Семинар
Исаиа 54: “Би … агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна”


“Исаиа 54: ‘Би … агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна’” Хуучин гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Исаиа 54: ‘Би … агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Хичээл 125: Исаиа 50–57

Исаиа 54

“Би … агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна”

The Christus Statue

Заримдаа хүмүүст хаягдаж, ганцаардсан мэт мэдрэмж төрж болно. Заримдаа хүмүүс Бурханыг тэдний төлөө биш гэж боддог байж болох юм. Израилын угсаа Еховатай байгуулсан гэрээгээ зөрчсөн учраас тарж бутарчээ. Бурхан өөрсдийг нь орхисон юм шиг л тэдэнд санагдсан байж болох юм. Гэсэн хэдий ч, Их Эзэн гэрээт хүмүүсээ агуу өршөөл энэрлээр цуглуулж, амар амгаланг өгөх болно хэмээн тэр үед ч, эдүгээ ч бошиглогч Исаиагаар дамжуулан тэдэнд сануулсан. Энэ хичээл суралцагчдыг Аврагчийн өөрсдөд нь өгсөн хайр, амлалтыг мэдрэхэд нь туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Исаиа 54-ийг уншуулж, ганцаардсан эсвэл орхигдсон мэт санагдсан хэн нэгэнтэй хуваалцах үг, хэллэгийг олуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Орхигдсон мэт санагдах

Дараах жишээгээр хичээлийг эхлүүлэхийг бод. Суралцагчид энэ нөхцөл байдлын нэг хувилбарыг сонгон, нэг нэгээрээ эсвэл бүхэл бүтэн ангиараа үүн дээр төвлөрч болно. Суралцагчид хичээлийн төгсгөлд сонгосон жишээндээ хариулах боломжтой болно.

Карлост ганцаардаж, хаягдсан мэт санагддаг. Учир нь …

  • Тэрээр нүгэл үйлдсэн бөгөөд хийсэн зүйлийнх нь төлөө Бурхан өөрийг нь уучилна гэдэгт итгэдэггүй.

  • Тэр саяхан шинэ газар луу нүүж ирсэн бөгөөд найз нөхөдтэй болоход хэцүү байна.

  • Түүнд залбиралдаа хариулт авч байгаа юм шиг санагддаггүй.

Та Карлост туслахын тулд юу гэж хэлэх байснаа эргэцүүлэн бод. Та түүнийг Есүс Христийн тухай юу мэдээсэй гэж хүсэх байснаа эргэцүүлэн бод.

Та мөн нөхцөл байдлынхаа талаар болон хэрэв тэд ганцаардсан эсвэл орхигдсон мэт санагдсан бол ямар хариу үйлдэл үзүүлж байснаа бодоход суралцагчдыг урьж болно.

Та Исаиа 54-ийн хам сэдвийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг тайлбарлах үедээ “Израил ба Иудагийн хаант улсуудыг зурвас харахад” гэсэн зургийг суралцагчдад үзүүлж болно (мөн Хичээл 88: 2 Хаад 17; 24–25-ыг үзнэ үү).

Исаиа амьдралынхаа туршид Израилын Хойд хаант улс ёс бус байдлаасаа болж тарж бутрахыг харжээ (2 Хаад 17:6–23-ыг үзнэ үү). Тэрээр түүнчлэн Иудайн Өмнөд хаант улсын ёс бус байдлынхаа улмаас мөн эзлэгдэх болно хэмээн бошиглосон (Исаиа 39:5–7-г үзнэ үү). Үүнээс болоод Израилын угсаан дахь олон хүнд Бурхан тэднийг орхисон мэт санагдсан байж болох юм.

Исаиа 54-т Исаиа Их Эзэн гэрээт хүмүүсийнхээ төлөө юу хийх талаар бошиглосон. Аврагч хожмын өдрүүдэд Израилыг хэрхэн цуглуулахыг нифайчуудад заахдаа энэ бүлгийг ашигласан (3 Нифай 22-ыг үзнэ үү).

Исаиа 54-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тантай харилцах харилцааныхаа талаар юу мэдэрдгийг мэдэхэд тань туслах Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонс.

Их Эзэний хүмүүстээ өгсөн амлалтууд

Исаиа бичээснүүддээ дүрслэл олонтоо ашигласан гэдгийг та суралцагчдад сануулж болно. Түүний оруулсан дүрслэлээс авсан сургамжийнхаа талаар бодохоо түр азнах нь Их Эзэний захиасыг эдгээр сударт заахад Ариун Сүнсийг урьж болно. Исаиа 54-т Исаиа Их Эзэн Израилын угсаатай ямар гэрээ байгуулсан тухай заахдаа гэрлэлтийн харилцааны дүрслэлийг ашиглажээ. Нөхөр нь Аврагчийг, эхнэр нь Израилын угсааг төлөөлдөг. Та дараагийн хэсэг шүлгүүдийг уншихдаа 1–4, 5–8, 9–10, 13, 17-р шүлгүүд зэрэг жижиг хэсгүүдэд хувааж болно. Уншиж байгаа зүйлээ илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд та багц шүлэг бүрийн дараа түр зогсож, асуулт тавихад суралцагчдыг урьж болно.

