Ням гаргийн үдээс хойших хуралдаан
Ариун судрууд—Итгэлийн суурь
Хэсгүүд
Миний эхнэр Мариа бид хоёр нэг удаа урдаа номны зурагтай, “Ном бол анхны зөөврийн төхөөрөмж” гэж бичсэн подволк харсан юм. …
Гартаа барьсан байна уу, дижитал хэлбэрээр байна уу, Ариун Библи болон Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ нь дэлхийн Аврагч Есүс Христийн сүнслэг удирдамж, сургаалыг боломжтой болгодог. …
Миний дурдсанчлан, анхны зөөврийн төхөөрөмж бол ном юм гэдэг ойлголт надад их таалагдсан. Гэхдээ өнөөгийн дэлхий дээр интернэтийн гүйцэтгэдэг үүргийн ач холбогдлыг би үгүйсгэхгүй. … Интернэт бол сайн мэдээг судлахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Өнөө үед олон хүн технологи ашиглан найзуудтайгаа судар хуваалцдаг. …
Судруудад биднийг бүх зүйлд шүүлтүүртэй, ухаалаг ханд гэж заадаг. Интернэтийг эерэг, сөрөг аль алинаар нь ашиглаж болно. …
… Ёс зүйгүй, худал хуурмаг, шударга бус материалыг бүү анхаарч үз. … Амьдралаа эерэг, зөв санаагаар дүүргэж; баяр хөөртэй, хөгжилтэй бай, харин тэнэглэлээс зайлсхий. Хөгжилтэй байх, тэнэглэх хоёр ялгаатай. … Хамгийн чухал нь Сүнсийг амьдралд тань татан авчирч, үнэнийг худал хуурмагаас ялган танихад туслах Мормоны Номоос тогтмол шимтэн суралцаарай.
Би гэрээний замаасаа ямар нэгэн байдлаар хазайсан хүмүүст хандан, эргэж ариун судраа унш, бошиглолын удирдамжийг сонс, гэр орондоо шашны зан үйлээ сахь, итгэлийн дуу хөгжмөө сонс гэж зөвлөмөөр байна. Бодгаль бүр Их Эзэний хувьд үнэ цэнтэй. Бидэнд та нар хэрэгтэй! Их Эзэнд та нар хэрэгтэй; та нарт Их Эзэн хэрэгтэй! Таныг үргэлж баяртай хүлээн авна.