“Хариултаа олохын тулд итгэлээр үйлдэх: Урагш тэмүүлж, Их Эзэнд итгэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Хариултаа олохын тулд итгэлээр үйлдэх: Урагш тэмүүлж, Их Эзэнд итгэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
163-р хичээл: Төгс эзэмших сургаал
Хариултаа олохын тулд итгэлээр үйлдэх
Урагш тэмүүлж, Их Эзэнд итгэх нь
Тэнгэрлэг Эцэгийн хүслийг болон сайн мэдээний талаарх асуултууддаа хариулт хүлээн авах цагийг хүлээх нь амаргүй байж болно. Хуучин Гэрээний олон түүхэд Бурханы дагалдагчдын хариултаа эрэлхийлэхдээ Түүнд итгэж, найдаж буйгаа харуулсан сонголтуудыг үргэлжлүүлэн хийж байгаа тухай өгүүлдэг. Энэ хичээл сайн мэдээний талаарх асуултууддаа хариулт эрэлхийлэхдээ хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болохоо ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн баримт бичиг (2023) дээрх “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7 дахь догол мөрүүдийг уншихад суралцагчдыг урь. Тэд сайн мэдээний талаарх асуулт, асуудлууддаа хариулт эрэлхийлэх үедээ өөрсдийн үйлдлийг яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалцахад бэлтгэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Асуултдаа хариулт олохын тулд Их Эзэнийг хүлээх нь
Их Эзэнд итгэх итгэлээр үйлдсэн хүмүүсийн тухай Хуучин Гэрээний түүхүүдийн зургийг үзүүлэхийг бод. Та зургуудын нэгтэй хамт судар уншихыг цөөн суралцагчтай бүлгүүдэд даалгаж болно. Таны сонгож болох түүхүүд:
-
Өлсгөлөнгийн үеийн Зарефатын итгэлтэй эмэгтэй (1 Хаад 17:7–12).
-
Уяман өвчнөөсөө эдгэрэхийг эрэлхийлсэн Нааман (2 Хаад 5:1–3, 9–10).
-
Сайн мэдээг номлох Енохын дуудлага (Moсе 6:26–28, 31).
Суралцагчид ярвигтай нөхцөл байдлыг танилцуулсан түүхийн хэсгийг уншаад (дээрх хаалтанд байгаа эшлэлүүд), дараах асуултуудад хариулж болно. (Дараа нь хичээл дээр суралцагчид тухайн хувь хүмүүс хэрхэн итгэлээр үйлдсэн талаар судална.)
-
Энэ хүний нөхцөл байдал хэрхэн Их Эзэнд итгэх итгэлийг шаардсан бэ?
-
Их Эзэнд итгэх итгэлийнхээ дагуу үйлдэхийг шаарддаг өнөөгийн ямар асуудал, нөхцөл байдал өсвөр үеийнхэнд тулгарч болох вэ?
Хэрэв суралцагчдад өнөө үеийн асуултуудын жишээг олж тогтоох нь тустай байвал та “Итгэлээр үйлдэх нь: Чулуучин“ (4:57) видеог цагийн код 0:00-оос 1:48 хүртэл үзүүлээд, энэ хоёр өсвөр насныханд тулгарч байсан хэцүү нөхцөл байдлыг олж мэдэхэд суралцагчдыг урьж болно. Өсвөр насны хүүхдүүдэд байгаа асуултуудыг олж тогтооход нь суралцагчдад туслах талаар бодож үз. Та самбарын нэг талд асуултуудыг бичихэд суралцагчдыг урьж болно.
4:56Суралцагчдыг хэд хэдэн асуулт олж тогтоосны дараа та тэднийг судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулахад урьж болно.
-
Танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд хэзээ сайн мэдээний тухай асуулт эсвэл санаа зовнисон асуудал тулгарч байсан бэ?
-
Сайн мэдээний талаар асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудал байвал Аврагчид ойр байгаагаа мэдрэхийн тулд та ямар зүйл хийж байсан эсвэл хийх боломжтой вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ эсвэл Тэдний сайн мэдээний талаар асуулт, сэтгэл зовоосон асуудалтай байх нь хэвийн үзэгдэл юм. Сүнслэг мэдлэг олж авах нь хэсгийн гурван зарчим хэцүү асуулт, сэтгэл зовоосон асуудлуудыг шийдвэрлэхэд бидэнд тусалж чадна. Эдгээр зарчим нь хариултаа эрэлхийлэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хэрхэн ойр байх тухай ойлгоход бидэнд тусалж чадна.
Итгэл бол үйлдлийн зарчим
Та өнөөдрийн хичээл дараах эхний зарчимд төвлөрнө гэдгийг суралцагчидтай хуваалцаж болно. Энэ зарчим бол итгэлээр үйлдэх юм. Дараах дутуу бичсэн мэдэгдлийг самбар дээр бичихийг бод. Сайн мэдээний талаар асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудалтай тулгарах үедээ бид … замаар Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж чадна.
Та дараах хүснэгтийг самбар дээр зураад, догол мөр бүрээс тодруулсан үнэнийг гүйцээж бичих ядаж нэг аргыг олоход суралцагчдыг урьж болно.
