2024
Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно
2024 оны 11-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Мөнхийн зүйлс, мөнхийн бус зүйлс хоёрын хоорондын ялгааг мэдэж авах нь энэ амьдралд бидний суралцаж болох хамгийн чухал зүйлсийн нэг юм. …

… Зарим үнэн гол цөм, амин чухал байдаг бөгөөд бидний итгэлийн үндсэнд оршдог. Бусад нь хавсралт буюу мөчрүүд бөгөөд зөвхөн суурь зарчмуудад холбогдсон үед үнэ цэнтэй байдаг. …

Өөрөөр хэлбэл, Есүс Христ, Түүний гэтэлгэгч золиослол бол бидний гэрчлэлийн үндэс. Бусад бүх зүйл бол мөчрүүд нь юм. …

Есүс Христийн талаарх гэрчлэлээ тордохдоо бид заримдаа мөчрийг үндэс гэж андуурдаг юм биш байгаа гэж би боддог. …

Бид дараах асуултуудыг өөрсдөдөө тавих ёстой. Гэрчлэл маань амьдралдаа тохиолдоосой хэмээн найдсан зүйл дээр тулгуурлаж байна уу? Энэ нь бусдын үйлдэл, хандлагаас шалтгаалдаг уу? Эсвэл амьдралын хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдлаас үл хамааран Есүс Христ дээр суурилж, “Түүнд үндэслэгдэн, байгуулагд[сан]” [Колоссай 2:7] уу? …

Бид үйлдэхээсээ өмнө бүх зүйлийг ойлгоно гэж хүсэн хүлээх хэрэггүй. Энэ бол итгэл биш. … Хэрэв бид бүх асуултынхаа хариултыг авах хүртэл үйлдэхгүй хүлээх юм бол гүйцэтгэж чадах сайн зүйлсээ хязгаарлаж, итгэлийнхээ хүчийг ч хязгаарладаг. …

Итгэл нь Христ дээр, Түүний сургаал дээр бат бөх үндэслэдэг учраас амьдралын зовлон бэрхшээл, тодорхой бус байдлыг тэсэн гардаг. Есүс Христ болон Түүнийг илгээсэн бидний Тэнгэр дэх Эцэг хамтдаа бидний итгэлийн төгс найдаж болох цорын ганц объект. …

Аврагчид, Түүний сургаалд, Түүний Сүмд итгэх итгэлийнхээ үндсийг байнга тэжээж тордох болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч, адислалаа үлдээж байна.