Гэр бүлээсээ бурханлаг загварыг олж харах нь: Сандра Сингэр
2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт
2026 оны 3-р сарын 8-ны ням гараг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид гэрлэлтийн зорилго, үр хүүхдийн үнэ цэнийн талаарх ойлголтоо алдахгүй байх нь маш чухал юм. Энэ бол бидний зорьж буй ирээдүй юм” гэж хэлсэн
Бидэнд гэр бүлээсээ хол газар луу нүүж, өөр улсад амьдарч байсан үе бий. Тэр үед гэр бүлийн утга учрыг илүү гүн гүнзгий ойлгосон юм. Бид хаана ч амьдарч байсан гэсэн бидэнд өөрсдийнхөөс маань илүү том гэр бүл байдаг гэдгийг олж мэдсэн юм. Учир нь бидэнтэй адил үзэл бодол, итгэл үнэмшилтэй тойрог, салбар, гадас, дүүргийн гишүүд үргэлж хамт байдаг байлаа. Энэ Сүмийн гишүүд дэлхий даяар байдаг.
Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ Сүмд 900,000 хүн нэгдсэн бөгөөд тэд “Бид яаж Есүс Христийн Сүмд яригддаг тийм гэр бүлтэй болж чадах вэ?” гэж бодож байж болох юм. Гэхдээ би дэлхий даяарх бүх эгчид хандан Есүс Христийн ачаар энэ нь боломжтой гэдгийг хэлж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн болон байгуулдаг гэрээнийхээ ачаар бид бүгд гэр бүлтэй болох боломжтой. Та өөрийн мөрөөдлийн, хамтдаа хөдөлмөрлөдөг, бие биедээ тусалдаг, бие биеэ хайрладаг тийм гэр бүлтэй болж чадна. Энэ нь боломжтой. Бид баяр баясгалан тэр дундаа гэр бүлийн баяр баясгаланг мэдэрч чадна гэдгийг би гэрчилж байна. Энэ үнэн гэдгийг мөн таны хувьд ч бас үнэн гэдгийг би мэднэ.