Семинар
Номлолын ажил дахь Ариун Сүнсний үүрэг: “Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно”


“Номлолын ажил дахь Ариун Сүнсний үүрэг: ‘Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Номлолын ажил дахь Ариун Сүнсний үүрэг: ‘Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Номлолд бэлтгэх: 199-р хичээл

Номлолын ажил дахь Ариун Сүнсний үүрэг

“Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно”

Fellowshipping

Тэнгэрлэг Эцэг биднээс Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүссэн ч биднийг ганцаараа үйлдээсэй гэж хүсдэггүй. Бид Сүнсийг таньж мөн дагаж сурах үед Тэр биднийг номлолд хүчин зүтгэхэд чиглүүлэх болно. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахад Сүнс ямар арга замаар тусалдгийг олж мэдэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Буцаж ирсэн номлогчоос номлолын ажилд нь Ариун Сүнс тусалсан талаарх туршлагаасаа хуваалцахыг хүсэхийг суралцагчдад санал болго. Эсвэл суралцагчид Ариун Сүнс бусадтай сайн мэдээг хуваалцахад тэдэнд тусалсан туршлагыг эргэцүүлэн бодож болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун Сүнс бол нэн чухал

Тодорхой нэг зүйлгүйгээр дуусгах боломжгүй даалгаврыг сайн дураараа гүйцэтгэх хүсэлтэй суралцагчид өгч хичээлийг эхлүүлээрэй. Жишээлбэл: Та модонд шураг суулгаад, нэг суралцагчаас үүнийг салгаж авахыг хүсэж болно, гэхдээ багаж өгч болохгүй. Тэгээд тус суралцагчийг даалгавраа гүйцэтгэж чадахгүй болсны дараа шаардлагатай багажийг өгөөрэй.

  • Тодорхой нэг зүйлгүйгээр гүйцэтгэх боломжгүй ямар даалгаврууд байдаг вэ?

Та бошиглогч Иосеф Смитийн дараах мэдэгдлээс гадна үүнтэй адил хэрэгцээг олж мэдэхийн тулд суралцагчдаар Сургаал ба Гэрээнүүд 42:14-ийг уншуулахыг бод.

Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг уншиж, Есүс Христийн сайн мэдээг үр дүнтэй хуваалцахад бидэнд хэрэгтэй ямар зүйл байгааг олж мэдээрэй.

Portrait of Joseph Smith Jr. standing and holding a copy of the Book of Mormon.

Бүх хүн Ариун Сүнсний хүч, нөлөөгөөр Сайн мэдээг номлох ёстой; түүнчлэн хэн ч Ариун Сүнсгүйгээр Сайн мэдээг номлож чадахгүй. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 332)

  • Бид яагаад Есүс Христийн сайн мэдээг Ариун Сүнсгүйгээр номлож чадахгүй гэж та бодож байна вэ?

Ариун Сүнсний бидэнд сайн мэдээг номлоход тусалж чадах бүх арга замыг судлах тэмдэглэлдээ жагсааж бич.

Хэрэв суралцагчид олон арга зам бодож олж чадахгүй бол энэ нь зүгээр гэдгийг батлан хэл. Энэ хичээлийг судлах явцдаа тус жагсаалтад нэмж бичихийг тэднээс хүс. Мөн Ариун Сүнс тэдний одоогийн, түүнчлэн ирээдүйн амьдралд хэрхэн тусалж чадах талаар сүнслэг нөлөөг эрэлхийлэхэд урамшуул.

Ариун Сүнсний үүрэг

Их Эзэн бидэнд Ариун Сүнсийг илгээх замаар Өөрийн сайн мэдээг бусадтай хуваалцахад тусалдаг (Сургаал ба Гэрээнүүд 79:1–2-ыг үзнэ үү). Судруудад бидний номлолын хүчин чармайлтад Ариун Сүнс хэрхэн тусалж болох талаар заадаг.

Хичээл эхлэхээс өмнө дараах зааварчилгааг самбар дээр бичээрэй. Хамтрагчдад уншуулахаар өөр өөр шүлгийг хуваарилж өг.

Та судруудад заримдаа Ариун Сүнсийг өөр өөр нэрээр дууддаг гэдгийг суралцагчдад тайлбарлаж болно. “Зарим үед Ариун Сүнсийг илэрхийлдэг бусад нэр нь Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс, Тайтгаруулагч, Сүнс зэрэг юм” (Bible Dictionary, “Holy Ghost” гэдгийг үзнэ үү).

