“Тойм: Исаиа 50–57,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Тойм: Исаиа 50–57,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Исаиа 50–57
Исаиа 50–57
Тойм
Исаиагийн үгс маш хүчтэй байдгийн нэг шалтгаан нь Есүс Христийн тухай түүний гэрчлэл юм. Эртний болон орчин үеийн Израилд өгсөн Исаиагийн захиас бол “баясгалан, цэнгэл”-ийн захиас юм (Исаиа 51:3). Аврагч Исаиагийн үгсээр дамжуулан “Намайг сонсогтун” (Исаиа 51:1,4,7) гэсэн урилгыг давтан хэлж, гэрээт хүмүүсээ тайтгаруулахаа амласан (Исаиа 51:3,12; 52:9). Исаиа “гэмт үйлдлийн маань … хатгагдан,” “хилэнцийн маань улмаас … бяцарч” (Исаиа 53:5) “өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн”-ий (Исаиа 53:3) тухай бошигложээ. Гэсэн ч “шархаар нь бид эдгэр[сэн]” (Исаиа 53:5). “Хаягдсан, сэтгэлээр гашуудсан” (Исаиа 54:6) мэт санагддаг хүмүүст Гэтэлгэгч “мөнхийн энэрэл хайр”, “нигүүлсэл,” “[Өөрийн] амар тайвны гэрээ”-г (Исаиа 54:8,10) амладаг. Аврагч Өөрөө “Исаиагийн үгс агуу” (3 Нифай 23:1) хэмээн гэрчилсэн.
Суралцагчдад сурахын тулд үүрэг хариуцлагаа өөрсдөө үүрдэг болоход нь тусал. Заримдаа багш нар суралцагчдад мэдэх ёстой зүйлийг нь хэлэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ багшийн хийж чадах хамгийн үр нөлөөтэй зүйлсийн нэг бол суралцагчдадаа сурах үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь туслах явдал юм. Аврагч Өөрийн зааж байгаа хүмүүсээс асуулт асууж, тэднийг үйлдэхэд урьснаар үүнийг үйлдэх арга замыг үргэлж хайдаг байсан. Аврагч үүнийг хэрхэн ийн үйлдсэнийг илүү сайн мэдэхийг хүсвэл “Аврагч суралцаж байгаа зүйлдээ хариуцлагатай хандахад бусдад тусалдаг”(Аврагчийн арга барилаар заах нь [2022], 24– 25)-ыг үзнэ үү.
Та суралцагчдадаа сурах үүрэг хариуцлагаа хүлээн авахад нь хэрхэн тусалж болох жишээг Хичээл 123: “Исаиа 51–52”оос үзнэ үү.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санааг өгнө.
Исаиа 51–52
Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчийн урилгыг сонсоход нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаар өөрсдөө эсвэл таньдаг хүн нь Их Эзэний урилгуудын эсвэл зарлигуудын аль нэгийг дуулгавартай дагаж, адислагдсан талаар нь тунгаан бодуул. Энэ хичээл хуваалцахыг хүсэж буй суралцагчдад хуваалцах боломж олгоно.
-
Үзүүлэх агуулга: Суралцагчдын сонсож болох хүмүүсийн жагсаалт; Аврагчийн гэрээт хүмүүстээ өгсөн урилга, амлалтуудын хүснэгт
-
Тараах материал: “Их Эзэний гэрээт хүмүүстээ өгсөн урилга ба амлалтууд”
Исаиа 53
Хичээлийн зорилго: Аврагчийн Цагаатгалаараа дамжуулан суралцагчдын төлөө хийсэн зүйлсэд нь талархалтай байхад тэдэнд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Исаиа 53:3–5 гэсэн төгс эзэмших сургаалын эшлэлийг болон “Үнэхээр [Есүс Христ] бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ” гэсэн судрын гол үг хэллэхийг цээжлүүл.
-
Тараах материал: “Исаиа 53-ыг ойлгох нь”
-
Үзүүлэх агуулга: хичээлийн эхэнд гарсан эргэцүүлэн бодох мэдэгдэл болон асуулт; ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдэл
-
Видео бичлэгүүд: “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” (16:23) цагийн код 12:15-аас 13:22 хүртэл, “Тэр та нарт тусална” (4:43)
Исаиа 54
Хичээлийн зорилго: Аврагчийн хайр, амлалтыг мэдрэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Исаиа 54-ийг уншуулж, ганцаардсан эсвэл орхигдсон мэт санагдсан хэн нэгэнтэй хуваалцах үг, хэллэгийг олуул.
-
Зураг: “Израилын болон Иудагийн хаант улсуудыг зурвас харахад”
-
Видео бичлэг: “Angels in the Mirror (Толин дахь тэнгэр элч нар)” (5:47)