2025
Гологдсон юм шиг санагдах үедээ хаанаас хүч чадлыг олох вэ?
2025 оны 3-р сар


Гологдсон юм шиг санагдах үедээ хаанаас хүч чадлыг олох вэ?

Залуу эрэгтэй

Хэдэн жилийн өмнө би бусад өсвөр үеийнхэнтэй бас хэдэн номлогчтой хамт нэгэн үйл ажиллагаанд оролцсон юм. Бидний зорилго бол хүмүүсийг ариун ёслолын онцгой цуглаанд ирэхийг урих явдал байв.

Би номлогчдынхоо оронд өөрийгөө тавьж туршлага олж авах болсондоо сэтгэл догдолж байлаа. Уулзсан хэдэн хүнд урилгаа тарааж амжлаа. Сүүлийн урилгыг тараах болоход Сүнс намайг тодорхой нэг хүн рүү очиход өдөөсөн юм. Гэвч тэр хүн бидний урилгад таагүй хандаж, биднийг явуулав.

Түүнийг Аврагчийн маань хайраас татгалзахыг харахад надад гунигтай байлаа. Өөрт нь ир гэсэн Христийн урилгаас олон хүн татгалздагийг би мэднэ. Гэхдээ бид энэхүү урилгыг хүмүүст зүгээр л өгснөөр тэдний зүрх сэтгэлд үр суулгаж байгааг бас мэднэ. Миний урилгыг хүлээж аваагүй ч энэ туршлага гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн юм. Христтэй хамт байхад бүх зүйл боломжтой гэдгийг би мэднэ. Би номлолд үйлчилж, бусдыг Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ авчрахад үргэлжлүүлэн бэлтгэсээр байгаа.

Жалил Т., 17 настай, Шинэ Каледоний өмнөд муж

Хөгжим, хөл бөмбөгт бас гэрийнхэнтэйгээ аялал зугаалгаар явах, явган аялал хийх дуртай.