Relief Society Devotionals
Есүс Христээс тайтгарал олох нь


1:56

Есүс Христээс тайтгарал олох нь

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Хүндэт эгч нар аа, Халамжийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагдсаныг болон үйл хэргийг нь онцлон тэмдэглэж буй энэхүү баярт тавтай морилно уу.

Майкл Малмын энэхүү сүр жавхлант уран зурагт янз бүрийн арьс өнгө, гарал угсаа, цаг үеийн эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудыг бидний Аврагч Есүс Христэд ирж буйгаар уран сайхан дүрсэлжээ. Энэ бол Есүс Христийн шавь байхад хүчирхэгжүүлж, тэнгэрлэг эцэг эхийнхээ оршихуйд буцаж очиход бэлтгэх Халамжийн нийгэмлэгийн ажил юм.

Та нар бол бидний эгч дүүс. Мөн бид та нарын эгч дүүс билээ.

Энэхүү онцгой цугларалтын эхэнд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий зөвлөлийг та бүхэнд танилцуулсан. Тэд Халамжийн нийгэмлэгийн эгч нарыг тэргүүлэх үйлсэд бидэнтэй хамт зөвлөлдөн, чиглүүлэг өгөхөөр дуудагдан онцгойлон адислагдсан. Тэд та бүхний адил агуу итгэл үнэмшилтэй бөгөөд ялангуяа энэхүү мөнх бус амьдралын хүнд бэрх, сорилт бэрхшээлтэй нүүр тулж байсан эмэгтэйчүүд юм. Энэ жил та бүхэн энэхүү нэвтрүүлгийн үеэр гарах хэлэлцүүлэг бүхий видео бичлэгүүдээр дамжуулан тэднээс урам зориг авах боломжтой.

Дэлхий даяар найман сая гаруй эмэгтэй Халамжийн нийгэмлэгт харьяалагддаг. Бид материаллаг болон сүнслэг байдлын хувьд аль алинаар дэмжлэг үзүүлэх, хүлээн авах байдлаар Есүс Христэд илүү ойртож, Түүнтэй илүү адил болдог.

Бидний захиасыг сонсох агшинд Сүнс та бүхэнтэй хамт байгаасай хэмээн бид залбирч байна. Бид оюундаа та бүхнийг бодон, захиасаа бэлтгэсэн юм шүү. Дараа нь бидэнд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн, ахлагч Квинтин Л.Күкийн үгийг сонсох боломж тохиох болно. Есүс Христийн сайн мэдээн дэх хүндэт эмэгтэйчүүд та нартаа бид хайртай. Та нар бол бидний эгч дүүс билээ.