Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу
Хэсгүүд
Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд бүрдээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөний ачаар, мөн бидний Аврагч Есүс Христийн гэтэлгэлийн амьдрал, номлолын ачаар бид энэ дэлхий дээрх хамгийн баяр баясгалантай хүмүүс байж чадна, байх ч ёстой! …
… Хүмүүн бидний хувьд бүхий л баяр баясгалангийн эх булгийг шүтэн бишрэхийн тулд хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолын цуглаанд цугларах шиг баяр баясгалан өөр хаана ч илүү тод байхгүй! …
Баяр хөөртэй бишрэл хүндэтгэл ээ? “Ийм юм байдаг юм уу?” гэж та асууж магадгүй. Тийм ээ. Боломжтой. Бид Бурханаа гүнээ хайрлаж, эрхэмлэн дээдэлж, хүндэлдэг бөгөөд бидний бишрэл хүндэтгэл Христийн агуу хайр, нигүүлсэл, авралд баясдаг сүнснээс урсан гардаг! …
Хэрэв бид Аврагчийг болон Түүний бидэнд боломжтой болгож өгсөн гэтэлгэлийг дурсан санах гэж цугларч байгаа бол царай маань баярлан баясаж талархаж байгааг маань илэрхийлэх ёстой! …
… “Зөв шударгыг үйлдэгчдийн дуу бол Бурханд хандсан залбирал” [Сургаал ба Гэрээнүүд 25:12] бөгөөд энэ нь Түүний сүнсийг баярлуулдаг гэдгийг сударт тэмдэглэсэн байдаг. Тиймээс дуулцгаая! Мөн Түүнийг магтан дуулцгаая!
Бид үг хэлэх болон гэрчлэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр дээр болон “амтат бүхнээс дээд амтат” [Алма 32:42] болох Тэдний сайн мэдээний дагуу даруухан амьдарсны үр жимснүүдэд төвлөрөх ёстой. …
… Бид ариун ёслолын үеэр уй гашуугийн эсвэл талархлын нулимс урсгасан ч бай, Эцэгийн бидэнд өгсөн Хүүгийн бэлгийн тухай сайн сайхан мэдээнд гайхширан ийн үйлдэцгээе! …
… Энэ бол Аврагчийн амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгалангийн бэлгийг хүлээн авах урилга бөгөөд үүнд үнэхээр баясаж, биширч, хүндэтгэлийн өдөр бүр баясах болно. …
Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу!