Нүдээ олсон хариулт
Бид хэрхэн энэ дэлхийд амьдарч, “энэ дэлхийн зүйлсийг хойш тавих” вэ?
Түүний сонгосон шавь нар, Кэйси Чайлдс
“Чи энэ дэлхийн зүйлсийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлсийг эрэлхийлэх ёстой” (Сургаал ба Гэрээнүүд 25:10) хэмээн Их Эзэн хэлсэн. Энэ нь бид махбодын болон материаллаг хэрэгцээгээ үл тоомсорлоно гэсэн үг биш, харин бид эд баялаг, эрх мэдэл, байр суурь эсвэл дэлхийн сайшаал магтаалд зүрх сэтгэлээ өгөхгүй гэсэн үг юм. Дэлхий дээр амьдрах тухай бидэнд хэдэн зарчмыг заасан байдаг.
Бурханы зүйлсийг нэгд тавь. “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун” (Maтай 6:33). Бидний зүрх сэтгэлд болон амьдралд Бурханы зарлигууд мөн Түүнтэй хийсэн гэрээнүүд маань нэгд байх ёстой.
Суралцахыг эрэлхийл. “Амьдарч буй эх дэлхийнхээ талаар суралцахдаа … Аврагчийн талаар түүнчлэн суралц. Илүү ихийг сурч мэдэх тусмаа та нар Бурханы хаант улсыг байгуулж, дэлхийд сайнаар нөлөөлөх болно” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 31, 32).
Ажиллаж хөдөлмөрлө. “Ажиллаж хөдөлмөрлөх нь сайн мэдээний чухал зарчим юм. Энэ нь бидний өсөлтийг тэтгэж, биднийг хөгжүүлдэг. … Их Эзэн биднээс зөвхөн гэр бүлээ хангаад зогсохгүй ‘зөв байр суурийн төлөө санаа сэтгэлээ бүрэн зориул’-аасай [Сургаал ба Гэрээнүүд 58:27]” (“Employment,” Сэдэв ба асуулт, Gospel Library) хэмээн хүсдэг.