Семинар
Судар дээрх Есүс Христэд анхаарлаа хандуулах: Аврагчийн бэлгэдэл, зан чанаруудыг эрэлхийлэх нь


“Судар дээрх Есүс Христэд анхаарлаа хандуулах: Аврагчийн бэлгэдэл, зан чанаруудыг эрэлхийлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Судар дээрх Есүс Христэд анхаарлаа хандуулах: Аврагчийн бэлгэдэл, зан чанаруудыг эрэлхийлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

166-р хичээл: Судар судлах ур чадвар

Судар дээрх Есүс Христэд анхаарлаа хандуулах

Аврагчийн бэлгэдэл, зан чанаруудыг эрэлхийлэх нь

Young adult students sitting on church chairs holding their scriptures.

Судруудын нэг гол зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцахад бидэнд туслах явдал юм. Есүс Христийн талаар суралцах нь бидний хувьд Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцах чухал арга зам юм. Тэдний талаар илүү ихийг сурах тусам Тэдэнд итгэх итгэл маань өсөн нэмэгддэг. Энэ хичээл нь судруудыг судлахдаа Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ойлголт олж авахад урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Судруудын зорилго

Самбарт нэг бай зурахыг бод.

What is your Target?

Нэг эсвэл хоёр суралцагчийг бай руу зөөлөн зүйл шидэхэд урь. Эдгээр оролдлогын дараа байг арилга. Хэрэв та хүсвэл нэг суралцагчаас бай байхгүй байсан ч байгаа онохыг оролдохыг хүсэж болно. (Энэ нь багахан төөрөгдөхөд хүргэнэ.) Тэднээс бай байхгүй үед тус үйл ажиллагааны талаар юу мэдэрснийг нь асууж болно.

  • Бай байх эсвэл үйл ажиллагааны зорилготой байх нь яагаад сайн бэ?

  • Байтай байхын эсвэл судраас судлахын зорилго юу вэ?

Суралцагчид янз бүрийн хариулт хуваалцаж болох юм. Хэрэв та хүсвэл байг дахин зураад, суралцагчдын судраас судлах зорилгын талаар хуваалцах хариултуудыг байн дотор эсвэл хажууд нь бич.

Судруудын зорилгыг ойлгох нь бидэнд тэдгээрийг судлахад тустай гэдгийг тайлбарлана уу.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, судруудын гол зорилгыг олж мэд.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Эцэст нь, судрууд бол Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэх зорилготой. Тэд байдаг гэдэгт итгэх итгэлээр, бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралд зориулсан Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр, аз жаргалын төлөвлөгөөг боломжтой болгогч Есүс Христийн Амилалт болон Цагаатгалд итгэх итгэлээр, Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа замнал болгох итгэлээр, “Цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг” (Иохан 17:3) танин мэдэх тэрхүү итгэлээр судрууд бидний бодгалийг дүүргэх болно. (“Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)

15:36
  • Та судруудын зорилгыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

    Дараах үнэнийг самбар дээр бич. Судрын үндсэн зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх бидний итгэлийг хөгжүүлэх юм. Та энэ үнэнээс байны төв рүү сум татан зурж болно.

  • Энэхүү зорилгыг мэдэх нь бидний судраас судлах арга барилд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд үргэлж хичээх нь чухал байж болох вэ?

Судраас судлахдаа юунд анхаарлаа төвлөрүүлж байгаагаа тунгаан бод. Та судраас судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа хэр сайн мэдэрдэг вэ?

Энэ хичээлээр судар судлах ур чадварт суралцахдаа та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэхэд эдгээр ур чадварыг хэрхэн ашиглахаа мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.

Энэ хичээлээр суралцагчдад Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд туслах судар судлах хоёр ур чадварын тухай ярилцана. Бид Аврагчийн талаар суралцсанаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр төгс нэгдмэл байдаг учраас адил зан чанарууд нь Эцэгт хамаардаг гэдгийг тайлбарлах нь зүйтэй (Иохан 6:38; 10:30; 14:7–9-ийг үзнэ үү). Энэ хичээл дээр уг ур чадварууд Есүс Христэд анхаарлаа хандуулахад бидэнд тусална. Анхаарал хандуулах нь Тэнгэрлэг Эцэгийн тухай сурахад бидэнд тусалдаг.

