Асуулт, хариулт
Дэлхий ийм халширмаар байхад би хэрхэн найдвараа хадгалж, ирээдүйн гэр бүлдээ бэлтгэх вэ?
“Их Эзэн бидэнд өсөн үржиж, дэлхийг дүүргэхийг зарлигласан ба Өөртэй нь хийсэн гэрээнүүдээр дамжуулан биднийг хамгаална хэмээн амласан. Бурханы төлөвлөгөө бол төгс! Намайг хүүхдүүдтэй болох үед, хэрэв Түүний зарлигуудад дуулгавартай байвал Тэрээр мэргэн ухааныхаа дагуу намайг бас гэр бүлийг маань адисалж, хамгаална гэдгийг би мэднэ.”
Заиона О., 16 настай, АНУ, Хавай
“Би Бурханд, Түүний надад зориулсан төлөвлөгөөнд итгэж үйлдэх үед найдварыг олдог. Дэлхий халширмаар санагдах үед би Түүнд хандсанаар амар тайвныг мэдэрч чадна. Тэнгэр дэх Эцэг минь намайг хэнээс ч илүү сайн мэддэг мөн хайрладаг гэдгийг ойлгоход патриархын адислал маань тусалдаг. Энэ нь бүх зүйл сайхан болно гэсэн итгэлийг төрүүлдэг.”
Лоогэн А., АНУ, Техас
“Энэ нь Бурхан намайг хайрладаг, надад зориулсан төлөвлөгөө Түүнд бий, Тэрээр хүнд хэцүү үед тусална гэдгийг мэдэхэд тусалдаг. Түүнчлэн гэрээнүүд маань намайг Христтэй холбож, Түүний хүч, чадлаас хүртэх боломжийг олгодог гэдгийг ойлгоход тусалдаг.”
Лиди Л., 18 настай, АНУ, Юта
“Христээс, судруудаас мөн залбирлаас баяр баясгаланг ол. Зөвхөн Аврагчийн санаа бодол чухал гэдгийг ухаарч чадвал энэ нь амьдралыг маш амар хялбар болгоно. Эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл бодолд үндэслэн шийдвэр гаргах нь биднийг буруу шийдвэрт хүргэж болзошгүй.”
Каш П., 16 настай, АНУ, Юта
“Бид Бурханд итгэж, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй. Бид төстэй сорилт бэрхшээлийг даван туулсан хүмүүсээс сүнслэг нөлөөллийг авч болно. Мөн зарлигуудыг ялангуяа ариун явдлын хуулийг сахиж, ариун журамтай байх нь нийгэм дэх асуудлуудаас үл хамааран сэтгэл хангалуун гэр бүлийг төвхнүүлэх бат бөх үндэс суурийг тавьдаг.”
Дэвайн О., 19 настай, Нигери, Лагос