Өсвөр үеийнхний дуу хоолой
Жижиг орон сууц, том төлөвлөгөө
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Манайх том байшинд амьдардаг байсан ч Ханой руу нүүж ирсний дараа бүх зүйл өөрчлөгдөв. Бид 30 орчим м2 талбайтай жижигхэн орон сууцанд амьдрав. Гэр бүлийнхээ гурван гишүүнтэй хамт зай багатай газар амьдрах хэцүү байлаа.
Гэхдээ ямар ч нөхцөл байдлаас сайн сайхныг бий болгоход тусалж чаддаг Бурханд би талархдаг. Тэр үед би сүм дээр болон эцэг эхдээ хэлмэрч хийж өгөх боломжтой байлаа. Би өдөр бүр залбирч, ариун ёслолыг түгээж, сайн мэдээг сонирхож байгаа хүмүүсийг угтан авдаг байлаа. Бурхан намайг адисалж, эдгээр зүйлийг хийхэд намайг удирдан чиглүүлсэн гэдгийг би мэднэ.
Тэр үед тохиолдож байсан бүхий л сорилтуудын дунд итгэл минь өдрөөс өдөрт хүчирхэгжиж байлаа. Манай улсад сайн мэдээний тухай мэддэггүй олон хүн байдаг тул би залуу анхдагч. Би хүмүүст Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой үүрд мөнхөд аз жаргалтай амьдрахад нь туслахын тулд Есүс Христийн сайн мэдээг хуваалцахыг хүсдэг.
Дуй Н., 14 настай, Вьетнам, Ханой
Бусдад үйлчлэх, судар унших, гадаад хэл сурах дуртай.