Семинар
Номлолд бэлтгэх: Тойм


“Номлолд бэлтгэх: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Номлолд бэлтгэх: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Номлолд бэлтгэх

Номлолд бэлтгэх

Тойм

Бид бусдыг хайрлаж, Есүс Христийн захиасыг хуваалцаж, тэднийг Аврагч руу ирэхэд урьснаар Израилыг цуглуулахад оролцож чадна. Нийгэмд болон дэлхий даяарх хүмүүст хичээнгүйлэн үйлчилж, зааж сургадаг номлогчдыг Бурхан адисалдаг.

Хичээл хуваарилах зөвлөмж: Эдгээр хичээлийг хуваарилах олон тохиромжтой сонголт бий. Жишээлбэл:

  1. Хичээлийн жилийн төгсгөлд ахмад суралцагчдыг номлолын өргөдлөө илгээх гэж байгаа үед эдгээр хичээлийн заримыг эсвэл бүх хичээлийг заах.

  2. Эдгээр хичээлд эш татсан Хуучин Гэрээний хэсгүүдийг судлахдаа эдгээр хичээлээс заримыг нь заах. Зарим зөвлөмжийг доорх хичээлүүдийн хажууд тусгайлан оруулав.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь танд хичээл бүрд бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаарх зарим санааг өгнө.

Сайн мэдээг хуваалцах бидний гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага

Хичээл хуваарилах зөвлөмж: Та энэ хичээлийг 121-р хичээл: “Исаиа 49” гэсэн хичээлтэй хамт заа. Исаиа 49-д эцсийн өдрүүдэд Израилыг цуглуулах гэрээгээ гүйцэлдүүлэхэд Их Эзэнд туслах Абрахамын үр удмын тухай бошиглолууд байдаг (1 Нифай 22:7–9-ийг үзнэ үү).

Хичээлийн зорилго: Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах гэрээт үүрэг хариуцлагынхаа талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад судраас бие даан суралцахад хэдэн минут зарцуулж Абрахамын гэрээний адислал, үүрэг хариуцлагуудыг олж мэдэхийг санал болго. Тэд төгс эзэмших сургаалын хэсэг болох Абрахам 2:9–11-ийг судалж эсвэл Gospel Library дээрх “Абрахамын гэрээ”-г хайж үзэж болно. Хичээлийн явцад та тэднээр сурсан зүйлс эсвэл асуултуудыг нь хуваалцуулж болно.

  • Бэлтгэх зүйлс: Тус бүр 1, 2, 3, 4 гэсэн дугаартай дөрвөн дугтуй бэлдэх; “Дэлхийн гэр бүлүүд” нэртэй хоёр талтай тараах материалыг хэвлэх; цэгтэй шугамын дагуу хайчилж, хоёр талт эвлүүлдэг тоглоом бүтээх; цаас бүрийн ар тал дээрх гарчгийн дугаарыг ашиглаж, тэдгээрийг холбогдох дугаартай дугтуйнд хийх.

  • Үзүүлэх контент: Бүлгүүдийг дугтуйнаасаа гарч ирсэн эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийн ар талд буй судар, мэдэгдлүүдийг судлахад нь зориулсан зааварчилгаа

  • Видео: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэлийг танилцуулж байна видеог цагийн код 0:00-ээс 0:55 хүртэл

Сайн мэдээг энгийн арга замаар хуваалцах

Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээлийн нэг хэсэгт Их Эзэн Иеремиад туслахаар амласан шигээ суралцагчдын сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлд тусалж чадна гэдгийг заадаг. Та энэ хичээлийг 130-р хичээл: “Иеремиа 1” хичээлтэй зэрэг заах боломжтой.

Хичээлийн зорилго: Есүс Христийн сайн мэдээг ердийн арга замуудаар бусадтай хуваалцах дадлага хийхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад жирийн харилцан ярианы хэсэг болгон Сүмийн эсвэл сайн мэдээний талаар ямар нэг зүйл хуваалцаж болох нөхцөл байдлуудыг залбирч байгаад тунгаан бодохыг санал болго. Суралцагчид үүнийг хэрхэн үр дүнтэй гүйцэтгэж болох талаар бодож үзэж, боломжуудыг эрэлхийлж болно.

  • Видео:Залуучуудад зориулсан хайрлах, хуваалцах, урих энгийн арга замууд,” (2:50)

  • Үзүүлэх контент: Суралцагчид хуваалцсан зүйлсийн талаарх сэтгэгдлээ хамгийн сайнаар илэрхийлэх оноог өгөхдөө хуруунуудаа гозойлгож харуулах хувилбарууд; тусгал буюу ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн үг; “харилцан ярианы толь мэт шинж чанар” ур чадварын дадлага хийх суралцагчдад зориулсан зааварчилгаа

Номлолд үйлчлэхийг сонгох

Хичээлийн зорилго: Их Эзэнд Түүний номлогчийн хувьд үйлчлэх хүслээ ойлгоход нь суралцагчдад туслах.

Номлолын ажил дахь Ариун Сүнсний үүрэг

Хичээлийн зорилго: Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахад тусалдаг Сүнсний арга замуудыг судлахад суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Буцаж ирсэн номлогчоос номлолын ажилд нь Ариун Сүнс тусалсан талаарх туршлагаасаа хуваалцахыг хүсэхийг суралцагчдад санал болго. Эсвэл суралцагчид Ариун Сүнс бусадтай сайн мэдээг хуваалцахад тэдэнд тусалсан туршлагыг эргэцүүлэн бодож болно.

  • Бэлтгэх зүйлс: Суралцагчдын зөвхөн тодорхой нэг зүйл ашиглан хийж чадах ажил, жишээ нь халив ашиглан модноос шургийг салгаж авах гэх мэт.

  • Үзүүлэх контент: Самбар дээр дараах хэсгүүдтэй хамт, Ариун Сүнс … чадна гэж бичээрэй. Үүнд: Moсе 6:32, 34; 2 Нифай 33:1; Aлма 17:3; 3 Нифай 28:11; Сургаал ба Гэрээ 31:11

  • Видео:Ариун Сүнс биднийг хөтөлнө үү,” цагийн код 4:43-аас 5:59 хүртэл

Бусдыг Христэд авчрахад дуулгавартай байхын ач холбогдол

Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээл дээр дуулгавартай байдал Христэд бусдыг авчрахад хэрхэн тусалдгийг харуулах жишээ болгон Даниелын түүхийг ашигласан. Та энэ хичээлийг 145-р хичээл: “Даниел 6”-тай зэрэг заах боломжтой.

Хичээлийн зорилго: Номлогчдын хувиар Аврагчийн ажлыг хийхдээ дуулгавартай байхын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Gospel Library дээрх “Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг”-ийн 3-р хэсэг дээрх номлолын үйлчлэлийн зарим жишгийг давтахыг суралцагчдад санал болго. Эсвэл суралцагчид номлолд үйлчилсэн хэн нэгэнтэй уулзаж, ямар номлолын жишгүүдийг санаж буйг нь асууж болно.

  • Үзүүлэх контент: Номлогчийн зураг; Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг; “Сурч мэдсэнээ бусадтай хуваалц” хэсэг дэх гурваас таван минутын яриаг тоймлох зааварчилгаа

  • Тараах материал:Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад дуулгавартай байхын ач холбогдол” болон “Хичээлийн тойм зохиох” тараах материал