2024
“Би байгаа юм”
2024 оны 11-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

“Би байгаа юм”

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Түүхийг сөхөж үзвэл, олон нь [Есүс Христийн] дүр төрхийн төсөөлөл, Түүний хэн байсан талаарх мэдлэгийг маань ерөнхийлж, бүр дорд үзсээр ирсэн байдаг. Түүний зөвт байдлыг хэтэрхий явцуу, шударга байдлыг нь зүгээр л нэг хилэгнэл, нигүүлслийг нь хүлцэнгүй байдал гэж ач холбогдлыг нь бууруулж байсан. Таагүй санагддаг сургаалуудыг үл ойшоодог, Түүнийг хэт хялбарчлан танилцуулдаг хувилбаруудад бид буруутай байх ёсгүй. Энэ “ерөнхийлөх” үзэгдэл нь ялангуяа Түүнийг тодорхойлдог гол ариун журам болох хайрыг ч мөн адил хөндсөн юм.

Мөнх бус амьдрал дахь номлолынхоо үеэр Есүс хоёр агуу зарлиг байдаг хэмээн заасан. … “Бурхан Эзэнээ хайрла, [мөн] хөршөө өөрийн адил хайрла.” Хэрэв бид Аврагчид итгэн энэ амин чухал, салшгүй холбоотой хоёр тушаалыг дагах гэж байгаа юм бол Түүний хэлсэн зүйлийг хатуу чанд баримтлах ёстой. Харин Түүний хэлсэн тэр зүйл бол “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” хэмээх зарлиг юм. Яг тэр оройдоо Есүс: “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун” хэмээн захисан. …

… Есүс хэрхэн хайрласан бэ?

Нэгдүгээрт, Тэр “бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа” хайрласнаар хамгийн хүнд өвчин шаналлыг анагаах, хамгийн хатуу үнэнийг тунхаглах чадварыг олж авсан. …

Христийн бурханлаг энэрлийн хоёр дахь шинж чанар бол Тэр Бурханы амнаас урагш гарах үг бүрийг дагаж, Тэнгэрлэг Эцэгийнхээ таалалтай Өөрийн хүслийг үргэлж нийцүүлдэг байсан явдал юм. …

… Бид Түүний өмнө зогсож гар, хөлөн дэх шархыг нь харахдаа, бидний гэм нүглийг үүрч, зовлон шаналлыг мэдрэн, Эцэгийнхээ таалалд бүрэн дуулгавартай байх нь Түүний хувьд ямар утга учиртай байсныг, Тэрээр энэ бүхнийг биднийг хайрлах цэвэр хайраар үйлдсэнийг ухааран ойлгож эхэлнэ.