Семинар
Сайн мэдээг энгийн арга замаар хуваалцах: Сайн мэдээг хуваалцах нь өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг байх боломжтой


“Сайн мэдээг энгийн арга замаар хуваалцах: Сайн мэдээг хуваалцах нь өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг байх боломжтой,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Сайн мэдээг энгийн арга замаар хуваалцах: Сайн мэдээг хуваалцах нь өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг байх боломжтой,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Номлолд бэлтгэх: 197-р хичээл

Сайн мэдээг энгийн арга замаар хуваалцах

Сайн мэдээг хуваалцах нь өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг байх боломжтой

A young woman sits at a table and talks with a young man, who is holding a Book of Mormon open.

Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд “дэлхийн бүх гэр бүл адислагдах … бүр … Сайн мэдээний адислалуудаар [адислагдахад]” (Aбрахам 2:11) туслах нь бидний адислал, үүрэг хариуцлага юм. Аврагчийн сайн мэдээг бусдад танилцуулах арга замуудыг олоход заримдаа хэцүү санагдаж магадгүй. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээг бусадтай энгийн арга замаар хуваалцах дадлага хийхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад жирийн харилцан ярианы хэсэг болгон Сүмийн эсвэл сайн мэдээний талаар ямар нэг зүйл хуваалцаж болох нөхцөл байдлуудыг залбирч байгаад тунгаан бодохыг санал болго. Суралцагчид үүнийг хэрхэн үр дүнтэй гүйцэтгэж болох талаар бодож үзэж, боломжуудыг эрэлхийлж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дуртай зүйлсээ хуваалцах

Хоёр эсвэл гурван суралцагчийг сайхан амралт, дуртай хоол эсвэл хэт хувийн чанартай биш бол дуртай нэг зүйлээ дүрслэн ярихад урьснаар хичээлээ эхлүүл. Тэд мөн яагаад бусдад үүнийг туршиж үзэхийг зөвлөх байснаа хуваалцаж болно.

Суралцагч бүрийг хуваалцсаны дараа дараах сонголтуудыг үзүүлээрэй. Хуваалцсан зүйлсийн талаарх сэтгэгдлээ хамгийн сайнаар илэрхийлэх оноог өгөхдөө хуруунуудаа гозойлгож харуулахыг ангийнхнаас хүс.

  1. Би одоо тэдний хуваалцсан зүйлийг туршиж үзэхийг маш их сонирхож байна.

  2. Би туршиж үзье гэж бага зэрэг л сонирхож байна.

  3. Үүнийг сонирхох миний сонирхол өөрчлөгдөөгүй.

Бусад хүн бидний хуваалцсан зүйлийг туршиж үзэхгүй гэж шийдсэн үед ч дуртай зүйлээ хуваалцахад амархан байдгийг та онцолж болно.

  • Энэ үйл ажиллагаа нь Аврагчийн болон Түүний Сүмийн талаарх итгэлээ бусадтай хуваалцахтай хэрхэн хамааралтай гэж та бодож байна вэ?

  • Мөнхийн талаас нь авч үзвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ таны хуваалцаж болох хамгийн чухал итгэл үнэмшил юу вэ? Яагаад?

Бид яагаад хуваалцдаг вэ?

Бидний хуваалцахыг хүсэж болох Есүс Христ болон Түүний сайн мэдээний адислалуудын талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг жижиг бүлгүүдэд хувааж, дараах судрын хэсгүүдийг судлуулахыг бод. Бүлгийн суралцагч бүр өөр өөр шүлгийг судалж, дараа нь олж мэдсэн зүйлээ бүлгийнхэндээ тайлагнаж болно.

Дараах судрын хэсгүүдийг судалж, та яагаад хайртай хүмүүсээ Аврагчийн талаар мэдээсэй гэж хүсэж байгаагаа олж мэдээрэй.

Исаиа 1:18

Исаиа 25:4, 8–9

Исаиа 40:28–31

Исаиа 43:25

Исаиа 54:10

  • Та эдгээр үнэний алиныг нь хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг хамгийн их хүсэж байна вэ? Яагаад?

Эргэлзээг ялан дийлэх

Зарим үед сайн мэдээг хуваалцахдаа сандрах нь хэвийн зүйл гэдгийг суралцагчдад хэлээрэй. Енох (Moсе 6:27, 31-ийг үзнэ үү), Иеремиа зэрэг агуу бошиглогчид хүртэл эргэлзээгээ ялан дийлэх хэрэгтэй болсон.

