2025
Сүнсээр чиглүүлэгдэх нь
2025 оны 3-р сар


Сүнсээр чиглүүлэгдэх нь

Тэнгэрлэг Эцэг чамтай ярихыг хүсдэг. Түүнтэй харилцах харилцаагаа үргэлжлүүлэх арга замуудыг энд өгөв.

залбирч буй залуу эрэгтэй

Тэнгэрлэг Эцэг чинь чамайг мэддэг бас чамд хайртай. Чамайг залбирах үед Тэр сонсож, чамтай ярихыг хүсдэг. Түүний хэрхэн ярьдгийг нээн илрүүлэх нь чухал ба бид бүгдийн хувьд энэ нь өөр өөр байдаг. Гэхдээ амьдралдаа итгэлтэйгээр үйлдэж, хөдлөх үед Тэнгэрлэг Эцэг чиний оюун, зүрх сэтгэлд хандан ярьдгийг олонтоо анзаарч болно.

Холбоотой бай

Чи Тэнгэрлэг Эцэгт тогтмол, чин сэтгэлээсээ залбирснаар Түүнтэй харилцах харилцаагаа нээлттэй байлгаж чадна. Түүний үгсийг судруудаас судлах боломжтой. Түүний сонгосон үйлчлэгчид болох бошиглогч, төлөөлөгчдийг сонсон, дага. Бүхий л чадлаараа Түүний зарлигуудыг сахихыг хичээ.

Тэнгэрлэг Эцэгтэй холбоотой байх нь бидний амьдралд аз жаргал, утга учрыг авчирдаг. Энэ нь бидэнд Түүний төлөвлөгөөг илүү сайн ойлгож, Түүний хайрыг мэдрэхэд тусалдаг. Бид сүнслэг байдлынхаа хувьд дээд зэргээр эрүүл байхыг хичээх үед Түүний ярьж байгааг мэдэх болно.

Тэнгэрийн хаяа ширтэж буй залуу

Тайван бай

Судруудад Их Эзэн “тайван байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” хэмээн сануулсан (Дуулал 46:10; мөн Сургаал ба Гэрээнүүд 101:16-г тус тус үзнэ үү). Дэлхий чимээ шуугиан, анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн ч Тэнгэрлэг Эцэг чанга эсвэл нүргээнтэй дуугаар ярьдаггүй. Тэрээр “намуухан хүнгэнэх дуугаар” (1 Хаад 19:12) ярьдаг. Бид тайван байхдаа Түүний нөлөөг таньж мэдэж чадна.

Жишээлбэл: Залбирах нам гүмхэн газар ол, байгальд гарч Бурханы үзэсгэлэнт бүтээлүүдээр өөрийгөө хүрээлүүл, сүнслэг дуу хөгжим, урлагийн бүтээлийг сонирх. Эдгээр нь Тэнгэрлэг Эцэгтэй холбоотой онцгой туршлагуудад бидний оюун болон зүрх сэтгэлийг нээлттэй байлгадаг.

Залуу эмэгтэй

Сүнслэг өдөөлтийг дага

Тэнгэрлэг Эцэг ихэвчлэн сүнслэг өдөөлтөөр дамжуулан бидэнтэй ярьдаг. Гэхдээ бид сүнслэг өдөөлт Түүнээс ирж байгаа эсэхийг хэрхэн баттай мэдэх вэ? Бошиглогч Мормон сайн чиглүүлгийг өгсөн нь, “Сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар өдөөгдсөн байдаг” (Moронай 7:13). Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Ийнхүү шалгаж болно. Бүхнийг хэлж, хийсний дараа. Энэ нь хүнийг сайныг үйлдэж, өсөж өндийн, өндөрт зогсож, зөв зүйл хийж, эелдэг найрсаг, өгөөмөр өглөгч байхад ятгаж байна уу? Хэрэв тийм бол энэ нь Бурханы Сүнс юм” гэж хэлсэн байдаг.

Ихэнхдээ өдөөлт нь ямар нэгэн зүйлийг хэлэх эсвэл “явж мөн хийх” (1 Нифай 3:7-г үзнэ үү) тухай байдаг. Сүнслэг өдөөлтийнхөө дагуу, ялангуяа анх мэдрэх мөчдөө үйлдсэнээр илүү олон туршлагыг хуримтлуулах болно. Тиймээс хэрэв чи ямар нэгэн сайн, эерэг зүйл хэлэх эсвэл хийх хэрэгтэй гэж мэдэрч байгаа бол хийгээрэй! Зөв зам дээр байгаа гэсэн баталгаа чамайг үйлдэх үед чинь ирдэг.

Өсвөр үеийнхэн

Итгэл, найдвартайгаар урагш тэмүүл

Бурханыг хэзээ ярьж байгааг таньж мэдэх нь үйл явц юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэг чамтай ярьж, өөрөө хийж чадахаас чинь хамаагүй ихийг хийхэд тусална гэсэн итгэл, найдварын аль алиныг шаарддаг. Тэнгэрлэг Эцэг чамд Түүний удирдамжийг зөвхөн өөрийн амьдралд бус эргэн тойрныхоо хүмүүсийг адисалж, өргөн дэмжихийн тулд эрэлхийлнэ гэдэгт итгэдэг гэдгийг санах нь чухал.

Чи бүх хариултаа үргэлж олж авахгүй. Чамаас тэгэхийг шаарддаггүй. Гэхдээ чамайг итгэлээр үйлдэхийг урамшуулдаг. Үүнийг хийснээр чи Бурхан төсөөлж чадахаас ч илүү олон арга замаар ярьдаг болохыг олж мэдэх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам Түүний дуу хоолой илүү тод, удирдамж нь илүү ил, оршихуй нь илүү мэдэгдэхүйц болж, Түүний болж чадна гэж мэддэг тэр хүн болоход чинь тусална.