“Судар судлах ур чадвар: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Судар судлах ур чадвар: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Судар судлах ур чадвар
Судар судлах ур чадвар
Тойм
Судрууд бол Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар суралцахад маань Бурханаас бидэнд өгсөн арга зам юм. Хэдий тийм ч судар судлахуйгаар дамжуулан Есүс Христэд илүү ойртохын тулд бидний ашиглаж болох олон хэрэгсэл бий. Эдгээр хичээл дараах хэрэгслийг ойлгож, ашиглах дадлага хийхэд суралцагчдад тусална. Үүнд: Аврагч дээр төвлөрөх, сайн мэдээний үнэнүүдийг олох, судрууд дээр тайлбар бичих, Ариун Сүнсийг урих, далд утгатай үнэнүүдийг тодорхойлохын тулд харьцуулах.
Санал болгож буй заах хугацаа: Эдгээр хичээлийг аль ч цагт зааж болно. Гэсэн хэдий ч судар судлах ур чадварын хичээлүүдийн нэг эсвэл хэд хэдийг хичээлийн жилийн эхэнд заагаад, хэдэн долоо хоног тутамд өөр нэг хичээлийг танилцуулж байх нь тохиромжтой байж болох юм. Ингэснээр суралцагчдад эдгээр ур чадварыг жилийн туршид сурах, дадлага хийх боломж олдоно.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл танд хичээл бүрд бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн санаануудыг өгнө.
Судар дээрх Есүс Христэд анхаарлаа хандуулах
Хичээлийн зорилго: Судраас судалж байхдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ойлголт олж авахад урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.
-
Үзүүлэх контент: Ахлагч Кристоффэрсоны мэдэгдэл; дүрэлзсэн зууханд байгаа Шадрах, Мешах, Абед-него нарын зураг; судар судлахдаа Аврагчид төвлөрөхөд туслах алхмууд
-
Видео: Д.Тодд Кристоффэрсоны “Судрын адислалууд”-ыг цагийн код 10:49-өөс 11:21 хүртэл
Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох
Хичээлийн зорилго: Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох чадвараа сайжруулж, Их Эзэнд илүү ойртоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хувиараа судраас судалж сурсан зүйлээ судар дээрээ тэмдэглэх эсвэл бичихэд суралцагчдыг урь. Дараа нь тэд нэг найзаасаа эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнээс нэг судрын хэсгийг уншиж, үүнээс юу сурснаа хуваалцаж, ойлголтоо харьцуулахыг хүсэж болно.
-
Ашиглах материал: Идэж болохгүй хальстай гадил эсвэл жимс авчрах; байхгүй бол аль нэгнийх нь зургийг харуулах
-
Тараах материал: “Судруудаас үнэнүүдийг олох”
-
Үзүүлэх контент: “Далд утгатай үнэнийг тодорхойлох” хэсгийн “Тодорхойл” хэсгийн асуултуудыг үзүүл. Мөн тэр хэсгийн “Дадлага” хэсэг дэх заавруудыг үзүүл
Судруудад тэмдэглэгээ үйлдэх
Хичээлийн зорилго: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход нь туслах байдлаар судар дээрээ тэмдэглэгээ үйлдэж сурахад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гэр бүл, тойрог эсвэл салбарынхаа цөөн хэдэн хүнээс судар дээр тэмдэглэгээ үйлдэхэд юу тусалж байгаа талаар асуухад суралцагчдыг урь. Суралцагчид сурч мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэх ёстой.
-
Үзүүлэх зүйлс: Хувийн судруудын багц, хамгийн тохиромжтой эхний хувийн судруудын багцыг авчир
-
Үзүүлэх контент: Судрын аль нэг шүлгийг самбар дээр (төгс эзэмших сургаалын шүлэг байвал сайн) харуул эсвэл бич
-
Тараах материал: “Судруудад тэмдэглэгээ үйлдэх дадлага”
-
Видео: Д.Тодд Кристоффэрсоны “Судрын адислал” цагийн код 13:51-ээс 15:05 мөн “Та нарт тохирох тэмдэглэгээний систем” (1:56); “Тодруулах” (хараахан хэвлэгдээгүй); “Тэмдэглэл хөтлөх” (хараахан хэвлэгдээгүй); “Холбох” (хараахан хэвлэгдээгүй)
Судар судлахад Ариун Сүнсийг урьдаг үйлдлүүд
Хичээлийн зорилго: Суралцагчид судар судлахад Ариун Сүнсийг урих ур чадвар эзэмших дадлага хийнэ.
-
Суралцагчийн бэлтгэл: Хувиараа судраас илүү үр дүнтэй судлахад нь тус болох, найздаа өгч болох санаануудын жагсаалт гаргахад суралцагчдыг урь. Тэд жагсаалт дээрээ нэмж оруулах санаануудыг бусдаас асууж болно.
-
Зураг: Самбар дээр зурах хоёр савааны дүрс
-
Ашиглах материал: Tэмдэглэлийн дэвтэргүй суралцагч бүрд өгөх жижиг цаас
-
Видео: Ахлагч Стивэнсоны “Сүнсний өдөөлтүүд” цагийн код 10:20-оос 10:41; ерөнхийлөгч Өүксийн “2.3.1. Би өдөр бүр судар судлах дуртай” цагийн код 0:24-өөс 1:08; ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Чи нэгэн цагт дахин эргэхэд” цагийн код 3:25-аас 4:19
-
Үзүүлэх контент: “Судруудыг тунгаан бод” хэсгийн “Дадлага” хэсэгт дөрвөн заавар бий
Харьцуулах
Хичээлийн зорилго: Далд утгатай үнэнүүдийг олж тогтоохын тулд судрууд дээр харьцуулалт хийхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мосе 4:1–2-ыг судалж, Есүс Христ, Сатан хоёроос олж харсан ижил төстэй болон ялгаатай талуудыг олж мэдэхэд урь. Судрууд дээр харьцуулалт хийх нь яагаад тустай байж болох талаар тунгаан бодоход тэднийг урь.
-
Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд тавьсан гурван асуулт; Тэнгэр дэх зөвлөлийн зураг
-
Ашиглах материал: Багахан элсэн чихэр, давс авчрах; эсвэл тэдний зургийг харуулах
-
Зураг: Давс, элсэн чихрийн зураг; Тэнгэр дэх зөвлөлийн зураг