Ням гаргийн өглөөний хуралдаан
Ай, ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн минь
Хэсгүүд
Ууган хүүгийн эрх! … Энэ бол анхаарал татахуйц үг юм. Гэхдээ энэ юу гэсэн утгатай вэ? …
… Христтэй, мөн Тэнгэр дэх Эцэгтэйгээ гэрээт харилцаанд орох гэрээ байгуулсан тул би та нарын Христийн хамтран залгамжлагчдын хувьд хүлээн авах өвийн талаар ярьж байна. …
Бодоод үз дээ! — Бурхан дэлхий дээрх бүх хүний дундаас гэрээний хүүхдүүд, багийнх нь гишүүд болох та нарт бүх хүүхдийг нь гэрт нь аюулгүй эргүүлэн авчрах ажилд тусална хэмээн итгэн найддаг. …
… Та нар ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн билээ. Та нарын Бурхан, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээт харилцаа бол хайр, итгэл найдварын харилцаа бөгөөд үүгээр дамжуулан та Тэдний ач ивээл, тэнгэрлэг тусламж, хүч чадлын хишиг, боломж олгогч хүчийг илүү ихээр хүртэх боломжтой. Энэ хүч нь хоосон мөрөөдөл, аз дуудагч, бодлын хүч биш юм. Энэ бол бодит зүйл.
Ууган хүүгийн үүргээ биелүүлснээр та хэзээ ч ганцаар үлдэхгүй. … Та Есүс Христтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөдөг. Шинэ гэрээ бүрээр, Түүнтэй харилцах харилцаа тань гүнзгийрэхийн хэрээр та хоёр гар гараасаа бат атгалцсаар эцэст нь салшгүй барилдлагатай болох болно. Түүний ач ивээлийн тэрхүү ариун бэлгэдлээс та дэлхийнхнээс өөрөөр амьдарч байсан Аврагчтай яг адил амьдрах хүсэл, хүч чадлыг олох болно. Есүс Христ тантай хамт байх тул та энэ бүхнийг хийж чадна! …
… Дэлхийг өөрчлөх гэж төрсөн атлаа дэлхий таныг өөрчлөхийг бүү зөвшөөр.