Бүгдэд нээлттэй. Өөрт ойр байрлах сүмд зочлоорой.

Бид бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж буй, Христэд төвлөрсөн хүмүүс билээ. Энд танд зориулсан орон зай бий.
Өөрт ойр байрлах сүмийг хайж олоорой.
People attending church and fellowshipping

Түгээмэл асуултууд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтан мөн үү?

Тийм ээ! Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид Есүс Христ бол Бурханы Хүү, Дэлхийн Аврагч гэдэгт итгэдэг. Тэр бидний төсөөлж чадахаас ч илүүгээр биднийг хайрладаг. Бид өөрсдийгөө Есүсийн үнэнч дагалдагчид гэж үздэг. Бидний зарим итгэл үнэмшил өөр байдаг ч Есүс Христ Өөрийн амьдрал, тохинуулал, золиослол, амилалтаар дамжуулан биднийг нүгэл, зовлон зүдгүүр, үхлээс аварна гэдэгт бид итгэдэг.

Бидний итгэлийн талаар илүү ихийг мэдэж аваарай.

Сүмийн цуглаан ямархуу байдаг вэ?

Сүмийн цуглааны цаг газар газарт өөр байдаг. Гэсэн ч бүх хүнд зориулсан шүтэн бишрэх үндсэн цуглаан байгаа гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Мөн үндсэн цуглааны дараа хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд зориулсан ангиуд байдаг.

Хүн бүрд зориулсан энэ цуглааныг “ариун ёслолын цуглаан” гэж нэрлэдэг. Энэ цуглаанд дуу дуулах, залбирах, цугларсан гишүүдээс долоо хоног бүр сургаал заах (буюу үг хэлэх) зэрэг зүйлс багтдаг. Гэхдээ цуглааны хамгийн гол хэсэг нь Аврагчийг дурсан санахаар ариун ёслолоос хүртэх (шүтлэгийн хэлбэр) явдал юм.

Ням гаргийн үйлчлэлийн талаар илүү ихийг мэдэх эсвэл өөрт ойр байрлах сүмийг хайж олоорой.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм яагаад ариун сүмтэй байдаг вэ?

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд ариун сүм нь Сүмийн бусад барилгаас өөр юм. Ариун сүм бол хожмын үеийн гэгээнтнүүд Бурханы болон Есүс Христийн тухай тусгай заавар хүлээн авдаг газар юм. Ариун сүмд гишүүд Бурхантай мөнхийн гэрээ (эсвэл амлалтууд) байгуулдаг. Үүнд зарлигуудыг сахих, Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах, гэрлэлтийн харилцаандаа үнэнч байх, өөрт байгаа зүйлсээ хуваалцсанаар нэг нэгнээ халамжлах амлалтууд ордог.

Түүнчлэн бид гэр бүлүүд үүрд мөнх оршино гэдэгт итгэдэг учир ариун сүм дотор хийгддэг ажлын ихэнх нь гэр бүлийн хэлхээ холбоог улам бат бөх болгоход чиглэдэг. Ариун сүм дэх гэрлэлт нь зөвхөн “үхэл та нарыг салгах хүртэл” бус, харин мөнхөд үргэлжлэх болно. Ариун сүмд эцэг эх, хүүхдүүд мөнхийн гэр бүл болдог. Хэрэв хэн нэгэн өвөг дээдсийн маань өмнөөс ариун нандин ёслолуудыг гүйцэтгэж, тэд энэхүү үйлчлэлийг хүлээн зөвшөөрөх аваас ариун сүмийн бүх адислалыг хүлээн авч чадна. Ариун сүмүүд бол хөл ихтэй газар!

Мормоны Ном гэж юу вэ?

Мормоны Ном бол Бурхан болон Есүс Христийн тухай бидэнд заадаг сүнслэгээр өдөөгдсөн судрын ном юм. Энэ нь бидэнд хувийн амьдралдаа удирдамж хүлээн авахад мөн Есүс Христтэй илүү ойр дотно байхад тусалдаг. Үүний нэр ямар учиртай вэ? Олон зуун жилийн өмнө Мормон хэмээх нэгэн эртний бошиглогч ард түмнийхээ цэдгийг эмхэтгэсэн юм. Тэд бидний адил маш олон сорилт бэрхшээлтэй тулгарч байлаа. Мөн тэд бидний адил Христэд хандах үедээ хүч чадлыг олдог байв. Номлогчидтой хамт Мормоны Номын танилцуулгыг үзээрэй.

Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ бөгөөд дэлхийн Гэтэлгэгч, Аврагчийн хувиар гүйцэтгэсэн Түүний тэнгэрлэг зорилгыг Библийн хамтаар гэрчилдэг. Библи болон Мормоны Ном нь хамтдаа бид бүгдийг гэсэн Бурханы агуу их хайрыг илүү сайн ойлгох боломжийг бидэнд олгож, Түүнд илүүтэй ойртоход тусалдаг. 

Библи, Мормоны Ном хоёр хэрхэн нэгдэж ажилладаг талаар илүү ихийг олж мэдээрэй.

Бид Библид итгэдэг үү?

Тийм. Библи бол Бурханы үг буюу судрын ариун боть бөгөөд үүний сургаалыг дагах нь бидний амьдралд баяр баясгалан авчирдаг. Түүнчлэн бид Библитэй хамт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд онцгойд тооцогдох судрын бусад номоос сүнслэг удирдамж хүлээн авдаг. Тэд бүгд Бурхан болон Есүс Христийн тухай чухал үнэнүүдийг бидэнд заахаар хамтдаа нэгдэж ажилладаг.

Библид итгэх бидний итгэлийн талаар илүү ихийг мэдэж аваарай.

Илүү ихийг үзэх

Бурханд илүү ойрт. Номлогчидтой уулз.

Онлайнаар эсвэл биечлэн уулзаарай. Бид таны асуултад хариулж, орон нутгийн сүмийн хамт олонд тань танилцуулъя.

Two sister missionaries prepare to ride the subway in Hong Kong

Найдварын захиас

Амар тайвныг тогтоох ч гэсэн сонголт. Та зөрчилдөөн, эвлэрэл хоёрын аль нэгийг сонгох эрхтэй. Би та нарыг одоо бас үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгоорой хэмээн уриалж байна.

Ах эгч нар аа, шууд утгаараа бид нэг хүн, нэг харилцаанаас эхлэн дэлхийг өөрчилж чадна. Хэрхэн өөрчлөх вэ гэж үү? Бид үзэл бодлын зөрчлөө харилцан бие биеэ хүндлэх, нэр төртэй шударга шийдвэрлэхийг үлгэрлэн үзүүлэх замаар өөрчилнө.
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018
Рассэлл М.Нэлсон
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч

Есүс Христэд төвлөрсөн итгэл нэгт хамт олон

Four Corners: Primary Children
Сүм дээр юу болдог тухай
Сүм бол өдөр тутмын амьдралын эмх замбараагүй байдлаас хоргодох газар бөгөөд Есүстэй илүү адилхан байхыг хичээдэг бусад итгэгчтэй хамт Бурханыг шүтэн бишрэх газар юм. Бид таныг зочлоход таатай хүлээн авах болно!
Сүм дээр явагддаг цуглааны тухай
Pacific, New Zealand, Stock Photos
Бидний итгэл үнэмшил
Бидний бүх итгэл үнэмшил Бурхан, Есүс Христ дээр төвлөрдөг. Бид юунд итгэдэг болон тэдгээр үндсэн итгэл үнэмшил нь Аврагчийг дагахад тань хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох талаар илүү ихийг олж мэдээрэй.
Биднийг мэддэг болох
Pacific, Tonga, Stock Photos
Бидний талаар мэдэж авах
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс олох болно. Бид дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө хамтран ажилладаг таны найз нөхөд, хөршүүд юм.
Бидний тухай

Сүмээс хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүлээн аваарай.

Дэлхий даяар сайн сайхан зүйлс тохиолдож байна. Сүмийн төслүүд, арга хэмжээнүүд, гамшгийн нөлөөг бууруулах ажлууд болон өөр олон үйл явдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүлээн аваарай.

Chile: Family Life
Өөр ойр байрлах сүмийг
хайж олох
Номлогчидтой уулзах
Мормоны Номыг судлах