Бямба гаргийн өглөөний хуралдаан
Христийг дагах нь
Хэсгүүд
Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш юм. Энэ бол хэдийд ч хаана ч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм. Есүс Христийн сургаал, үлгэр жишээ шавь бүрийнх нь замыг тодорхой болгож өгдөг. …
Бурханы зарлигууд амьдрал дээр биднийг чиглүүлж, бидэнд тогтвортой урагшлах хүчийг өгдөг. …
Аврагчийнхаа өөр нэгэн сургаалыг бидний өнөөдрийн нөхцөл байдалд дахин онцлох шаардлагатай мэт санагдаж байна.
Өнөө үед олон нийтийн харилцаанд, заримдаа бүр бидний гэр бүлд ч хатуу ширүүн, сэтгэл өвтгөх үг хэллэг ашиглагдах болжээ. …
Ийм хортой харилцааны үед Христийн дагалдагчид юу зааж, юу хийх ёстой вэ? Христ юуг зааж, үлгэрлэж байсан бэ? …
… Бид бүх хүнийг хайрлаж, тэдэнд сайныг үйлдэх хэрэгтэй. Бид зөрчилдөөнөөс зайлсхийж, бүх харилцаандаа амар тайвныг тогтоогчид байх ёстой. Энэ нь бид өөрсдийн зарчим, үнэт зүйлсийг үл хайхарна гэсэн үг бус харин бусдын зарчим, үнэт зүйлс рүү хатуу ширүүн дайрахаа болино гэсэн үг юм. Бидний төгс үлгэр дуурайл болсон Тэрээр тохинууллынхаа үеэр ийн үйлджээ. Энэ бол Намайг дага хэмээн биднийг урихдаа Түүний үзүүлсэн үлгэр жишээ юм. …
Христийн дагалдагчдын хувьд бид өөрсдийн төгс үлгэр дуурайл болсон Есүс Христийн тухай зааж, гэрчилдэг. Иймээс зөрчилдөөнөөс татгалзаж, Түүнийг дагацгаая. Өөрсдийн хүсэж буй бодлого журмыг олон нийтэд илэрхийлэхдээ амар тайвныг тогтоогчдын үг хэллэг, арга замыг ашиглан, Түүний адислалуудыг хүртэхэд тэнцэхүйц болцгооё. Гэр бүлийн болон бусад хувийн харилцаандаа хатуу ширүүн, үзэн ядсан хандлага гаргахаас зайлсхийцгээе.