“Хариултаа олоход нь туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах: Их Эзэний тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Хариултаа олоход нь туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах: Их Эзэний тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
165-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултдаа хариулт олох
Хариултаа олоход нь туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах
Их Эзэний тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд
Бид олон хүн “мууг сайн, сайныг муу” (Исаиа 5:20) гэж нэрлэж буй цаг үед аж төрж байгаа учраас үнэнийг танихад хэцүү байдаг. Гэвч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрэгтэй тусламжаар хангаж байсан. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар өгсөн эх сурвалжуудаас үнэнийг эрэлхийлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Гэрийн даалгавар, сонирхдог зүйл эсвэл хобби, түүхэн үйл явдал, Аврагчийн сайн мэдээ, Сүм гэх мэт зүйлсийн талаар асуух зүйл гарч ирэх үед аль эх сурвалжид хандсанаа бодож үзэхэд суралцагчдыг урь. Тэднийг яагаад тодорхойлсон эх сурвалжууд руугаа ханддаг талаараа тунгаан бодоход урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бодит зүйл гэж юу вэ?
Хиймэл эд зүйл эсвэл дүрс харуулж хичээлээ эхлүүлэхийг бод. Жишээлбэл: Та дугуйчин, баавгай хоёрын зургийг хичээлийн дундуур үзүүлж болно. Тус зураг бодит гэдэгт итгэж буй эсэхээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Дараа нь зөвхөн дугуйчныг харуулсан бодит зургийг үзүүл.
-
Үнэн бодит эсэхэд эргэлзсэн зүйлийг та хэзээ харж эсвэл уншиж байсан бэ?
-
Өнөө үед үнэнийг таньж мэдэхэд юу саад болдог вэ?
Их Эзэн бошиглогч Исаиагаар дамжуулан өнөө үед бидэнд тохиолдож болох, үнэнийг танихад бэрх нэг асуудлын талаар сэрэмжлүүлжээ. Исаиа 5:20-ийг уншаад, Их Эзэний юу заасныг олж мэд.
-
Та нар хэзээ “сайн” гэж нэрийдсэн ямар нэгэн муу зүйлийг эсвэл “муу” гэж нэрийдсэн сайн зүйлийг харж байсан бэ?
Ярилцлага дээр нэмж, ChurchofJesusChrist.org вэбсайтаас “In Search of Truth (Үнэний эрэлд)” (3:03) видеог цагийн код 0:00-ээс 1:27 хүртэл үзүүлэхийг бод. Эсвэл та ижил төстэй сургаалууд агуулсан доорх өгүүлбэрийг уншихад суралцагчдыг урьж болно. Үнэнийг танихад хэцүү байж болох өөр ямар нэг нэмэлт шалтгааныг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Үнэнийг худлаас ялган танихдаа болгоомжтой байх хэрэгтэйг ойлгоход бидэнд туслахын тулд Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарлажээ.
Бид асар их хийгээд өргөн тархсан мэдээллийн эрин үед амьдарч байна. Гэвч эдгээр мэдээллийн зарим нь үнэн биш юм. Бид үнэнийг эрэлхийлж, тухайн судалгаанд тохирсон эх сурвалжийг сонгохдоо анхааралтай байвал зохино. Бид дэлхийн нэр төр, эрх мэдлийг үнэний баталгаатай эх сурвалж хэмээн үзэх ёсгүй. Бид урлагийн одод, нэртэй тамирчид, интернэт дэх тодорхойгүй эх сурвалжуудаас авсан мэдээлэл, зөвлөгөөнд итгэж найдахаас болгоомжилбол зохино. Нэг салбарын мэргэжилтнийг нөгөө салбарын үнэнийг мэддэг хүн гэж үзэж болохгүй. (“Үнэн ба төлөвлөгөө,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)
Өөрөөсөө ийн асуу.
-
Та үнэнийг таних өөрийн чадварт хэр итгэлтэй байна вэ?
-
Сайн мэдээтэй болон Сүмтэй холбоотой асуултуудад үнэн зөв хариулт өгнө гэдэгт та хэнд итгэж болох вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хайртай бөгөөд юу нь бодитой, юу нь бодитой биш гэдгийг таньж мэдэхэд бидэнд туслахыг хүсдэг. Өнөөдрийн хичээлийн турш Тэдний бидэнд юу өгснийг ойлгохын тулд тусламж авахаар Сүнсний шивнээнд анхаарлаа хандуул.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалж
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрх “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11, 12-р догол мөрийг уншаад, асуултуудынхаа хариултыг эрэлхийлж байхдаа мэдэх нь чухал гэж үзсэн сургаалуудаа тэмдэглэ.
Та хамтрагчтайгаа юу олж мэдсэнээ, яагаад үүнийг чухал гэж үзэж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урьж болно.
Олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. Тэд дараах үнэнүүдийг тодорхойлж болно.
-
Их Эзэн хариулт, удирдамжийг олоход маань туслах тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг бидэнд өгсөн.
-
Их Эзэн биднийг үнэнийг худлаас ялган танихын тулд Түүний тэнгэрээс томилогдсон эх сурвалжид хандах үед, тухайлбал Ариун Сүнснээс удирдамж эрэлхийлэх үед бидэнд туслах болно.
-
Бид асуултдаа хариулт эрэлхийлэхдээ Их Эзэний тэнгэрээс томилогдсон эх сурвалжид найдах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Үнэнийг худлаас ялган таних
Их Эзэний бидэнд үнэнийг худлаас ялган танихад тусалдаг талаарх жишээг суралцагчдад өгөхийн тулд та Мосе 1-ээс Сатаны Мосетой нүүр тулсан тухай судрын түүхийг судалж болно. Сатаны Мосетой нүүр тулсан тухай хичээл доторх зургийг үзүүлэхийг бод. Энэ түүхийн талаар юу мэддэг эсвэл юу санаж байгааг нь суралцагчдаас асуу.
