2025
Нуугдмал эрдэнэс
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Ирээд, Намайг дага

Сургаал ба Гэрээнүүд 71; 77; 82

Нуугдмал эрдэнэс

Судар дээр байгаа үгсийн цаад утгыг ойлгоорой.

Цаг

Их Эзэн Өөрийн тохиромжтой цагт дайснуудыг маань мадлах болно.

Эцэст нь Их Эзэн дайснуудыг маань мадлах болно.

(Сургаал ба Гэрээнүүд 71)

Хэн нэгнийг “мадлах” гэдэг нь түүнийг төөрөгдүүлэх, гайхшируулах, ялах, ичээх, айлгах эсвэл сандаргах гэсэн утгатай.

Тиймээс Их Эзэн Иосеф Смитэд хандан “хэрэв хэн нэгэн нь та хоёрын эсрэг дуу хоолойгоо өргөх аваас, миний өөрийн тогтоосон цагт тэрээр мадлуулах болно” (Сургаал ба Гэрээнүүд 71:10; тодотгол нэмсэн) хэмээн хэлсэн нь сайн мэдээг эсэргүүцэгч хүмүүс хэзээ нэгэн өдөр сонголтынхоо сөрөг үр дагавруудыг эдлэх болно хэмээн амласан юм.

“Миний өөрийн тогтоосон цагт” гэдэг нь Их Эзэнд өөрийн гэсэн цаг хугацаа бий гэсэн утгатай. Олон хүн хийсэн үйлдлийнхээ төлөө тэр даруй хариуцлага хүлээхгүй ч энэ нь зүгээр гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид Их Эзэнд болон Түүний цаг хугацаанд итгэх ёстой.

Мэдээж бид үнэний төлөө зогсох хэрэгтэй. Гэвч бид үүнийг хийхдээ бусдын итгэл үнэмшилд болон сайн мэдээг хүлээн авахгүй байхыг сонгох эрхэд нь хүндэтгэлтэй хандах ёстой.

Сүмийг шүүмжилж, гутаан доромжлохыг зорилгоо болгосон, бидний итгэл үнэмшлийг буруугаар тайлбарлаж, худал хэлэхэд бэлэн хүмүүст санаа бүү зов. Үүнийг Их Эзэнд даатга. Тэрээр тэднийг мадалж , эцэстээ тэдэнд суралцах, өөрчлөгдөх боломжийг олгох болно.

Муур нохой хоёр

Бидэнтэй адил амьтад бол Тэнгэрлэг Эцэгийн халамжийг хүртдэг мөнхийн бүтээл юм.

Бидний найзууд болох амьтдыг ч мөн адил Тэнгэрлэг Эцэг бүтээсэн.

(Сургаал ба Гэрээнүүд 77)

Энэ нь ач холбогдол бага зүйл мэт санагдаж болох ч, Сургаал ба Гэрээ 77-д Амьтанд ч бас сүнс байдаг гэсэн үнэхээр гайхамшигтай зүйлийг илчилсэн байдаг.

Энэ бол Библи, Мормоны Номонд тайлбарлаагүй ч гэсэн олон хүн үргэлж итгэдэг бөгөөд үнэн гэж мэдэрдэг зүйл юм. Эдүгээ Их Эзэн үүнийг тодорхой үгээр тунхагласан юм.

Хүмүүстэй адилаар “амьтад”, “мөлхөгч зүйлс”, “огторгуйн жигүүртнүүд” эхлээд сүнслэгээр бүтээгдсэн. Тэдний сүнсэн бие нь бидэн шиг махан биетэй нь адилхан байдаг. Тэд бас бидэн шиг “мөнхийн аз жаргал” буюу амилсан бие махбодоороо аз жаргал, баяр баяслыг эдлэх болно. (Сургаал ба Гэрээнүүд 77:2–3-ыг үзнэ үү.)

Тэнгэрлэг Эцэг амьтдыг бүтээж, тэднийг хариуцах үүргийг бидэнд өгсөн бөгөөд биднийг тэдэнтэй эелдэг харьцаж байгаасай гэж хүсдэгийг бид мэднэ. Яг бидэнтэй адил тэд бол Тэнгэрлэг Эцэгийн халамжийг хүртдэг мөнхийн бүтээл юм.

Хүлээн авсан адислалуудаа үр дүнтэй ашиглаарай.

(Сургаал ба Гэрээнүүд 82)

Агуу хүч чадал агуу үүрэг хариуцлагатай хамт ирдэг гэсэн санаа супер баатруудаас үүдэлтэй байгаагүй. Аврагч бошиглогч Иосеф Смитэд “Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу” (Сургаал ба Гэрээнүүд 82:3) хэмээн хэлэхдээ мөн энэ санааг илэрхийлсэн юм.

Бидний авьяас, бэлэг, адислалууд Их Эзэнээс ирдэг. Тэдгээрийг энгийн байдаг л зүйл гэж үзэх нь буруу юм. Их Эзэн та нарыг сэргэг ухаан, мэдлэгийн төлөөх хүслээр адисалсан ч та нар сургууль дээрх цагаа дэмий үрэн, хичээлдээ уначихааргүй дүн авч байгаа бол та нар бэлгээ буруу ашиглаж байгаа хэрэг. Энэ нь хүч бяртай ч үүнийгээ бусдыг дээрэлхэхдээ ашигладаг хүнд эсвэл хошин шогийн мэдрэмжээр адислагдсан ч үүнийгээ ашиглан хүмүүсийг доош хийдэг нэгэнд ч мөн адил хамаатай (бидний олонх нь энэ тал дээрээ ажиллах хэрэгтэй).

Их Эзэн биднийг хамгийн сайнаараа хийгээсэй гэж хүсдэг бөгөөд энэ нь өөр хэн нэгний чадвартай харьцуулж биш, харин өөрсдийнхөө чадвартай харьцуулбал хамгийн сайнаараа хийгээсэй гэж хүсдэг. Ямар ур чадварын тухай ярьж байгаагаас шалтгаалан таны “хамгийн сайн” нь хэн нэгний “хамгийн сайн”-аас сайн эсвэл муу байж болно. Мөн үүнд ч санаа зовох хэрэггүй! Давуу талууддаа талархалтай байж, сул талуудаа даруусгаж, өөрийн чадавхдаа хүрэхэд тань туслах боломжийг Их Эзэнд олго.

Эх сурвалж

  1. Noah Webster, An American Dictionary of the English Language (1828), “confound,” webstersdictionary1828.com.