Иеремиа 1:6-г уншаад, хүмүүст заалгахаар Иеремиаг дуудах үед түүний юу мэдэрснийг олж мэд.

  • Хайртай хүмүүсээ өнөөдөр Христэд ирээсэй хэмээн үнэхээр хүсдэг хүмүүс тэдэнтэй сайн мэдээг хуваалцахдаа яагаад эргэлзсэн хэвээр байж болох вэ?

Иеремиа 1:7–9-ийг уншаад, Аврагчийн Иеремиад өгсөн зөвлөгөө, амлалтуудыг олж мэд.

  • Иеремиад хандан хэлсэн Аврагчийн үгс Түүний сайн мэдээг хуваалцах үед бидэнд хэрхэн хамаатай гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф сайн мэдээг хуваалцахдаа эргэлзээгээ ялан дийлэхэд бидэнд тусалж чадах дараах зөвлөгөөг өгчээ.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Та энэ дэлхийн хаана ч байсан бай танд танилцсан, хамт сурч, ажиллаж, амьдардаг мөн уулздаг хүмүүстэйгээ Есүс Христийн сайн мэдээний сайхан мэдээг хуваалцах олон боломж байгаа. …

Харин би та нараас итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүстэй нүүр нүүрээ харалцан мөн онлайнаар эвтэйхэн, энгийн байдлаар харилцан ярилцах арга замыг үргэлж хай хэмээн хүсэж байна. …

Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн гэсэн байдлаар Есүс Христ болон Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц. (“Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14, 16)

  • Та Иеремиад өгсөн Их Эзэний амлалтуудыг болон ахлагч Угдорфын сургаалуудыг хэрхэн энгийн үнэний мэдэгдэл болгон нэгтгэн дүгнэх вэ?

    Та суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан дараахтай адил үнэнийг самбар дээр бичиж болно. Аврагч Өөрийнх нь сайн мэдээг эвтэйхэн, энгийн арга замуудаар хуваалцахад бидэнд тусалж чадна.

    Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, дараах зүйлсийг ярилцахад урь. Дараа нь цөөн суралцагчаас хариултуудаа ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахыг хүс.

  • Сайн мэдээг “эвтэйхэн бөгөөд энгийн” байдлаар хуваалцах эсвэл эвгүй мэдрэмжтэй хуваалцах хоёр ямар ялгаатай вэ?

  • Сайн мэдээний талаар энгийн арга замаар ярьдаг хэн нэгнийг та санаж байна уу? Хэрэв тийм бол тэд хэрхэн ингэж ярьдаг вэ?

2:52

“Харилцан ярианы толь мэт шинж чанар”

Хичээлийн энэ хэсэг нь Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар ярихдаа ярилцлагыг энгийн байдлаар өрнүүлэх замаар дадлага хийхэд суралцагчдад тусална. Та суралцагчдадаа илүү тустай байж болох өөр өөр ур чадварын дадлага хийлгэж болно. Толь бариад, дараах мэдэгдлийг үзүүлэхийг бод.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк сайн мэдээний сэдвүүдээр харилцан яриа өрнүүлэх нэг арга замыг тайлбарлажээ.

Official portrait of Elder Quentin L. Cook.  Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Би төгс үлгэр жишээ болж чадах БЯИС-ийн нэгэн төгсөгчийг мэднэ. Тэрээр харилцан яриа нь толь мэт шинж чанартай гэдгийг онцолсон. Хэрэв бид цаг агаарын тухай ярих юм бол хүмүүс цаг агаарын тухай ярьж хариулдаг. Хэрэв бид спортын тухай ярих юм бол тэд спортын тухай ярьж хариулдаг. Тэрхүү найз нь уулзсан хүмүүсээсээ сургуулийнх нь талаар асууж, анхааралтай сонсдог гэдгээ хэлэв. Тэд түүнээс сургуулийнх нь талаар асуухад тэр тэдэнд Бригам Янгийн Их Сургуулийн тухай ярьж, сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцжээ. Дараа нь тэр номлогчдоос илүү ихийг сурах боломжийг тэдэнд эерэг байдлаар санал болгодог. Тэр сайн мэдээг маш амжилттай хуваалцдаг байсан. (“How to Be a Member Missionary,” New Era, Feb. 2015, 48)

  • Та сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд “харилцан ярианы толь мэт шинж чанарыг” ашиглах талаар хэрхэн тайлбарлах вэ?

