Ням гаргийн үдээс хойших хуралдаан
“Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ”
Хэсгүүд
Аврагч бидний мөнх бус амьдралын аялалд хамт байдаг. … Амьдралын ээдрээт үйл явдалтай тулгарах үед Тэр биднийг цэвэр хайр, нигүүлслээрээ ахин дахин дэмждэг. …
Биднийг бие биеэ Түүний ажлыг хийхэд нь дэмжих үед энэ хайр тод илэрдэг.
Бид Ерөнхий чуулган дээр амьд бошиглогчоо болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг мөн ерөнхий эрх мэдэлтнүүд болон Сүмийн албан тушаалтнуудыг дэмждэг. Дэмжих гэдэг нь хэн нэгнийг өргөх, түүнд анхаарлаа хандуулах, итгэлийг нь хүлээх, түүний үгээр үйлдэх гэсэн утгатай. Тэд Их Эзэний сүнслэг нөлөөгөөр ярьдаг. Мөн өнөө үеийн асуудлууд, нийгэм дэх ёс суртахууны уналт, Эцэгийн төлөвлөгөөнд саад учруулах дайсны хүчин чармайлтыг мэддэг. Бид гараа өргөснөөр зөвхөн тухайн мөчид биш, харин өдөр тутмын амьдралдаа дэмжинэ гэж амладаг билээ. …
… Бид гэрээнүүддээ үнэнч байх үедээ мөн амьд бошиглогчийг Бурханы үгийг хэлэхэд түүнийг дэмжихдээ Их Эзэний гэрлийг өргөдөг. …
Бошиглогчийг өргөн дэмжих нь ариун нандин ажил юм. Бид дуугүй суухгүйгээр түүнийг идэвхийлэн дэмжиж, зөвлөгөөг нь дагаж, түүний үгийг заан, түүний төлөө залбирдаг. …
Ах, эгч нар аа, бид илүү их дэмжлэг үзүүлж, бувтнахаа багасгаж, Их Эзэний үг, арга замуудыг болон Түүний бошиглогчийг илүү их дэмжих хэрэгтэй. …
… Бид бошиглогчоо дэмжсэнээр түүнийг “дэлхийн гэрэл” болох Аврагчаар дуудагдсан гэдгийг гэрчилдэг.