2025
Тоглоомын парк дээр сайн мэдээг хуваалцсан гэж үү?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Хөтчийг ашиглах нь

Тоглоомын парк дээр сайн мэдээг хуваалцсан гэж үү?

Би саяхан сүмийн найз нартайгаа тоглоомын парк руу очсон юм. Би найз Эвитэйгээ галзуу хулгана дээр дараалалд зогсож байтал Эрик гэгч нэгэн залуу бидэнтэй YouTube сувгийнхаа талаар ярьж эхлэв. Тэр сургуулийнх нь зарим хүүхэд түүнийг шоолж, сувгаа устга гэж хэлсэн тухай 15 минут орчим ярьсан юм.

Сүм дээр удирдагчид маань Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийг хэн нэгэнтэй хуваалцахыг биднээс хүссэн байв. Эрик найзуудтайгаа таарамжгүй байгаа юм шиг санагдсан болохоор уг хөтөч түүнд тусалж магадгүй гэж би бодлоо.

Би үүнийг гаргаж ирээд, түүнд өгсөн. Тэр юу болохыг асуухад би энэ бол түүнд зөв шийдвэр гаргахад тусалж, түүнд өөр олон сонирхолтой зүйл заах манай Сүмийн хөтөч гэж тайлбарлалаа. Би түүнд цаг гарвал унших хэрэгтэй гэж хэллээ. Тэр за гэж хэлээд үүнийг халаасандаа хийгээд, YouTube сувгийнхаа тухай үргэлжлүүлэн ярив.

Тэр энэ удирдамжийг уншсан эсэхийг нь би мэдэхгүй. Гэхдээ та нар ямар ч настай байсан, хаана ч, тэр ч байтугай тоглоомын парк дээр хүртэл номлогч болж болно гэдгийг энэ туршлага надад заасан юм.