Мосег Бурхантай нүүр тулж ярилцсаны дараа Сатан ирж, өөрийгөө бишрэн шүтүүлэхээр Мосег мэхлэх гэж оролджээ (Moсе 1:12-ыг үзнэ үү).
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилахыг бод. Суралцагчид доорх шүлгүүдийг бие даан судлаад, дараа нь дараах асуултуудын хариултыг бие биетэйгээ хуваалцаж болно:
Мосе 1:13–16-г уншаад, Мосе Бурханыг Сатанаас хэрхэн ялган таньж чадсаныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Бид үнэнийг болон асуултынхаа хариултыг олох эх сурвалжийг сонгох үедээ Мосегийн туршлагыг амьдралтайгаа хэрхэн холбож болох вэ?
Суралцагчид дараах хариултуудыг ашиглан хариулж болно. Үүнд: Бид Бурхантай холбоотой туршлагаа тунгаан бодсоноор үнэнийг олж тогтоож чадна; бид үнэний эцсийн эх сурвалж болох Бурханд найдаж болно; эсвэл Бурхан гэрлийг харанхуйгаас ялган танихад бидэнд тусалж чадна.
Та “In Search of Truth (Үнэний эрэлд)” видеоны үлдсэн хэсгийг цагийн код 1:27-оос 3:03 хүртэл үзүүлж болно. Суралцагчид видеон дээрх хүмүүс үнэнийг олохын тулд ямар эх сурвалж ашигласныг олж мэдэн хуваалцаж болно.
3:3Хэрэв тустай гэж үзвэл дараах асуултуудыг үзүүлээд, хариултаа жижиг цаасан дээр бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчид цаасаа нугалаад, саванд хийж болно. Дараа нь суралцагчид бусад суралцагчийн бичсэн хариултаас хэд хэдийг гаргаж ирээд уншиж болно.
-
Тэнгэрлэг Эцэгийн бидний цаг үед өгсөн тэнгэрээс томилогдсон эх сурвалжгүйгээр мэдэх боломжгүй юуг олж мэдсэндээ та нар талархаж байна вэ? Яагаад?
Дадлага
Дараах үйл ажиллагаа нь асуултынхаа хариултыг олохын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжид хандах дадлага хийхэд нь суралцагчдад туслах зорилготой.
Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилж, дараах мэдэгдлүүдийг үзүүл. Та суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан эдгээр мэдэгдлийг өөрчилж болно.
Дараах худал мэдэгдлүүдээс нэгийг сонго эсвэл өөрөө нэгийг зохио.
-
Худал: Бид бусдыг гомдоогоогүй л бол бидний хэрхэн амьдрахыг Бурхан тоохгүй.
-
Худал: Энэ амьдралын дараа амьдрал байдаггүй. Бид төрөхөөсөө өмнө байгаагүй, нас барсныхаа дараа ч оршин байхгүй.
-
Худал: Бидэнд Библи байгаа учраас Мормоны Ном үнэндээ хэрэггүй.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглаад, сонгосон худал мэдэгдлээ залруулах мэдэгдлүүдийг ол. Олж мэдсэнээ судлах тэмдэглэлдээ бич.
Таны ашиглаж болох тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудын жишээг харуулъя.
-
Төгс эзэмших сургаалын хэсгүүд, Судруудын удирдамж, Сэдэвчилсэн удирдамж эсвэл судрын индекс
-
ChurchofJesusChrist.org вэбсайт дээрх Сэдэв ба асуултууд
-
Ерөнхий чуулганы үгс
-
Gospel Library
-
Таны эцэг эх эсвэл Сүмийн удирдагч
Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол дараах эх сурвалжуудыг жишээ болгон хуваалцахыг бодоорой.
-
Бид бусдыг гомдоогоогүй л бол бидний хэрхэн амьдрахыг Бурхан тоохгүй. (Гэтлэл 20:3–17; Сэдэв ба асуулт дахь “Зарлигууд”)
-
Энэ амьдрал бол бүх зүйл юм. Бид төрөхөөсөө өмнө байгаагүй, нас барсныхаа дараа ч оршин байхгүй. (Aбрахам 3:22–23; Иеремиа 1:4–5; Иов 19:25–26; Сэдэв ба асуулт дахь “Авралын төлөвлөгөө” хэсэг)
-
Бидэнд Библи байгаа учраас Мормоны Ном үнэндээ хэрэггүй. (Езекиел 37:15–17; 2 Нифай 29:6–10; Сэдэв ба асуулт дахь “Мормоны Ном”)
Хангалттай хугацаа өгсний дараа самбар дээр эдгээр худал мэдэгдэлд зориулсан үнэн мэдэгдлүүдийг бичихэд суралцагчдыг урь.
Ямар эх сурвалжид хандсанаа мөн эдгээр эх сурвалжаас юу олж мэдсэнээ хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчид хариултуудаа олохын тулд юу хийснээ мөн хуваалцаж болно.
Хичээлийг өндөрлөхийн тулд дараах асуултыг тавих талаар бодож үз. Та мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэнгэрлэгээр томилогдсон эх сурвалжуудын талаарх туршлагаа эсвэл гэрчлэлээ хуваалцахыг хүсэж болно.
-
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидэнд хайраар өгсөн, тэнгэрлэгээр томилогдсон эх сурвалжуудын тухай та өнөөдөр юу мэдэж авсан бэ?