2025
Шуурган дундах нарны гэрэл
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Шуурган дундах нарны гэрэл

Эмээгээ нас барсны дараа би амиа хорлох тухай бодож байлаа. Гэвч Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд найдсан нь намайг урагшлахад тусалсан юм.

залуу эмэгтэй

Гэрэл зургийг Нийл Кабилинг

Сайн уу? Намайг Хани Грэйс гэдэг. Би 17 настай. Би Филиппиний Илойло хотод амьдардаг!

Эмээгээ алдсан нь

Саяхан надад үнэхээр хэцүү зүйл тохиолдсон юм. Аав ээж хоёр маань тусдаа амьдардаг ба ээж маань гадаадад ажилладаг. Би эмээтэйгээ хамт өссөн бөгөөд тэр намайг сайн мэдээ болон Сүмтэй танилцуулсан юм. Гэвч энэ жил эмээ маань зуурдаар нас барсан.

оршуулгын газар буй залуу эмэгтэй

Эмээгийн маань үхэл надад маш гэнэтийн байсан. Заримдаа би эмээгээсээ түрүүлж үхнэ гэж боддог байв. Учир нь тэр маш эрүүл саруул хүн байсан! Тэр хэзээ ч сул дорой байгаагүй бөгөөд миний өмнө үргэлж хүчтэй байдаг байв. Би амьдралаа түүнгүйгээр төсөөлж чадахгүй.

залуу эмэгтэй

Төлөвлөгөөг ойлгосон нь

Эмээгээ өөд болсны дараа би заримдаа үхчихсэн ч болоосой гэж хүсдэг байв. Би амиа хорлох тухай хүртэл бодож байсан. Гэвч удалгүй би гадасны өсвөр үеийнхний үйл ажиллагаанд очив. Тэнд бидэнд авралын төлөвлөгөөний тухай хичээл заалаа.

Би авралын төлөвлөгөөний тухай мэддэг байсан ч эмээд минь тохиолдсон зүйлээс болж энэ төлөвлөгөөний талаарх ойлголт минь бага зэрэг бүдгэрсэн. Би хичээл сонсож байхдаа “Миний төлөө хийсэн Есүс Христийн золиослолын адислалуудыг би мартсан байжээ” гэж бодлоо.

Залбирч буй залуу эмэгтэй

Есүс Христ намайг аврахын тулд амиа өгсөн гэдгийг би ойлгосон. Би зовлон зүдгүүрээсээ болж амиа хорлох ёсгүй. Би хэзээ нэгэн цагт эмээтэйгээ дахин уулзана гэсэн найдварыг аз жаргалын төлөвлөгөө надад өгсөн. Учир нь биднийг нас барахад амьдрал дуусдаггүй. Би эмээтэйгээ дахин уулзахын тулд Аврагчийг үргэлжлүүлэн дагах ёстой.

судар уншиж буй залуу эмэгтэй
залуу эмэгтэйчүүд

Ариун сүмд хүч чадлыг олсон нь

Эмээг нас барсны дараа үеэл маань надтай хамт амьдрах болж, миний асран хамгаалагч болсон юм. Миний үеэлүүд миний хамгийн сайн найзууд хэдий ч уг өөрчлөлт үнэхээр хэцүү байсан. Би эмээгийнхээ хийдэг байсан гэрийн бүх ажлыг хийж сурах хэрэгтэй болсон. Би хичээлдээ явахын тулд өөрөө сэрээд, гэрээ цэвэрлэх хэрэгтэй болов.

залуу эмэгтэйчүүд

Бишоп маань бие даасан байдлын тухай үргэлж ярьдаг байсан учраас би Gospel Library-аас энэ тухай судалсан юм. Энэ нь надад бие дааж сурахад тусалсан.

угаасан хувцас өлгөж буй залуу эмэгтэй

Би аавтайгаа одоо ч холбоотой байдаг ба нэг өдөр бид маргалдав. Үүнээс болж надад үнэхээр хэцүү байсан ч гэнэт өсвөр үеийнхний ариун сүмийн аялалд гарах боломж гарч ирэв. Би ариун сүмд байхдаа амар амгаланг мэдэрсэн. Гэр орныхоо асуудлуудын талаар би огт бодоогүй. Аавдаа уурласан уураа ч бодоогүй. Би түүнд туслахын тулд юу хийж болохоо бодсон. Би сайн үлгэр жишээ байх талаар бодсон. Би мөнхийн зүйлсийн тухай, нэгэн өдөр ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбогдох тухай бодсон. Аавтайгаа муудалцсандаа уучлал гуйхаар шийдсэн.

Есүс Христ

Майкл Мом Аврагч хүүхдүүдийн хамт

Аврагчид найдсан нь

Би Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэг хоёрт үргэлж анхаарлаа хандуулж сурсан. Би хүч чадлаа Тэднээс авдаг бөгөөд Тэд арыг минь бат даадаг гэдгийг би санадаг.

Авралын төлөвлөгөөг, ялангуяа Аврагчийн Цагаатгалыг ойлгосон нь амиа хорлох тухай бодлоо даван туулахад надад тусалсан. Энэ нь надад амьдралаас амар амгаланг мэдрэхэд тусалдаг. Энэ нь хөшигний нөгөө талд байгаа эмээтэйгээ хэзээ нэгэн өдөр уулзах болно гэсэн найдварыг надад өгдөг.

Надад олон сорилт бэрхшээл тулгарч байгаа ч Есүс Христ бол амьдралаа үргэлжлүүлэх найдвар юм. Түүний намайг хайрлах хайр төгсөшгүй. Тэр миний амьдрал дахь нарны гэрэл. Бороотой эсвэл шуургатай үед ч Тэр тэнд байдаг. Тэр бол миний Аврагч. Тэр бол миний гэр. Тэр бол миний амьдрал. Тэр намайг урагшлахад тусалдаг. Тэр бол миний амьдралд хайртай шалтгаануудын нэг юм.

Зохиогч нь Филиппинийн Илойлод амьдардаг.