Relief Society Devotionals
Давхцан үүсэх нэн тэргүүний олон хэрэгцээг зохицуулах нь: Шарлийн Майнэр


2:52

Давхцан үүсэх нэн тэргүүний олон хэрэгцээг зохицуулах нь: Шарлийн Майнэр

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Миний нэн тэргүүнд тавьдаг зүйл бол Бурханыг болон бусдыг хайрлах явдал юм. Ерөнхийлөгч Бэнсон бид Бурханыг нэгдүгээрт тавих үед бусад бүх зүйл өөрийн байрандаа ордог гэсэн. Үнэндээ бид бүгдийн нөхцөл байдал хоорондоо адилгүй. Бидний зарим нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг, зарим нь ганц бие, зарим нь хүүхэдтэй, зарим нь ганцаараа амьдардаг, зарим нь хүүхдүүдээсээ бусад гэр бүлийнхээ гишүүдийн төлөө хариуцлага үүрч байдаг. Хэрэв би Бурханыг нэгт тавьбал бүх зүйл өөрийн байрандаа ордог гэдгийг би ойлгосон. Ерөнхийлөгч Өүкс: “Бид юуг нэн тэргүүнд тавьж байгаа нь цаг хугацаагаа хэрхэн ашиглаж байгаагаас маань хамгийн тод харагддаг” гэж хэлсэн. Тиймээс цагаа хэрхэн ашиглаж байгаадаа дүн шинжилгээ хийснээр амьдрал маань нэн тэргүүнд тавьж байгаа зүйлтэй маань нийцэж байгаа эсэхийг илүү тодорхой харж чадна гэдгээ би олж мэдсэн.

Би яаралтай тусламжийн эмч бөгөөд эмнэлэгт ирсэн өвчтэй, зовуурилсан, дөнгөж саажсан эсвэл ослоор хайртай хүнээ эмгэнэлтэйгээр алдсан хүмүүст тусламж үзүүлдэг. Эхлээд Бурханыг, дараа нь бусдыг хайрлах нь миний зорилго юм. Тиймээс маш богино хугацаанд би итгэлцлийн харилцаа үүсгэж, бусдад Бурханы хайрыг мэдрэхэд нь туслах ёстой. Ажилдаа явахдаа би “Өнөөдөр ажил дээрээ карьераа хэрхэн ахиулах вэ?” гэж боддоггүй. Өдөр бүр ажилдаа явахаасаа өмнө би "үзлэгт орсон өвчтөнүүддээ Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?" гэж залбирдаг. Түүнчлэн хүмүүс надтай харилцаа үүсгэн, яаралтай тусламжийн тасгаас гарахдаа Есүс Христийн хайрыг мэдрэх нь маш чухал юм. Би төгс биш ч гэлээ ажилдаа явах бүрдээ, өглөө босох болгондоо, хүүхдүүдтэйгээ харилцах бүрдээ надаар дамжуулан тэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрээсэй гэж залбирдгаа хэлмээр байна.

Тэнгэрлэг Эцэг та нарыг хайрладгийг гэрчилж би байна. Тэрээр Өөрийн бүх хүүхдийг хайрладаг. Биднийг Есүс Христийн хайрыг бусадтай хуваалцахыг эрэлхийлэх үед сэтгэл маань дүүрдэг болохыг би мөн гэрчилж байна. Бид Есүс Христийн гэрлээр дүүрч, биднээр дамжуулан хүмүүс Түүний хайрыг мэдрэх боломжтой болно.

Эх сурвалж

  1. Эзра Тафт Бэнсон, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, 1988 оны 5-р сар, 4.

  2. Даллин Х.Өүкс, “Focus and Priorities,” Ensign, 2001 оны 5-р сар, 84.