2025
Их Эзэнд итгэ
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Өсвөр үеийнхний дуу хоолой

Их Эзэнд итгэ

залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж

Аавыг нас барсны дараа номлогч эгч нар манай гэр бүлд авралын төлөвлөгөөний талаар анх заахад нь би заримдаа санаа зовж, итгэх эсэхээ мэдэхгүй байж билээ. Харин ах нар маань тайван байж, надад итгэхэд тусалж, бүх зүйлийг хэт их бодохгүй байхад тусалсан.

Заримдаа би Сүмд тийм ч хүчтэй байдаггүй. Гэхдээ надад санаа зовж байгаа ямар нэг зүйл эсвэл тулгарч байгаа асуудал байвал би үргэлж нэг зүйлийг бодохыг хичээдэг: Их Эзэнд итгэ. Тэр намайг байх ёстой газар луу хөтөлдөг.

Тийм учраас би Түүнийг илүү сайн ойлгож, Тэр надаар юу хийлгэхийг хүсэж байгааг ойлгохын тулд номлолд явахыг хүсдэг. Би номлогчдыг болон тэдэнд байдаг сүнсийг хараад, тэдэнтэй адил болохыг хүсдэг. Тэд бол Есүс Христийн шавийн сайн үлгэр жишээ юм. Би тэдний үлгэр жишээний ачаар ахлах сургуулиа төгсөөд номлолд явна гэхээс үнэхээр сэтгэл догдолж байна. Би өөрт байгаа мэдлэг, аз жаргалаа найз нартаа болон бусдад өгөхийг хүсдэг.

Хийл тоглож буй залуу эмэгтэй

Дора К., 18 настай, Литва, Вильнюс

Усан поло, хийл тоглох дуртай.