2024
Өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргө
2024 оны 11-р сар


Бямба гаргийн оройн хуралдаан

Өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргө

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Инээх, баярлах, талархсан нүдээр харах боломжууд бидний эргэн тойронд дүүрэн байдаг. Бидний хувьд энэ нь өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг баяр баясгалан, ариун байдлын сайн мэдээ юм. Ариун байдал нь ариун нандин зорилгын үүднээс аливааг ус тос мэт ялган салгадаг. Гэвч ариун байх нь түүнчлэн биднийг өдөр тутмын амьдралаа ариун нандин зүйлээр дүүргэж, энэ дэлхийн өргөс зангуу дунд өдөр бүр хүлээн авдаг талхандаа баярлаж талархахад урьдаг. Их Эзэнтэй хамт алхахын тулд бид ариун болох ёстой. Учир нь Тэр бол ариун бөгөөд ариун болоход маань туслахын тулд биднийг Өөртэйгөө хамт алхахад урьдаг.

Итгэлтэй гэр бүл, гэгээнтэн хүмүүс салан тусгаарлалт, ганцаардсан нийгмийн эсрэг тэмцдэг. Ариунаас ариуныг Их Эзэнд өргөх гэдэг нь бүдүүлэг үг хэллэг, бусдыг гутаан доромжлох, мөнгөний төлөө нийгмийг турхирч, талцуулах явдлыг хүлцдэггүй. Ариунаас ариуныг Их Эзэнд өргөснөөр бид ариун нандин, хүндлэл хүлээсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүнийг итгэлтэй дагаснаар хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай, жинхэнэ төрхөөрөө, байж болох хамгийн сайн хүн болох үүдээ нээдэг.

Ариунаас ариуныг Их Эзэнд өргөх нь өдөр тутмын амьдралыг ариун нандин болгодог. Энэ нь биднийг Их Эзэнд болон өөр хооронд маань улам ойртуулан, илүү аз жаргалтай болгож, Бурхан Эцэг, Есүс Христ, хайртай хүмүүстэйгээ амьдрахад бэлтгэдэг.

Бид өдөр бүр Их Эзэнд ариунаас ариуныг өргөснөөр Түүний хайрыг мэдэрч, үүрд аз жаргалтай байж чадна.