Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх нь
Хэсгүүд
Хайрт найзууд аа, бид хувийн ашиг сонирхлынхоо оронд Бурханыг амьдралынхаа хамгийн хүчирхэг нөлөөлөл болгохыг сонгосноор шавийн хувьд өсөж хөгжин, оюун санаа, зүрх сэтгэлээ Аврагчтай нэгтгэх чадвараа нэмэгдүүлнэ. Нөгөөтээгүүр, амьдралдаа Бурханы арга замыг ялуулахыг сонгохгүй байх аваас бид Их Эзэний сүнслэг удирдамжгүй, орь ганцаар хоцрох бөгөөд өөрсдийн хийдэг, хийдэггүй бараг бүхнийг зөвтгөнө. Мөн бид аливааг өөрийнхөөрөө хийж, үүнийгээ “Би зүгээр л өөрийнхөөрөө хийж байна” гэж зөвтгөж болох юм. …
… Хэдийгээр удамшил, газарзүй, бие махбод, оюун санааны сорилтууд бидний аян замд нөлөөлдөг ч үнэхээр чухал гэх зүйлийн хувьд бид Их Эзэний амьдралд маань зориулан бэлтгэсэн загварыг дагах эсэхээ чөлөөтэй сонгох орон зай бидний дотор бий. …
Христийн шавь нарын хувьд бид Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр тавьсан замаар алхахыг хүсдэг. Бид Түүний таалалд нийцсэн, Түүнд тааламжит бүхнийг хийхийг хүсдэг төдийгүй Түүнийг үлгэрлэн дуурайхыг эрэлхийлдэг. …
Амьдралдаа Их Эзэний тааллыг дагах нь бидэнд дэлхий дээрх хамгийн үнэт сувд болох тэнгэрийн хаант улсыг олж авах боломжийг олгоно гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Бидний хүн нэг бүр өөрийн цаг хугацаанд мөн ээлж нь ирэхэд Тэнгэрлэг Эцэгтээ мөн Аврагч Есүс Христэд хандан “Таны таалал бол минийх” хэмээн гэрээнийхээ дагуу итгэлтэйгээр тунхаглах болтугай гэж би залбирч байна.