Relief Society Devotionals
Сэтгэлийн тэнхээтэй болох нь: Кэроли Скөукрофт


3:9

Сэтгэлийн тэнхээтэй болох нь: Кэроли Скөукрофт

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Би өвөг дээдсийнхээ мөрөн дээр зогсож байгаагаа үнэхээр мэдэрдэг. Тэдний түүх миний зүрх сэтгэлийг гүн хөндсөн юм. Миний өвөг эцэг тэрэгнээс унаснаас болж чихгүй болох шахсан гэдэг. Ээж нь итгэж найдсаар чихийг нь угааж цэвэрлээд буцааж тавиад, боожээ. Итгэлийн дүнд мөнөөх чих нь бараг өмнөх шигээ эдгэсэн байна. Би элэнц эмгийнхээ итгэл, хүүгийнхээ төлөө өргөсөн залбирлынх нь талаар боддог.

Би мөн Их хямралын үед ганцаар дөрвөн хүүхэдтэй үлдсэн, тэднийгээ тэжээх арга замаа олох хэрэгтэй болсон эмээгийнхээ тухай боддог. Түүнд мөнгө өгчих ганц ч хүн байгаагүй бөгөөд тэр амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй болж, олон гайхалтай зүйлийг хийж чадсан. Тиймээс өвөг дээдэс минь бүгд надад нөлөөлсөн гэдэг би баттай итгэдэг. Тэдний надад өгсөн адислалуудад би гүнээ талархаж явдаг.

Би ч бас бусдын болон та нарын адил сэтгэл санааны хувьд сорилт бэрхшээлтэй тулгарч байсан. Христ бидний зам гэдэг шиг сорилт бэрхшээлүүд ч гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг юм гэдгийг би ойлгосон. Хэрэв бид үүнийг үгүйсгэхийн оронд хүлээн зөвшөөрч, зүгээр л баяр баясгалантай байж, сорилт бэрхшээлдээ талархаж сурах юм бол илүү аз жаргалтай байх болно. Бусдыг сорилт бэрхшээлтэй тулгарах үед нь бид хэрхэн тэдэнд туслахаа сурч мэдэх боломжтой болох юм.

Бидэнд сорилт бэрхшээл ээлжлэн ирдгийг би ойлгож авсан. Танд сорилт бэрхшээл тулгарч, та түүнээсээ олон зүйлийг сурч мэдэж болох бөгөөд энэ нь эргээд танд таныхтай адил эсвэл өөр сорилт бэрхшээлтэй тулгарсан хүний зовлонг ойлгож, түүнд туслах боломжийг олгодог.

Бидэнд тулгарах аливаа сорилт бэрхшээлийг Аврагчтай хамтдаа шийднэ гэсэн хөдөлшгүй гэрчлэл надад бий. Ямар ч байсан Халамжийн нийгэмлэгийн эгч дүүс, өөрийн тань хүү эсвэл охин, тантай ойр дотно хэн нэгэн танд тусламж хэрэгтэй байгааг мэдэрснээр Түүний төлөөлөн ирж, танд тохинуулан сорилт бэрхшээлээ даван гарахад тань тусалдаг.