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5, 6, 7-р догол мөрийг уншаад, самбарт тус мэдэгдлийг гүйцээж бичих арга замыг хайж ол.
|
Сайн мэдээний талаар асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудалтай тулгарах үедээ бид … замаар Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж чадна. | |
|---|---|
|
5-р догол мөр | |
|
6-р догол мөр | |
|
7-р догол мөр |
-
Та самбар дээрх өгүүлбэрийг догол мөр бүрийг ашиглан хэрхэн гүйцээж бичих вэ?
-
Та нарт энэ жагсаалт дээр нэмж Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх өөр арга зам байна уу?
Суралцагчид мэдэгдлийг дараах үгсээр гүйцээж болно. Үүнд:
… зарлигуудыг үргэлжлүүлэн дагадаг. (5-р догол мөр)
… бид аль хэдийн үнэн гэж мэддэг зүйлдээ найддаг. (6-р догол мөр)
… бид хариултаа хүлээн авах хүртлээ Тэнгэрлэг Эцэгт итгэн найддаг. (7-р догол мөр)
Та дараах зүйлийг ашиглан суралцагчдад сайн мэдээний талаарх асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудлаа шийдэхдээ эдгээр гурван мэдэгдэл тус бүрийг хэр сайн ашиглаж болохыг үнэлж дүгнэх боломж олгож болно.
Танд асуух зүйл байвал Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх эдгээр арга замын талаар хэсэг зуур тунгаан бодоорой. 1-ээс (бага) 5 (маш их) хүртэлх хэмжүүрээр та Аврагчид эдгээр арга замаар итгэлээр үйлдэхдээ хэр итгэлтэй байгаагаа дүгнэнэ үү. Сайжирч чадна гэж хүлээн зөвшөөрсөн зүйлдээ таны өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Есүс Христэд итгэдгээ харуулах үйлдлүүд
Бүлгүүд дараах эшлэлүүдийг ашиглан хичээлийн эхэнд эхэлсэн судрын түүхээ үргэлжлүүлэн судалж, тухайн хүнийг Их Эзэнд итгэх итгэлээр хэрхэн үйлдсэнийг олж мэдэж болно.
-
Өлсгөлөнгийн үеийн Зарефатын итгэлтэй эмэгтэй (1 Хаад 17:13–16)
-
Уяман өвчнөөсөө эдгэрэхийг эрэлхийлж буй Нааман (2 Хаад 5:11–15)
-
Енохын сайн мэдээг номлох дуудлага (Мосе 6:37–39; 7:12–13)
Хэрэв та хичээлийн эхэнд “Итгэлээр үйлдэх нь: Чулуучин” видеоны эхлэлийг үзүүлсэн бол төгсгөл хэсгийг цагийн код 1:49-өөс 4:57 хүртэл үзүүлж болно. Өсвөр насны хүүхдүүдийг Их Эзэнд итгэх итгэлээр үйлдэх үед Тэрээр хэрхэн адисалсныг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Сайн мэдээний талаар сэтгэл зовоосон асуудал эсвэл асуулттай тулгарах үедээ хэн нэгэнд итгэлээр үйлдэхэд туслах санаануудыг хуваалцах нь суралцагчдад тустай байж болох юм. Ийн үйлдэх нэг арга нь дараах зааврыг үзүүлэх юм.
Таныг сайн мэдээний талаар асуух зүйлтэй эсвэл сэтгэл зовоосон асуудалтай хэн нэгэнд зөвлөгөө өгөхөд урьсан гэж төсөөл. Дараах өгүүлбэрүүдээс ядаж хоёрыг нь гүйцээж бичихээр сонгож ав.
-
Дараах асуултуудад хариулж, тухайн хүний Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болох арга замуудыг тодорхойл.
-
Тэр ямар зарлигийг үргэлжлүүлэн дагаж чадах вэ?
-
Энэ хүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юуг мэддэг эсвэл санаж байна гэж та найдаж байна вэ?
-
Тэр Тэдэнд итгэдэг гэдгээ харуулахын тулд юу хийж болох вэ?
-
-
Энэ хүнд Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхэд нь тусалж болох ядаж нэг төгс эзэмших сургаал эсвэл судрын хэсгийг ол.
-
Энэ хүнд Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхэд нь тусалж болох Сүмийн удирдагчийн мэдэгдлийг ол.
Хангалттай хугацаа өгсний дараа, суралцагчдыг өгч болох зөвлөгөөгөө хамтрагчтайгаа хуваалцахад урь. Мөн та сайн мэдээний хариулт эсвэл адислалыг эрэлхийлэнгээ Есүс Христэд итгэх итгэлээр үйлдсэн туршлагаасаа хуваалцах боломжийг суралцагчдад гаргаж өгч болно.
Итгэлээр үйлдэх төлөвлөгөө гаргах
Сайн мэдээний талаарх асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудалтай тулгарах үедээ Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урихыг бод. Ийн үйлдэх нэг арга зам бол судлах тэмдэглэлдээ хариулсан байх дараах сэдлүүдийг хуваалцах явдал юм. Хэрэв цаг гарвал, бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй цөөн суралцагчийг урьж болно.
-
Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх талаар миний санахыг хүсэж байгаа нэг зүйл бол .
-
Дараагийн удаа асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудал гарч ирэх үед Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхийн тулд миний хийхийг хүсэж байгаа нэг зүйл бол .