Та ур чадвар бүрийг тодорхойлж, загварчлах ба дараа нь суралцагчдад дадлага хийх боломж олдоно.

Ур чадвар: Аврагчийн бэлгэдлүүдийг олж, тэдгээрийн утгыг тунгаан бодох

Тодорхойлох

Судрууд Аврагчийн бэлгэдлүүдээр дүүрэн байдаг. Аврагчийн бэлгэдэл бол бидний амьдрал дахь Аврагчийн үүргийн талаар сануулж чадах объект эсвэл зүйл юм. Ур чадвар эзэмшихийн тулд дараах зүйлсийг хий.

Самбар дээр дараах алхмуудыг бичих талаар бодож үз.

  1. Аврагчийг танд сануулах бэлгэдлүүдийг хай.

  2. Өөртөө дараах асуултуудыг тавь.

    • Аврагч энэ бэлгэдэлтэй юугаараа адил вэ?

    • Аврагчийг энэ бэлгэдэлтэй харьцуулах нь Аврагчийг миний амьдралд хэрхэн тусалж болохыг ойлгоход надад хэрхэн туслах вэ?

Загвар

Ангиараа хамтдаа хийснээр энэ ур чадварыг загварчил. Ийн үйлдэх нь суралцагчдад энэ нь юу болохыг, мөн хэрхэн хийхийг ойлгоход тусална.

Их Эзэн Өөрийнхөө тухай бидэнд заахын тулд бошиглогч Иеремиагаар дамжуулан хүчирхэг бэлгэдэл ашигласан. Иеремиа 2:13, 17:13-ыг уншаад, Аврагчийн бэлгэдлийг олж мэд.

  • Аврагч энэ бэлгэдэлтэй юугаараа адил вэ? (амийн усны усан оргилуур)

    Хэрэв суралцагчдад хариулахад хэцүү байвал та дараах асуултуудыг тавьж болно.

    • Усыг юу юунд хэрэглэдэг вэ? (Цангаа тайлах, биднийг амьд байлгах зэрэгт мөн цэвэрлэж эрч хүчээ сэргээхэд тусалдаг.) Аврагч ийм байдлаар устай юугаараа адил вэ?

    • Аврагч яагаад устай адил чухал вэ? Ус бидэнд үргэлж хэрэгтэй байдагтай адил Тэр бидэнд яагаад хэрэгтэй вэ?

    • Их Эзэн Өөрийгөө яагаад цөөрөм эсвэл өөр эх булгаас илүү усан оргилууртай (эсвэл булагтай) зүйрлэсэн байж болох вэ?

    • Аврагчийг энэ бэлгэдэлтэй харьцуулах нь Түүний таны амьдралд хэрхэн тусалж чадахыг ойлгоход хэрхэн туслах вэ?

Дадлага

Хэрэв та тэдэнд тустай гэж үзвэл суралцагчдад бие даан эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан энэ ур чадвараар дадлага хийх боломж олго. Та суралцагчдыг доорх судруудаас нэгийг эсвэл таны өгөх өөр судруудыг сонгохыг хүсэж болно.

Дараах судруудын нэгийг сонго. Аврагчийн бэлгэдлийг олж, самбар дээрх хоёр асуултыг өөртөө тавь.

2 Самуел 22:2-4

Исаиа 25:4 (Жич: Та гэж Их Эзэнийг хэлж байгаа болно.)

Малахи 3:2-3

Олж мэдсэн зүйлээ хуваалцахад хэд хэдэн суралцагчийг урь. Тэдний хичээж чармайж буйд талархахын сацуу хариултыг нь бататгах арга замуудыг хайж ол. Хэрэв суралцагчдад бэрхшээл тулгарвал зүгээр гэдгийг тэдэнд батлан хэл. Эдгээр ур чадвар эзэмшихэд дадлага шаардагддаг.

Ур чадвар: Бид Аврагчийн үйлдэл, үгсээс Түүний талаар юу сурч болохыг олж мэдэх

Тодорхойлох

Бид судруудыг судлах үедээ судруудаас Аврагчийн үйлдэл, үгсийг эрж хайснаар Түүнд анхаарлаа хандуулж болно. Дараа нь бид Түүний үйлдэл, үгсээс Түүний талаар юу сурч болох, Түүний талаар сурч мэдсэн зүйл бидний амьдралд хэрхэн тусалж болохыг тунгаан бодож болно.

