“Судруудад тайлбар бичих: Тэмдэглэгээ хийх, тэмдэглэл нэмэх, судраа холбох замаар суралцах чадвараа сайжруулах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Судруудад тайлбар бичих: Тэмдэглэгээ хийх, тэмдэглэл нэмэх, судраа холбох замаар суралцах чадвараа сайжруулах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
168-р хичээл: Судар судлах чадвар
Судруудад тайлбар бичих
Тэмдэглэгээ хийх, тэмдэглэл нэмэх, судраа холбох замаар суралцах чадвараа сайжруулах
Хувиараа судар судлах нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой улам бат бөх харилцааг хөгжүүлэхэд тусалж чадна. Судруудад тайлбар бичих (тэмдэглэгээ хийх, тэмдэглэл нэмэх, холбоос) нь суралцаж байгаа үгсдээ илүү их анхаарал хандуулж, үүний үр дүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр байгаагаа мэдрэхэд тусалдаг. Энэ хичээлээр суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход нь туслах арга замаар судрууддаа тайлбар бичихийг сурах болно.
Суралцагчийн бэлтгэл: Гэр бүл, тойрог эсвэл салбарынхаа цөөн хэдэн хүнээс судар дээр тэмдэглэгээ үйлдэхэд юу тусалж байгаа талаар асуухад суралцагчдыг урь. Суралцагчид сурч мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэх ёстой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судруудад нэвтрэх нь
Хичээлээ эхлэхдээ дараахтай адил Хуучин Гэрээний үеийн залуу эрэгтэйг үзүүлж эсвэл зураарай. Энэ бол МЭӨ 600 онд амьдарч байсан Иаков гэдэг израил өсвөр насны хүү гэдгийг суралцагчдад хэл. Өөрсдийгөө Иаковтай ярилцаж байна гэж төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Иаков дараах гурван асуултад хэрхэн хариулж болох талаар хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэйгээ ярилцахад суралцагчдыг урь.
-
Судруудыг өнөө үед хэрхэн хэвлэдэг вэ?
-
Судраас суралцахын тулд та юу хийх ёстой вэ?
-
Та судруудтай хэрхэн харьцдаг вэ?
Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол МЭӨ 600 оны үеийн судруудыг төмөр хавтан дээр сийлж, модон хавтан дээр эсвэл илгэн цаасан дээр бичсэн байсныг та хуваалцаж болно. Иаков судрууд байгаа газар очоод, уншиж байгаа хүний ярихыг сонсдог байсан байх. Түүнээс гадна, хүмүүс мэдсэн зүйлээ цээжээрээ хуваалцахыг сонсдог байсан байж болох юм.
-
Хэрэв Иаков тантай ярилцлага хийж байсан бол та эдгээр асуултад юу гэж хариулах байсан бэ?
-
Таны хариултын талаар тэр юу гэж бодох байсан бэ?
Суралцагчдад судруудыг унших онцгой боломжийнхоо талаар бодоход туслахын тулд дараах мэдэгдлийг хуваалц.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Ариун Библийн зэрэгцээ Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд гэсэн ойролцоогоор 900 хуудас судруудтай байгаагаас ирдэг агуу адислалыг бодоод үз л дээ. Үүнээс гадна, Ариун Сүнсээр нөлөөлөгдөн хэлсэн бошиглогчдын үгс … бидэнд байнга ирдэг. Эдгээрийг Их Эзэн судар хэмээн нэрлэсэн юм (С&Г 68:2–4-ийг үзнэ үү). … Хүмүүс ийм их ариун судраар адислагдсан төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүн бүр, мөн хүүхэд бүр эдгээр ариун судартай байж, тэдний олонх нь судруудыг төрөлх хэлээрээ унших боломжтой байгаа ийм цаг үе өмнө нь түүхэнд байгаагүй гэж би бодож байна. Ийм байдал … эртний гэгээнтнүүдэд ямар гайхамшигтай санагдах байсан бол! Их Эзэн энэхүү адислалаар дамжуулан бидний үед судруудыг үргэлж хэрэглэж, судлах нь урьдын ямар ч цаг үеэс илүү чухал юм гэж хэлж байна. (“Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40)
-
Ахлагч Кристоффэрсоны мэдэгдлээс танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-
Өөрийн гэсэн судруудтай байх нь ямар ач тустай байж болох вэ?
Хувийн судрынхаа багцыг үзүүлэх талаар бодож үз. (Хэрэв байгаа бол та өөртөө байдаг судрын эхний хэсгийг авчирч болно.) Амьдралдаа хувьдаа судруудтай байх нь таны хувьд ямар утга учиртай байсныг та суралцагчидтай хуваалцаж болно.
Хувьдаа судруудтай байхаас ирдэг адислалуудын нэг нь тайлбар бичих боломж гэдгийг суралцагчидтай хуваалц (тэмдэглэгээ хийх, тэмдэглэл бичих, шүлгүүдийг холбох).
-
Хувийн судартаа тайлбар бичих нь ямар ач холбогдолтой вэ?
