Ням гаргийн өглөөний хуралдаан
Сүнслэг асуултуудад хариулт эрэлхийлэх нь
Хэсгүүд
Асуулт тавьж, утга учрыг нь эрэн хайх нь бидний мөнх бус амьдралын нэгэн хэсэг төдийгүй өгөгдөл юм. … Бурханы төлөвлөгөө нь хүмүүний хязгаарлагдмал байдалд нигүүлсэнгүй ханддаг ба Аврагч Есүс Христийг Сайн Хоньчин байхаар биднийг сонгох эрх чөлөөгөө ашиглан Түүнийг сонгоход бидэнд сүнслэгээр нөлөөлдөг. …
Бурхан Эцэг, Түүний Хүүгийн бидэнд мэргэн ухааныг өгөх арга зам биднээс өөрсдийн амьдралд болон Тэдний өгөх хариулт, утга учрыг итгэлтэйгээр эрэлхийлэх аяндаа Есүс Христийг төвдөө байлгаж, Ариун Сүнсний хүчийг хувийн багшаа болгох урилгыг эн тэргүүнд тавихыг шаарддаг. …
… Их Эзэн хичээл зүтгэл, дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг, ухаан олж авах болно гэж бидэнд заасан. Бурханы хууль, зарлигууд бидний амьдралд саад тотгор бус харин хувийн илчлэлт, сүнслэг мэдлэгийг хүлээн авах хүчирхэг үүд хаалга байхаар бүтээгдсэн. …
… Бидэнд агуу анагаагч Есүс Христ байгаа нь адислал юм. Түүний бидэнд зориулан жорыг нь бичсэн эдгээх төлөвлөгөөний дагуу Бурханы хууль, зарлигуудад дуулгавартай байх нь Аврагчийн бид бүгдэд хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа ойлголт, эдгэрлээр хангах арга замыг нээж өгдөг.
Хүндэт найзууд минь, сайн мэдээний талаарх бидний чин сэтгэлийн асуултууд бидэнд өсөж хөгжихөд маань туслах боломжийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт олгодог гэдгийг би гэрчилж байна. … Тэнгэрлэг Эцэгт болон танд туслуулахаар Түүний илгээсэн бошиглогчдод итгэн найдах нь сүнслэг байдлыг тань нэмэгдүүлж, таныг Бурханы агуу мэдлэг өөд түлхэн урагшлуулах болно.