2025
Залбирахад саад болдог бэрхшээлүүдийг даван туулах нь
2025 оны 3-р сар


Залбирахад саад болдог бэрхшээлүүдийг даван туулах нь

Бид залбирахад тулгардаг саад тотгорыг хэрхэн арилгах вэ?

залуу эрэгтэй саадыг даваад залбирч байгаа нь

Зураг чимэглэлийг Эндрю Босли, Дэрэк Л.Смит

“Үргэлж залбир.” Аврагч энэ зааврыг Сургаал ба Гэрээнүүдэд 10 удаа өгсөн байдаг. Тэрээр үүнийг дүрслэн хэлсэн гэдгийг мөн сэрүүн байх мөч бүрдээ өвдөг сөгдөн залбирч чадахгүй гэдгийг бид ойлгодог ба заримдаа бүр өдөрт хоёр удаа залбирах ч хэцүү байдаг! Бид хэрхэн саад тотгорыг давах вэ?

Саад тотгор: Мартах

Бид бол хүмүүс. Ийм зүйл тохиолддог.

Боломжит шийдэл:

Залбирлаа өдөр бүр хийдэг өөр нэг зүйлтэйгээ холбо. Ингэснээр чи нэгийг нь бодохдоо нөгөөг нь санах болно. Хэрвээ чи сэрээд эсвэл унтахынхаа өмнө утга учиртай залбирал хийж чадахааргүй нойрмоглож байгаагаа анзаарвал шүдээ угаах, эм уух гэх мэт илүү анхааралтай байдаг өдөр тутмын өөр хэвшилтэйгээ холбо. Эсвэл утсан дээрээ сэрүүлэг тавиарай!

Саад тотгор: Тайлагнах зүйл байхгүй

Сүүлчийн залбирлаасаа хойш унтахаас өөр юу ч хийгээгүй учир өглөөний залбирлаар юу хэлэх юм бэ?

Боломжит шийдэл:

Өглөө Бурханд хандан адислалуудынхаа төлөө, тэр дундаа чиний амьдралыг адисалсан хүмүүсийн төлөө таларх. Тэр хүмүүсийн төлөө залбир. Өнөөдрийн төлөвлөгөөгөө Бурханд хэлж, Түүнээс удирдамжийг хүс. Орой нь буцаан тайлагна. Өдрийн турш тохиолдсон талархмаар, сурч мэдсэн эсвэл сонирхолтой санагдсан бүх зүйлээ Түүнд ярьж өг.

Саад тотгор: Сөрөг мэдрэмжүүд

Чи хийсэн эсвэл хийх гэж байгаа ямар нэг зүйлээсээ болоод өөрийгөө үнэ цэнгүй гэж бодож байж болно. Ямар нэг зүйлээс болж Бурханд уурлаж байж магадгүй. Магадгүй сэтгэл санаа чинь залбирахад бэлэн биш байж болно.

Шийдэл: Ямар ч байсан залбир

Чиний мэдрэмж ямар ч байсан, Бурхан бүхнийг хүлээн авч чадна. Хэн ч, хэзээ ч залбирахад “зохисгүй” байна гэж байдаггүй бөгөөд чөтгөр та нарт тэгж бодуулахыг хүсдэг (2 Нифай 32:8-ыг үзнэ үү). Эцэг чинь чамаас огт сонсохгүй байснаас шийдэж чадаагүй Том зүйлүүдээ албаар дурдахгүй байхыг хичээдэг төгс бус, дутуу залбирлыг чинь сонсохыг илүүд үздэг.