Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих нь
Хэсгүүд
Эсэргүүцэл нь идэвхтэй эсвэл идэвхгүй байж болно. …
Магадгүй Бурханыг эсэргүүцэх далд хэлбэр нь амьдралдаа Түүний хүслийг үл ойшоох идэвхгүй хувилбар юм. Идэвхтэй эсэргүүцэх талаар хэзээ ч бодохгүй хүмүүс тэнгэрлэг удирдамжийг авч үзэлгүй өөрийн замыг хөөснөөрөө Бурханы үг болон хүслийг эсэргүүцэж болдог. …
Хөрвөгдсөн леменчүүдийн доош тавьсан илд, бусад зэр зэвсэг нь тэд тэдгээрийг ямар байдлаар ашиглаж байснаас үүдэн эсэргүүцлийн зэр зэвсэг болсон юм. Тэдний хөвгүүдийн гарт байсан ижил төрлийн зэр зэвсэг нь гэр бүл, эрх чөлөөгөө хамгаалахын тулд ашиглагдсан ба Бурханыг эсэргүүцсэн зэр зэвсэг огтхон ч биш байлаа. …
Үүнтэй адил бидний амьдрал дахь муу, сайн аль аль нь байж болох, эсвэл угаасаа сайн байж болох зарим зүйлийг буруу арга замаар ашиглавал “эсэргүүцлийн зэр зэвсэг” болж хувирдаг. …
… Хэрэв Бурханыг хайрлах бидний хайр, Түүнд бүхий л хүч, оюун, чадлаараа үйлчлэх шийдэмгий байдал нь бүх зүйлийг шүүх, бүх шийдвэрийг гаргахад маань шалгуур болж чадвал бид эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих болно. Христийн ач ивээлээр Бурхан бидний гэм нүгэл, өнгөрсөнд үйлдсэн эсэргүүцлийг өршөөх ба тэдгээр гэм нүглийн толбыг болон бидний зүрх сэтгэлээс эсэргүүцлийг зайлуулах болно. …
Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих нь хосгүй баяр баясалд хөтөлдөг. … Бид амьдралдаа Бурханы эсрэг аливаа эсэргүүцлийг гүнээс гүнд булшилж, үүнийг зөөлөн зүрх сэтгэл, эрмэлзэх оюунаар орлуулах болтугай.