2025
Илүү том зураглал
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Илүү том зураглал

Брадли Р.Вилкокс

Та яагаад гэдэг тоглоомыг тоглож үзсэн үү? Нэг иймэрхүү тоглодог юм:

Би яагаад сургуульд явах ёстой юм бэ? Ингэснээр чи сайн ажилд орж чадна. Би яагаад сайн ажилд орох ёстой юм бэ? Ингэснээр би гэрлэж, хүүхэдтэй болно. Би яагаад тэгэх ёстой гэж? Ингэснээр хүүхдүүд чинь сургуульд явна.

Ингээд тоглоод анхны цэгээсээ дахин эхэлнэ. Уг тоглоом илүү том дүр зураглалгүйгээр утгагүй юм шиг санагдана. Үүнийг бидэнд адислалаар дамжуулан өгсөн юм. Үүнийг аз жаргалын төлөвлөгөө гэх ба энэ нь бидэнд зорилго, утга учрыг өгдөг. Энэ нь энд болон үүрд мөнхөд чухал учир шалтгаануудыг бидэнд хэлж өгдөг. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн энэ дугаарын гол сэдэв нь уг төлөвлөгөө юм.

Есүс Христ болон Түүний Цагаатгал төвтэй Тэнгэрлэг Эцэгийн энэхүү төлөвлөгөөний тухай ярилцахад та ирээдүйд бэлтгэх хүсэл, хүч чадлыг олох болно. Чиний боловсрол, ажил төрөл, гэр бүл болон Сүм дэх үйлчлэл дааж давшгүй ачаа дарамт биш харин агуу эрэл хайгуул байж чадна.

Есүс Христ чамтай хамт байх тул чи энэ бүхнийг хийж чадна!

Хүндэтгэсэн,

Брадли Р.Вилкокс

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх