“Исаиа 51–52: ‘Намайг сонсогтун’”, Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 51–52: ‘Намайг сонсогтун’”, Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 123: Исаиа 50–57
Исаиа 51–52
“Намайг сонсогтун”
Их Эзэн эрт үед ч, өнөөдөр ч Өөрийн гэрээт хүмүүстэй Исаиагаар дамжуулан ярьсан. Хэрэв тэд Түүний хайрын урилгыг сонсохыг сонгосон бол Тэрээр тэдэнд гайхалтай сайхан амлалтуудыг өгчээ. Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүс бидний хувьд эдгээр амлалт, урилгыг өгсөн. Энэ хичээл суралцагчдыг Аврагчийн урилгыг анхааран сонсож сурахад нь тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаар өөрсдөө эсвэл таньдаг хүн нь Их Эзэний урилгуудын эсвэл зарлигуудын аль нэгийг дуулгавартай дагаж, адислагдсан талаар нь тунгаан бодуул. Энэ хичээл хуваалцахыг хүсэж буй суралцагчдад хуваалцах боломж олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хэнийг сонсдог вэ?
Өсвөр насны хүүхдүүдэд нөлөө үзүүлж байгаа гэж бодож байгаа бусдыг эсвэл доор дурдсан хүмүүсийг самбар дээр жагсаан бич.
Эцэг эх, найз, багш, дасгалжуулагч, сошиал медиад нөлөөлөгч, алдартан
-
Өсвөр насны хүүхдүүд хэний зөвлөгөөг хамгийн их сонсож, дагадаг гэж та боддог вэ? Яагаад?
-
Бид хэний үгийг сонсож, дагах нь яагаад чухал вэ?
Та суралцагчдыг дараах шүлгүүдийг унших үед судрууд дээрх бичээчид чухал санаануудыг онцлохын тулд түлхүүр үгс, санаануудыг давтан хэлдэг байсан гэдгийг онцолж хэлж болно. Суралцагчид тань дараах шүлгүүдийг ашиглан давтагдсан түлхүүр үгс, хэллэгүүдийг олох дадлага хийж болно.
Исаиа 51:1, 4, 7-г уншаад, Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүст хэнийг сонсож, дагахыг зөвлөсөн болохыг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэхийг хүсэж болох юм.
Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул. Хэрэв суралцагчдад анхааран сонсох гэдэг үгийг ойлгоход тусламж хэрэгтэй бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон анхааран сонсох гэдэг нь “дуулгавартай дагахаар сонсох” (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108-112) гэсэн утгатай гэж заасан гэдгийг тайлбарла.
-
Яагаад хэн нэгэн нь өөр хэн нэгний биш Аврагчийн зөвлөгөөг сонсож, дагахыг хүсэж болох вэ?
Яг одоо та амьдралдаа тулгарч болох ямар нэгэн сорилт бэрхшээл, санаа зовнил, асуултыг тунгаан бод. Исаиа 51–52-ыг судлахдаа Аврагчийн зөвлөгөө, урилгыг анхааран сонсох нь танд ямар арга замаар тустай байж болох талаар бодож үзээрэй.
“Намайг сонсогтун”
Исаиа 51:1–2-ыг уншаад Их Эзэний урилгыг дүрслэхдээ Исаиагийн ашигласан дүрслэл, бэлгэдлийг олоорой.
Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь, бас эдгээр дүрслэл нь ямар утгатай гэж бодож буй талаар нь хуваалцуул.
“Та нарыг цавчиж гаргасан хад руу харагтун” (Исаиа 51:1–2) гэсэн хэллэг Абрахам, Сара хоёр луу хараад, Бурхан Өөртэй нь гэрээ байгуулсан Абрахам, Сара хоёрыг (мөн Абрахамын гэрээ гэж нэрлэдэг) дурсан санах Их Эзэний урилгыг хэлж байгааг тайлбарла. Энэ нь Бурхантай байгуулсан гэрээгээ сахихыг санаж явах ёстой гэсэн үг юм.
Та суралцагчдаар судлах тэмдэглэлд нь дараах дутуу мэдэгдлийг бичүүлж болно: Бид Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахивал Тэрээр …
-
Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ сахих гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Исаиа 51:3-ыг уншаад, хэрэв бид гэрээгээ сахихын тулд Түүнийг сонсдог байвал Аврагч ямар адислал амласан болохыг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Суралцагчид … биднийг тайтгарал, баяр хөөр, талархлаар адисалдаг гэж дутуу мэдэгдэлд нэмж болно.
-
Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих нь Түүний тайтгарал, баяр хөөр, талархлыг хүлээн авахад бидэнд хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?
Урилга ба адислал
Дараах хүснэгтийг самбарт хий эсвэл харуул. Суралцагчид мөн үүнийг судлах тэмдэглэлдээ хуулж болно. Та жишээ болгон, суралцагчдын Исаиа 51:1–3-аас олж мэдсэн зүйлийг нэмж болно. Жишээ нь та “Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих” гэдгийг зүүн баганад нэмж, баруун баганад “тайтгарал, баяр хөөр, талархлаар биднийг адисалдаг” гэдгийг нэмж болно.
Исаиа Исаиа 51–52-т Их Эзэний олон урилга, амлалтыг цэдэглэсэн. Эдгээр бүлгийг судлахдаа тэмдэглэлдээ олсон урилга, амлалтуудаа бичиж тэмдэглэ.
|
Их Эзэний гэрээт хүмүүстээ өгсөн урилга |
Их Эзэний гэрээт хүмүүстээ өгсөн амлалтууд |
|---|---|
Их Эзэний гэрээт хүмүүстээ өгсөн урилга | Их Эзэний гэрээт хүмүүстээ өгсөн амлалтууд |
“Их Эзэний гэрээт хүмүүстээ өгсөн урилга ба амлалтууд” тараах материал нь суралцагчдад Их Эзэний урилга, бидэнд өгсөн адислалыг таньж, ойлгоход тусална.
Суралцагчдад тараах материалаас суралцахад туслах нэг арга зам бол тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилан зохион байгуулах явдал юм. Бүлэг бүр сурсан зүйлээ хуваалцахын тулд судалж, бэлтгэхээр тараах материалын нэг хэсгийг сонгож болно. Хангалттай хугацаа өнгөрсний дараа ангийнхныг өөр багц шүлгүүдийг судалсан суралцагчидтай хамт шинэ бүлгүүд болгон зохион байгуулаарай. Дараа нь суралцагч бүр сурсан зүйлээ шинэ бүлэгтэйгээ хуваалцаж болно.
Бүлгүүдийг олж мэдсэн зүйлээ ярилцах үед тэднээр самбар дээрх хүснэгтэд сурсан зүйлсийг нь нэмж бичүүл. Суралцагчдад утга учиртай санагдсан тодорхой урилга эсвэл адислалуудын талаар ярилц. Дараахтай адил асуултууд тус болж болох юм:
-
Эдгээр урилга нь гэрээгээ сахих гэж юу гэсэн үг болох талаар танд юу зааж байна вэ?
-
Та Их Эзэний аль адислалыг үнэхээр их хүсэж байна вэ? Яагаад?
-
Их Эзэний аль урилга таны эрэлхийлж буй адислалыг хүлээн авахад тусална гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг хариулж байх үед тэдний ярьж байгааг анхааралтай сонсож, илүү олон суралцагчийг ярилцлагад оролцуулах арга замуудын талаар бодоорой. Багш нар сэтгэгдэл, асуулт бүрд хариулах хандлагын эсрэг байж, оронд нь ангийнхныг хариулахад уривал суралцагчид бие биедээ хариулах загварыг бий болгоход тусалж чадна. Энэ нь суралцагчдад анхаарлаа төвлөрүүлж, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тусалж чадна.
Үүнийг хийх нэг арга бол дараахтай адил дагалдах асуултуудыг тавих байж болох юм:
-
Хэнд нь хуваалцсан зүйлтэй холбоотой туршлага байгаа вэ?
-
Тэрхүү тайлбарын юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ?
(Тайлбар, асуулт бүрд хариулах хандлагын эсрэг байх талаар нэмэлт сургалт авахыг хүсвэл: “Resist the tendency to respond to every comment and question and invite the class to respond (Сэтгэгдэл, асуулт болгонд хариулах хандлагын эсрэг байж, ангийнхнаа хариулахад урих)”-г Багшийн хөгжүүлэх ур чадвар-аас харна уу).
Их Эзэнийг анхааран сонсох
Хичээлийн үеэр Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэр дэх Эцэгээсээ сурсан зүйлийнх нь талаар суралцагчдаар бодуул. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.
Өнөөдөр сурсан зүйлээ болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын Ариун Сүнсээр дамжуулан танд өгсөн аливаа урилга, зөвлөгөөг тунгаан бод. Та судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулах талаар бодож үз:
-
Их Эзэн таныг сорилт бэрхшээл, асуудалдаа эсвэл асуултдаа Түүний тусламжийг хүлээн авахын тулд юу хийхэд урьж байгаа гэж та бодож байна вэ?