Тайлбар бичих чадвараар дамжуулан өнөөдөр хувийн судраа илүү сайн ашиглах арга замыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Тайлбар бичих гурван чадварыг бүгдийг нь заах цаг байхгүй байж болно. Таны бодлоор суралцагчдыг тань хамгийн их адислах нэг чадварыг сонго. Хэрэв та олон чадвар заах бол эхлээд чадвар тус бүрийн “Тодорхойлох”, “Загвар” хэсгүүдийг зааж, дараа нь суралцагчдаар ур чадваруудыг нэгэн зэрэг “Дадлага” хийлгэж болно.
Чадваруудыг танилцуулахынхаа өмнө хичээлийн туршид янз бүрийн аргаар тэмдэглэл хийхийн тулд Мосе 7:18-ын бүрэн шүлгийг (эсвэл өөрийн сонгосон өөр шүлгийг) самбар дээр харуулж эсвэл бич.
Чадвар: Судрууд дээр тэмдэглэгээ хийх
Тодорхойлох
Судрууд дээр тэмдэглэгээ хийх нь чухал болон утга учиртай гэж бодож байгаа үг, хэллэг, шүлгийг онцлох нэг арга юм. Энэ нь уг шүлэгт юу заадгийг тань санахад тусална. Судрууд дээр тэмдэглэгээ хийх нь уншиж байгаа зүйлдээ анхаарлаа илүү төвлөрүүлэхэд тань тусалдаг бөгөөд энэ нь Есүс Христ, Түүний сургаал, Түүний үйлчлэгчдийн үгсийн талаар илүү гүн ойлголттой болохын тулд оюун ухаан, зүрх сэтгэлийг тань нээж өгөх болно.
Загвар
Самбарт гарч ирээд, самбар дээр бичигдсэн Мосе 7:18-ыг өөр өөр байдлаар тэмдэглэж болохыг харуулахад цөөн суралцагчийг урь.
-
Хүмүүс судартаа тэмдэглэж болох ямар арга байдаг вэ?
Хариултад шүлгийг тодруулах, өгүүлбэрийн доогуур зурах, гол үгийг дугуйлах гэх зэрэг байж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сударт тэмдэглэгээ хийх талаар ярилцсан “A Marking System That Works for You” (1:56) видеог үзүүлж болно. Видео дууссаны дараа жагсаалтад ороогүй сударт тэмдэглэгээ хийх нэмэлт аргуудыг нэмж бичихийг та суралцагчдаас хүсэж болно.
1:58Дижитал судруудын хувьд, тодруулах, доогуур зурах онцлогуудыг ашиглан, судруудаа өөр өөр өнгөөр хэрхэн тэмдэглэхийг суралцагчдад үзүүл. Эдгээр онцлог нь суралцагчдын тэмдэглэгээгээ өөрт тохируулан өөрчлөх арга замыг илүү олон төрөл болгодог. Энэ талаар тусламж авахын тулд Gospel Library аппликэйшны баруун дээд булан дахь 3 цэг дээр дарж, дараа нь “Тусламж” дээр дарна уу. Тэр хэсэгт “Highlighting a passage (Хэсгийг онцлон тэмдэглэх нь)” гэсэн гарчигтай видео байгаа.
-
Судартаа ямар нэгэн зүйлийг тэмдэглэхээр шийдэхэд ямар шалтгаан байдаг вэ?
Дадлага
Суралцагчдад дадлага хийхэд туслах нэг арга зам бол суралцагч бүрд “Судруудад тайлбар бичих дадлага хий” нэртэй тараах материалыг хувилж өгөх явдал юм. Хэрэв танай суралцагчид хэвлэсэн судруудыг ашигладаг бол та тараах материалыг ашиглахын оронд Дуулал 116:1–9-ийг агуулсан судрын нэг хуудсыг хувилж, түүн дээр дадлага хийхийг суралцагчдаас хүсэж болно. Суралцагчид сударт хэрхэн тэмдэглэгээ хийхийг хүсэж байгаагаа олж мэдэхийн тулд эдгээр сонголтын нэгийг олгосноор өөр өөр арга барилаар тэмдэглэх боломжийг олгоно. Суралцагчид тараах материалын эхний дөрвөн шүлгийг (Дуулал 116:1–4) тэмдэглэгээний нэг аргаар, харин сүүлийн таван шүлгийг (Дуулал 116:5–9) өөр тэмдэглэгээний аргаар тэмдэглэж болно. Хэрэв суралцагчид цахим судар ашиглаж байгаа бол өөр өөр аргыг ашиглан, Gospel Library дахь ижил шүлгүүдийг уншиж, тэмдэглэж болно. Дадлага хийсний дараа тэд дижитал тэмдэглэгээгээ хэрхэн устгахыг мэдэхийг хүсвэл та тэдэнд зааж өгч болно.
Чадвар: Тэмдэглэл хөтлөх
Тодорхойлох
Тайлбар бичих өөр нэг хэлбэр бол тэмдэглэл хөтлөх юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бид хэрхэн яагаад тэмдэглэл хөтөлдөг талаар ийн заасан.