Мөн Алма 17:3-т гардаг “тэд” гэдэг үг Мозаягийн хөвгүүдийг, 3 Нифай 28:11 дэх “намайг” гэдэг нь Есүс Христийг төлөөлж байгааг тайлбарлах нь тустай байж мэднэ.

Ариун Сүнс … чадна гэсэн мэдэгдлийг дараах судруудыг ашиглан гүйцээж бич.

  • Мосе 6:32, 34

  • 2 Нифай 33:1

  • Aлмa 17:3

  • 3 Нифай 28:11

  • Сургаал ба Гэрээнүүд 31:11

    Та мэдэгдлийг хэрхэн гүйцээснийг нь самбар дээр бичүүлэхээр суралцагчдыг урьж болно. Тэд Ариун Сүнсний үүргийг дараах маягаар дүрсэлж болох юм. Ариун Сүнс … чадна.

    • Юу гэж хэлэхээ мэдэхэд бидэнд туслаач (Moсе 6:32, 34).

    • Их Эзэний захиасыг бусдын зүрх сэтгэлд хүргэх (2 Нифай 33:1).

    • Их Эзэний хүч, эрх мэдлээр заахад бидэнд туслаач (Aлмa 17:3).

    • Tэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчлэх (3 Нифай 28:11).

    • Юу хийх, хаашаа явахыг мэдэхэд бидэнд туслаач (Сургаал ба Гэрээнүүд 31:11).

    Суралцагчдыг самбар дээр бичсэний дараа та сайн мэдээг хуваалцах үе дэх Ариун Сүнсний гүйцэтгэх нэмэлт үүргүүдийг хуваалцахад тэднийг урь.

    Та Ариун Сүнстэй нөхөрлөх болзлыг хангахад сүнслэг ажил шаардлагатай гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил асуултыг тавьж болох юм.

  • Ариун Сүнстэй нөхөрлөхийн тулд бидэнд ямар үйлдлүүд хэрэгтэй вэ?

Суралцагчид чин сэтгэлээсээ залбирах, судруудыг тогтмол судлах, гэрээнүүдээ сахих, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах зэрэг зүйлсийг хуваалцаж болно (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 101-ийг үзнэ үү).

Ахлагч Расбандын дараах туршлага Ариун Сүнсний эдгээр үүрэг бидэнд Аврагчийн сайн мэдээг хуваалцахад хэрхэн тус болохыг ойлгоход нь суралцагчдад тусалж чадна. Та энэ түүхийг уншихын оронд “Ариун Сүнс биднийг хөтөлнө үү” видеог цагийн код 4:43-аас 5:59 хүртэл үзүүлж, суралцагчдад Ариун Сүнсний нөлөөг чухам хаанаас олж хардаг талаараа ярилцах боломжийг олгох үүднээс хоёроос гурван удаа бичлэгийг түр зогсоож болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандын дараах түүхийг уншиж, Есүс Христийн сайн мэдээг хуваалцсан ахлагч Расбандын туршлагаас Ариун Сүнсний нөлөөг хаанаас олж харж буйгаа олж мэдээрэй.

15:43
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Нэгэн шатам халуун өглөө хамтрагч бид хоёрт Ариун сүмийн талбайгаас мэдээллийг нь ирүүлсэн нэгэн хүн рүү очих мэдрэмж төрсөн юм. Бид Элвүүд Шаффэрын гэрийн хаалгыг тогшив. Хатагтай Шаффэр биднийг хүлээж авсангүй.

Түүнийг хаалгаа хаах үед надад урьд өмнө болон түүнээс хойш хэзээ ч хийгээгүй нэгэн зүйлийг хийх мэдрэмж төрлөө. Би хөлөө хаалганд нь хавчуулаад, “Бидний захиасыг сонсохыг хүсэж байгаа өөр хэн нэгэн хүн байна уу?” гэж асуулаа. Түүний 16 настай охин Марти сонирхож байсан төдийгүй өмнөх өдөр нь удирдамж авахаар чин сэтгэлээсээ залбирсан байжээ. Марти бидэнтэй уулзаж, удалгүй ээж нь ч ярианд оролцов. Тэд хоёулаа Сүмд нэгдсэн юм.