Тодорхойлох

Энэ ур чадварыг эзэмших дадлага хийхэд суралцагчдыг бэлтгэхийн тулд тэдэнтэй дараах зүйлийг хуваалц.

Бидэнд амьдралынхаа ямар нэг хэсгийг ярихад илүү энгийн санагддаг шиг хэрэв бид хэн нэгнээс эхлээд амьдралынх нь талаар асуувал түүнд илүү тухтай санагдах болно. Үүний тулд та дараах зүйлийг хийж болно.

  1. Та Есүс Христийн Сүмд эсвэл Түүний сайн мэдээнд оролцохын тулд саяхан хийсэн эсвэл удахгүй хийх ямар нэг зүйлийг сонго.

  2. Аврагчийн Сүм эсвэл сайн мэдээний талаар сонгосон зүйлээ илүү энгийн байдлаар хуваалцахад тань туслах хэн нэгнээс асууж болох асуултынхаа талаар бодож үз.

  3. Асуултаа тавьж, хариултыг нь чин сэтгэлээсээ сонсож, дараа нь сонгосон зүйлээ хуваалцаарай.

Түүнчлэн та өөрийнхөө тухай хуваалцахаас өмнө бусдыг чин сэтгэлээсээ анхааран сонсохын ач холбогдлыг илэрхийлж болох юм (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж, 192-ыг үзнэ үү).

Загвар

Нэг суралцагчаас энэ амралтын өдрүүдэд юу хийснийг нь асууж, “харилцан ярианы толь мэт шинж чанар”-ыг үлгэрлэн харуул. Тэдний хариултыг чин сэтгэлээсээ сонссоныхоо дараа тэдэнд амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа ярьж, сүм дээрх туршлагаасаа ямар нэгэн эерэг зүйл нэмж оруулаарай.

Түүнчлэн та дараахтай адил жишээнүүдийг хуваалцаж болно.

“Та өглөөг хэрхэн өнгөрөөж байна даа?” гэж асуу. (Тэдний хариултыг сонсоорой.) Тэгээд “Өнөө өглөө семинарт суралцах үеэр надад … зэрэг маш сайхан зүйл тохиолдсон” гэх мэтээр яриад үз.

“Та энэ долоо хоногт ямар нэг сайхан зүйл хийхээр төлөвлөсөн үү?” гэж асуу. (Тэдний хариултыг сонсоорой.) Тэгээд “Би лхагва гаргийн орой гэр бүлтэйгээ ариун сүмд очиж …” гэх зэргээр яриад үз.

Дадлага

Суралцагчдад энэ ур чадварыг эзэмших дадлага хийх боломж олгоорой. Боломжтой цаг үлдсэн эсэхээс хамааран, суралцагчид энэ ур чадварыг эзэмших дадлагыг олон хамтрагчтай хийж гүйцэтгэн, өөрсдийн амьдрал дахь сайн мэдээний ялгаатай талуудыг хуваалцаж болно. Тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон сайн мэдээнээс ирэх адислалуудын талаар ярилцах боломжуудыг хайхад урамшуул. Дараах алхмуудыг үзүүлэх нь тустай байж болно.

Аврагчийн сайн мэдээг хуваалцахад бэлтгэх

Сайн мэдээг амжилттай хуваалцах эсэх нь тухайн хүн Аврагчийн захиасыг хүлээн авсан эсэхээр тодорхойлогддоггүйг суралцагчдад сануулахыг бод. Аврагчийн гэрлийг хуваалцахыг хичээхдээ бид үргэлж амжилттай байсаар ирсэн.

Хичээлээ өндөрлөхийн тулд дараах зааврыг харуулж, судлах тэмдэглэлдээ өөрсдийн бодол санааг бичихэд суралцагчдыг урь.

Иеремиа 1:7–9-ийг дахин уншаад, Их Эзэн сайн мэдээг нь хуваалцахад танд хэрхэн тусалж болохыг эргэцүүлэн бодоорой. Дараа нь энэ долоо хоногт хэн нэгэнтэй сайн мэдээний талаар ярилцаж болох нөхцөл байдлуудын талаар бодох цаг гарга. Та Аврагчийн захиасыг энгийнээр хуваалцаж болох арга замуудыг олж мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс залбирч байгаад хүс. Их Эзэн Иеремиад тусалсан шиг таны хичээл зүтгэлд ч бас туслах болно гэдгийг сана.