ нь тэнцэх шаардлагын босгыг хангахын тулд хамгийн багадаа юу хийж болох тухай биш.
Мөн залилах асуудлын талаар: Хэрэв сургууль эсвэл багш чинь интернэт эсвэл хиймэл оюун ухааныг ашиглан хуулбарлаж болохгүй гэж хэлбэл хэлснээр нь хий. Багш чинь чамд ямар нэг зүйл бич гэж даалгавал чи бичих хэрэгтэй. Хэрэв өгсөн даалгаврыг хийхдээ юу ашиглаж болохыг сайн мэдэхгүй байвал багшаасаа асуу.
“Үнэнч амьдарна гэдэг нь үнэнийг … ашиг сонирхлоос илүүд тавьж, бүх зүрх сэтгэлээрээ хайрлана гэсэн үг юм.” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 31).