Та эдгээр шүлгээс зарим үг хэллэгийн талаарх мэдээллийг Нэмэлт эх сурвалж хэсгээс олж болно.

Исаиа 54:1–10, 13, 17-г анхааралтай уншаад, Есүс Христийн гэрээт хүмүүстээ юу амласныг олж мэд.

  • Эхнэр, нөхрийн дүрслэл нь Их Эзэн Израилын угсаатай ямар харилцаатай байсан талаар та нарт юу зааж байна вэ?

  • 5-р шүлэг дэх Аврагчийн нэр, цолууд Түүний талаар юу зааж байна вэ?

    Та эдгээр шүлгээс утга учиртай үг, хэллэгүүдийг хуваалцаж, эдгээр нь Их Эзэний талаар юу зааж байгаа талаар ярилцах цагийг суралцагчдад гаргаж өгч болно. Суралцагчид энэ үйл ажиллагааг ангиараа эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

    Бидний Гэтэлгэгч Есүс Христ … гэж самбар дээр бичээд, Исаиа 54:4–10, 13, 17 дээрээс олж мэдсэн зүйлээ ашиглан, уг өгүүлбэрийг гүйцээхэд суралцагчдыг урь.

  • Бидний Гэтэлгэгч Есүс Христийн … гэсэн өгүүлбэрийг гүйцээх ямар ямар арга байна вэ?

    Суралцагчид дараах олон аргаар өгүүлбэрийг гүйцээж болно:

    Бидний Гэтэлгэгч Есүс Христ …

    • хүмүүсээ нигүүлсэлд цуглуулна.

    • Өөрийн хүмүүсийг гэх үүрдийн сайхан сэтгэлтэй.

    • хүмүүстэйгээ байгуулсан гэрээгээ биелүүлнэ.

    • амар амгаланг амладаг.

    Суралцагчид судруудыг өөрсдийнх нь амьдралд хамаатай гэж үзсэнээр Аврагчийн сургаал өөрсдөд нь хэрхэн хамаатай болохыг илүү сайн ойлгодог. Дараах асуултууд эсвэл таны бодож байгаа бусад асуулт олж тогтоосон үнэний ач холбогдлын талаар ярилцахад тэдэнд тусалж чадна.

  • Эдгээр сургаалын аль нь өнөөгийн залуу үеийнхэнд хамгийн сайн тусалж чадна гэж та бодож байна вэ? Яагаад?

Эдгээр үнэний аль нь таны хувьд хамгийн их учир утгатай санагдсан бэ?

  • Есүс Христ өнөөдөр эдгээр амлалтыг хэрхэн биелүүлдэг гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн гэрчилсэн.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Иеховагийн хэлсэнчлэн, “салхи шуурганд туугдсан, тайвширшгүй” дэлхийд Түүний нэрлэснээр “амар тайвны гэрээг” бид хэрхэн олох вэ? Бидэнд “үүрдийн найрсаг сэтгэлээр” нигүүлсэлтэй хандах болно, мөн хүүхдүүдэд маань амар амгаланг өгөх болно” хэмээн хэлсэн Түүнд хандсанаар бид үүнийг олдог. (“Ертөнцийн өгдгөөс өөрийг,” Ерөнхий чуулган, 2021 оны 4-р сар, 33-35)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны талаар юу гэж боддог талаар та юу олж мэдэж байна вэ?

Их Эзэн хүмүүсээ хэрхэн нигүүлсэлд цуглуулдаг тухай жишээг олж харахад нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дэх “Angels in the Mirror (Толин дахь тэнгэр элч нар)” (5:47) видео бичлэгийг үзэж болно. Дараа нь суралцагчдыг өөрсдөд нь юу онцгой сэтгэгдэл төрүүлснийг хуваалцахад урь.

5:46

Суралцахуйг харуулах

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад Исаиа 54-ийг судалснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ харуулахад туслах зорилготой. Ангийнхныхаа хэрэгцээнд хамгийн сайн нийцсэн хариу үйлдэл үзүүлэх арга барилыг сонго. Та нарын хийж болох зарим жишээнд нөхцөл байдлын талаар жүжигчилсэн тоглолт хийхэд суралцагчдыг урих, мессеж бичиж илгээх эсвэл Карлостой ярилцах зурвас зохиох зэрэг орно.

Карлост яагаад орхигдсон, ганцаардсан мэдрэмж төрснийг эргэн сана. Исаиа 54-т сурч мэдсэн зүйлээсээ түүнтэй юу хуваалцаж болохоо бодоорой. Түүнтэй хуваалцах хувийн туршлага танд байгаа юу?

  • Та Исаиа 54-ийг судалснаар Аврагчийн тухай юу санахыг хүсэж байна вэ?

Та Исаиа 54-ийг судлахдаа Аврагчийн тухай болон бодол санаа, мэдрэмжийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж болно.