2025
Аврагч өөрчлөгдөхөд минь тусалсан
2025 оны 3-р сар


Өсвөр үеийнхний дуу хоолой

Аврагч өөрчлөгдөхөд минь тусалсан

уурласан царайтай залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж

Хэрэв би инээмсэглэхгүй л бол ууртай юм шиг харагддаг байв. Хүмүүс надаас “Чи яагаад хөмсгөө зангидаад байгаа юм бэ? Ямар асуудал гарсан бэ?” гэж асуудаг байлаа. Тэгэхэд нь “би хөмсгөө зангидаагүй шүү дээ” гэж хариулна. Гэхдээ тэдний асуулт үнэндээ миний уурыг хүргэдэг байсан.

Аав миний төлөө санаа зовнисондоо намайг өрөөндөө дуудаад “Юу гээч, чи цаашид ийм ууртай авир гаргаж болохгүй. Юу чамайг уурлуулаад байна вэ?” гэж асуусан. Би өөрчлөгдөхөөр шийдэв.

Тэгээд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, туслахыг хүслээ. Цаг хугацаа өнгөрөх тусам би өөрчлөлтийг мэдрэх болов. Уурлах маань багасаж, инээмсэглэх маань ихсэж, бусдыг илүү их хайрладаг болсон. Хүн болгон “чи өөрчлөгдөж байна” гэж хэлсэн. Би өөрийн хүчээр өөрчлөгдөөгүй гэдгээ дотроо мэдэж байлаа. Энэ бол Есүс Христийн Цагаатгалын боломж олгогч хүч байсан.

Хүссэн шигээ хүн болно гэдэг хэцүү. Би тийм болж хараахан чадаагүй ч үргэлжлүүлэн хичээсээр байгаа. Энэ аялалдаа бид Есүс Христтэй хамт байх ёстой. Бид Түүнийг өөрсөдтэйгөө цуг явахад урих хэрэгтэй.

Викториа И., 16 настай, Нигери, Лагос

Спортоор хичээллэх, ном унших, дуулах, үс янзлах, шинэ зүйлс сурах дуртай.