Та суралцагчдаас дараах алхмуудыг дагаж мөрдөхийг хүсэн, самбар дээр үзүүлж болох юм.

  1. Аврагчийн үгс, үйлдлийг олж мэд.

  2. Өөртөө дараах асуултуудыг тавь.

    • Эдгээр үг эсвэл үйлдэл Аврагчийн талаар юу зааж байна вэ?

    • Эдгээр үг эсвэл үйлдэл нь Аврагчийн миний амьдралд хэрхэн тусалж болохыг ойлгоход надад хэрхэн туслах вэ?

Загвар

Бид Шадрах, Мешах, Абед-него нарын түүхийг судалснаар Аврагчийн талаар суралцаж чадна. Энэ зөв шударга гурван хүн Небухаднезар хааны бүтээсэн алтан хөрөгт мөргөхөөс татгалзсан учраас дүрэлзсэн зууханд хаягдсан (Даниел 3:13–22-ыг үзнэ үү).

Суралцагчдад заримдаа анхааралтай унших ёстойг, ялангуяа Их Эзэний хэлсэн эсвэл хийсэн зүйлийг олж мэдэх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өг. Дараах шүлгүүд бол ийм жишээ юм.

Даниел 3:23–25-ыг уншаад, эдгээр шүлгээс Аврагчийн юу хийснийг олж мэд.

“Шадрах, Мешах, Абед-него гурав дүрэлзсэн галтай зууханд” зургийг үзүүлэхийг бод.

Jesus Christ depicted standing with the Old Testament figures Shadrach, Meshach and Abednego in the fiery furnace of King Nebuchadnezzar. The three men standing with Christ are unharmed by the flames. The servants of the king are backing away and falling to the ground due to the intense heat of the furnace.

Шаардлагатай бол та Аврагчийг эсвэл Түүний илгээсэн тэнгэр элч Шадрах, Мешах, Абед-него нартай хамт зууханд зогссон гэдгийг тайлбарлаж болно.

  • Энэ үйлдэл Аврагчийн талаар танд юу зааж байна?

  • Энэ үйлдэл Аврагч миний амьдралд хэрхэн тусалж чадахыг ойлгоход надад хэрхэн туслах вэ?

Бид энэ туршлагаас Их Эзэн биднийг сорилт бэрхшээлтэй тулгарсан үед дэмжинэ (мөн Aлмa 36:3, 27 ; Сургаал ба Гэрээнүүд 3:8; 24:8-ыг үзнэ үү) гэдгийг сурдаг.

Дадлага

Энэ ур чадварыг эзэмших дадлага хийхийн тулд дараах хэсэг шүлгээс нэгийг уншиж, Их Эзэний юу хэлсэн, хийснийг олж мэд мөн дараа нь энэхүү ур чадварыг дагалдах хоёр асуултыг өөртөө тавь.

Гэтлэл 14:21–22, 30. Израилын хүүхдүүд Египетийн арми, Улаан тэнгис хоёрын хооронд хоригдож байлаа.

1 Самуел 16:6–7. Самуел Израилын дараагийн хааныг олж тогтоохыг хичээж байв.

Исаиа 1:16–18. Израилын ард түмэн нүгэл үйлджээ.

Исаиа 53:3–5. Аврагчийн Цагаатгалын тухай бошиглол.

Олж мэдсэн зүйлээ хуваалцахад хэд хэдэн суралцагчийг урь. Хэрэв хэрэгтэй бол “Аврагчийн энэ зан чанарыг мэдэх нь Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд танд хэрхэн туслах вэ?” гэж асуу.

Дүгнэлт

  • Эдгээр ур чадвар судар судлахад тань хэрхэн тус болох вэ?

Аврагчийн тухай болон эдгээр чадварын тухай өөрийн бодол санааг хуваалцаад, хичээлээ дуусга. Судраас судлахдаа эдгээр ур чадварыг хэрэгжүүлэх арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Жишээлбэл: Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн зүйлээ судлах тэмдэглэлдээ бичиж болно.