Судраас судлахдаа сурсан, бодсон, мэдэрсэн зүйлээ бичих нь тунгаан бодоход болон үргэлжлүүлэн заавар авахад туслуулахаар Ариун Сүнсийг урьдаг хүчтэй нэг хэлбэр юм. (“Because We Have Them before Our Eyes,” New Era, Apr. 2006, 6–7)
Загвар
-
Судар судлах явцад сурсан, бодож, мэдэрсэн зүйлсээ ямар өөр аргаар бичиж тэмдэглэж болох вэ?
Судрынхаа захад, судлах тэмдэглэлдээ эсвэл цахим тэмдэглэлдээ бичиж болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Самбар дээрх шүлгийг ашиглан, судрынхаа захад хэрхэн тэмдэглэл бичиж болохыг суралцагчдад харуул. Та судар дээрээ эсвэл судлах тэмдэглэлдээ хэрхэн тэмдэглэл бичдэг өөрийн жишээг үзүүлэх талаар бодож үз. Та мөн Gospel Library дахь тэмдэглэлийг ашиглан хэрхэн цахим тэмдэглэл хөтлөхийг үзүүлж болно (“Тусламж” хэсгийн “Бодол санаагаа бичиж тэмдэглэх”-ийг үзнэ үү).
Дадлага
Хэрэв та өмнө нь тараах материалыг ашигласан бол Дуулал 116-аас өөрсдийн тэмдэглэсэн нэг зүйлийг сонгоход суралцагчдыг урь. Дараа нь судалж байхдаа сурсан, бодож, мэдэрсэн зүйлээ захын зайд бичихэд суралцагчдыг урь. Хэрэв суралцагчид цахим судар ашиглаж байгаа бол ижил шүлгүүдээс авсан тэмдэглэгээнүүдийнхээ нэгэнд тэмдэглэл нэмж болно.
Хэрэв цаг гарвал бичсэн зүйлээ ангийнхантайгаа эсвэл жижиг бүлгүүдэд хуваалцахад суралцагчдыг урьж болно.
Чадвар: Шүлгүүдийг холбох
Тодорхойлох
Судрууд нь бусад судрыг ойлгож, дэмжихэд тусалдаг учраас эдгээр судрыг хооронд нь холбох буюу солбицсон эшлэлүүд ашиглах нь тустай байж болно. Үүнийг хийх нэг арга зам бол нэг судрыг өөр судрын захын зайд бичих явдал юм. Та мөн Gospel Library-ын “Холбох” функцийг ашиглаж болно.
Загвар
Самбар дээрх судраас эш тат. Дараах судрыг холбогдсон эшлэл болгон уншихад суралцагчдыг урь. Хэрэв та самбар дээр өөр шүлэг тавихаар сонгосон бол уг шүлэгтэй холбоосоор тохирох шүлгийг ол.
Сургаал ба Гэрээнүүд 97:21-ийг уншаад энэ шүлэг Мосе 7:18-тай хэрхэн холбогдож байгааг олж мэд.
-
Энэ хоёр шүлгийг хооронд нь холбох нь яагаад тустай байж болох вэ?
Самбар дээрх шүлгийн хажууд Сургаал ба Гэрээнүүд 97:21-ийг захын зайд бичиж байгаа мэтээр бич. Дижитал судруудын хувьд, Gospel Library дээрх “Холбох” функцийг ашиглан шүлгүүдийг хэрхэн холбохыг суралцагчдад үзүүл (“Тусламж” хэсгийн (“Холбогдох агуулгыг холбох”-ыг үзнэ үү).
Дадлага
Тараах материалаас дахин эш татахад суралцагчдыг урь. Энэ дадлагыг хийхийн тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, цаасан дээр тэмдэглэсэн зүйлтэй нь холбоотой бусад судрыг бодож олоход урь. Суралцагчид жишээнүүдийг олсноор тэдгээрийг бүлэгтэйгээ хуваалцаж, хамтдаа уншиж болно. Ингэснээр суралцагчид захын зайд холбогдсон эшлэлүүдийг нэмж эсвэл цахим судар дахь холбох онцлогийг ашиглан холбоос нэмж болно.
Дүгнэлт
Тайлбар бичих эдгээр чадварыг дадлага хийснээр сурсан зүйлээ сайн дураараа хуваалцах цөөн суралцагчийг урь. Та тэдэнд дараах хоёр асуулт шиг асуулт тавьж болно. Суралцагчдын хариултад талархал илэрхийл.
-
Судрууддаа тайлбар бичих нь хувиараа судраас суралцах явцад Есүс Христэд илүү ойртоход тань тусалсан уу?
-
Өнөөдөр та судраас илүү утга учиртай судлахад тань туслах ямар ойлголт эсвэл чадвар олж авсан бэ?
Та хувийн судартаа тайлбар бичих нь амьдралд тань хэрхэн адислал авчирсан тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Судруудад тайлбар бичих дадлага хийж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртохыг хичээхэд суралцагчдыг урь.
Тайлбар бичих чадвараа хэр сайн ашиглаж байгаагаа бодож, сурч мэдсэн нэг чадвараа сонгоод, түүнийгээ хувиараа судраас судлахдаа туршиж үзэхэд суралцагчдыг урь.