Марти баптисм хүртсэнээр гэр бүлийнхнийг нь оролцуулаад нийт 136 хүн баптисм хүртэж, сайн мэдээний гэрээнд нэгдсэн билээ. Би тэр долоодугаар сарын аагим халуун өдөр Сүнсийг сонсож, хөлөө хаалганд нь хавчуулсандаа хэчнээн их баярладаг гээч! (“Ариун Сүнс биднийг хөтөлнө үү,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84)

  • Та ахлагч Расбандын туршлагаас Ариун Сүнсний нөлөөг хэрхэн олж харсан бэ?

    Дараах асуултуудыг тавихаасаа өмнө: “Би дараагийн асуултуудыг нэг бүрчлэн тавьсныхаа дараа та нарыг хариулахаас өмнө 30 секунд эргэцүүлэн бодох хугацаа өгье” гэж хэлээрэй. Эхний асуултыг тавиад цаг хар эсвэл сэтгэгдлээ хэлэхийг хүсэхээсээ өмнө дотроо тоолж болно. Суралцагчдыг хуваалцсаны дараа ижил үйл явцыг хоёр дахь асуулт дээр давтаарай. Суралцагчдаас сэтгэгдлийг нь асуухаасаа өмнө эргэцүүлэн бодох хугацааг зориуд гаргаж өгөх нь Ариун Сүнсийг урьж, илүү олон суралцагчид хариултаа бодох боломжийг олгож, тогтмол хуваалцаж чаддаггүй суралцагчдын үгийг сонсоход тусалдаг.

  • Их Эзэн хэзээ танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд Ариун Сүнсний тусламжтайгаар Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад тусалсан бэ?

  • Хэн нэгнийг тантай сайн мэдээг хуваалцах үед та хэзээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бэ?

Есүс Христийн сайн мэдээг хуваалцахдаа Ариун Сүнсийг эрэлхийлэх нь

  • Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах ямар боломжууд танд байж болох вэ?

Суралцагчид найз нь шашны итгэл үнэмшлийнх нь талаар асуусан үед, гэр бүлийн гишүүнээ тайтгаруулж байхдаа, сүмд хичээл заах үедээ, олон нийтийн сүлжээнд ямар нэгэн зүйл нийтэлж байхдаа зэрэг олон зүйлийг хуваалцаж болно. Суралцагчдыг хариулах зуур та тэдний хариултыг самбар дээр бичиж болно.

Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваагаад, тэднээр дараах үйл ажиллагааг хийлгээрэй. Суралцагчид иймэрхүү нөхцөл байдалд Ариун Сүнс тэдэнд хэрхэн тусалдгийг эргэн санахад туслах, тус хичээлийн эхэнд дурдсан судруудтай адил судрыг хуваалцаж болно.

Та Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах боломжтой байж болох хоёр нөхцөл байдлыг сонгоорой. Нөхцөл байдал бүрд тохирох дараах асуултуудын дагуу ярилц.

  • Та энэ нөхцөл байдалд Ариун Сүнсний нөлөөг хэрхэн эрэлхийлж, дагах вэ?

  • Энэ нөхцөл байдалд Есүс Христийн сайн мэдээг Ариун Сүнсээр дамжуулан хуваалцахад Их Эзэн танд хэрхэн тусалж болох вэ?

Бүлэг бүрийн гишүүдийг бүлгийнх нь ярилцлагаас ямар нэг зүйлийг хуваалцуул. Та суралцагчдаас Ариун Сүнс тэдэнтэй хэрхэн ярьдгийг мэдэхэд нь юу тусалсан бэ гэж асууж болох юм. Биднийг Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад Ариун Сүнс хэчнээн чухал талаар та гэрчлэлээ хуваалцаарай.

Та суралцагчдадаа Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж дээр Ариун Сүнсний нөлөөг таньж сурах нь “хичээнгүй байдал, тэвчээртэй хичээл зүтгэл шаарддаг, алгуур үйл явц” (106) хэмээн заадаг гэдгийг тайлбарлаж болно. Өдөр бүр Ариун Сүнсийг таньж мэдэн, Түүнд найдахаар хичээж чармайхдаа тэвчээртэй байхад тэднийг урамшуулан дэмж. Ингэснээр тэд Их Эзэний мутар дахь хүчирхэг номлогч болж чадна.